БНХАУ-ын коксжих нүүрсний импорт 21 хувиар өсөж, 7.9 сая тонн болжээ.

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2019.10.28

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт есдүгээр сард өмнөх жилийнхээс 21 хувиар өсөж, 7.9 сая тонн хүрчээ. Тус улс нийт импортынхоо 45 хувийг Монголоос авсан байна.

 

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт есдүгээр сард өмнөх жилийнхээс 21 хувиар өсөж, 7.9 сая тонн хүрчээ. Тус улс нийт импортынхоо 45 хувийг Монголоос авсан байна.

Монгол Улсаас 3.6 сая тонн коксжих нүүрс импортолсон бөгөөд энэ нь өмнөх сартай харьцуулбал буурсан, харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн дүн болоод байгаа юм. БНХАУ-д гаргаж байгаа коксжих нүүрсний хэмжээгээр Монголын дараа Австрали орж байна.

Австрали улс өнгөрсөн сард 3.2 сая тонн коксжих нүүрс БНХАУ-д нийлүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 600 мянган тонноор өссөн үзүүлэлт болж байна. Хэдий тийм боловч энэ нь наймдугаар сарынхтай харьцуулбал 1.2 сая тонноор буурсан дүн болжээ. ОХУ-аас импортолсон коксжих нүүрсний тухайд өмнөх оныхоос 33 мянган тонноор нэмэгдэж, 307 мянган тонн болсон байна.

М.Золбоо
Эх сурвалж: Bloomberg.mn

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

У. Мөнхцэцэг -ийн

Д. Бямбасүрэн -ийн

П. Энхрбаяр -ийн

Б. Жаргал -ийн

Б. Тэнгис -ийн

С. Солонго -ийн

М. Эрдэнэсувд -ийн

Д. Мөнхбат -ийн

Д. Төмөр -ийн

Э. Ундармаа -ийн