Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 341 сая төгрөгийн орон сууцтай ч автомашингүй

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2019.12.02

Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдоод удаагүй байгаа Б.Лхагвасүрэн нийт 341 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг зуслангийн байшинтай бөгөөд өөрийн нэр дээр автомашингүй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.

Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдоод удаагүй байгаа Б.Лхагвасүрэн нийт 341 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг зуслангийн байшинтай бөгөөд өөрийн нэр дээр автомашингүй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.

Тэрбээр 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр тус албан тушаалд томилогдох хүртлээ Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.

2013 онд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байгаад 2015 оноос хойш Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж байгаа юм.

Хамгийн сүүлд буюу дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого нь 113 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 60 сая төгрөг байдаг гэжээ.

Хоёр орон сууц, нэг зуслангийн байшингаа 341 сая төгрөгтэй тэнцэнэ гэсэн бол 2013 онд СХЗ-ны орон тооны бус гишүүн байхдаа 16 саяар үнэлэгдэх Toyota Land Cruiser 80 маркийн автомашин бүртгүүлж байсан бол 2015, 2016, 2017, 2018 онуудад бүртгэлтэй тээврийн хэрэгсэлгүй гэсэн байна.

Төв банкны шинэ ерөнхийлөгч 2018 оны байдлаар хадгаламжиндаа 57 сая 300 мянган төгрөгтэй Монолит ХХК-ийн 60 хувийг эзэмшдэг юм байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

У. Мөнхцэцэг -ийн

Д. Бямбасүрэн -ийн

П. Энхрбаяр -ийн

Б. Жаргал -ийн

Б. Тэнгис -ийн

С. Солонго -ийн

М. Эрдэнэсувд -ийн

Д. Мөнхбат -ийн

Д. Төмөр -ийн

Э. Ундармаа -ийн