Иргэн та хувьцаатай, ногдол ашгийн хуримтлалтай эсэхээ мэдэх үү?

Эх сурвалж : Санхүүгийн зохицуулах хороо

Нийтлэгдсэн : 2013.10.20

Нийгмийн баялгийгдахин хувиарлах нэгэн арга нь Үнэт цаасны зах зээл, түүний арилжаа байдаг бөгөөд энэхүү боломж, бололцоог ашиглагч нь хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэлтэй, мэдлэгтэй “хөрөнгө оруулагч” иргэн та байх учиртай. Манай улсын хувьд анх өм

Өнөөдрийн байдлаар Монгол улсын 780 орчим мянган иргэн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад хувьцааны данстай байдгаас ердөө 10 мянга хүрэхгүй нь үнэт цаасны арилжаанд идэвхитэй оролцож хувьцааны үр ашиг, өгөөжийг хүртдэг бол үлдсэн хэсэг нь хувьцааны арилжаанд төдийлөн оролцдоггүй ба ХОЭБ-ээр хувьцаа авсан иргэдийн дийлэнх нь өөрсдийн хувьцаатай эсэхээ ч мэддэггүй, үнэт цаасны хадгаламжийн байгууллага  /“ҮЦТТТХТ” ХХК/ дахь дансанд байгаа мөнгөө ч авдаггүйгээр барахгүй тухайн компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн хуралд суудаггүй хувьцаа эзэмшигчид байдаг.

 “ҮЦТТТХТ” ХХК-д хадгадагдаж буй хувьцаа эзэмшигчдийн нийт ногдол ашиг, ногдол хувийн хэмжээ 2.2 тэрбум орчим төгрөг байна. Үүнд магадгүй таны ХОЭБ-ээр худалдаж авсан хувьцааны ногдол ашиг, ногдол хувийн мөнгөн хөрөнгө байх боломжтой юм. Өөрөөр хэлбэл дээрх ногдол ашиг, ногдол хувийн мөнгийг дансаа нээлгээгүй эсхүл хувьцаатай эсэхээ мэддэггүй хувьцаа эзэмшигч нар аваагүй байх тул өөрсдийн дансаа харилцагч брокер, дилерийн компаниараа дамжуулан нэн даруй шалгахыг та бүхэнд зөвлөж байна.

Хувьцаа эзэмшигч нь хууль тогтоомжоор олгогдсон, санал өгөх, саналын эрх эдэлж компанийн удирдлага, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, ногдол ашиг авах гэх мэт эрхүүдтэй байдаг боловч хувьцаатай эсэхээ мэддэггүй, дансаа нээлгээгүй хувьцаа эзэмшигч нар нь эдгээр эрхээ хэрэгжүүлж чаддаггүй тул өөрийн дансаа шалгаж хувьцаагаа захиран зарцуулах эрхээ эдлэх нь нэн чухал юм.

Иргэн та үнэт цаасны данстай эсэхээ шалгаж, дансгүй бол нээлгэж өөрийн хөрөнгө болох хувьцаагаа үнэт цаасны арилжаанд оруулж ханшийн зөрүүнээс ашиг олох, магадгүй олон жилийн хугацаанд хуримтлагдаад байгаа ногдол ашгийн мөнгөө авах боломжтой тул өөрсдийн хувьцааны дансаа шалгана уу. 

Хэрэв ХОЭБ-ээр хувьцаа авсан боловч үнэт цаасны хадгаламжийн байгууллагад данс нээлгээгүй байгаа бол өөрийн анх бүртгүүлсэн брокер дилерийн компанид очиж дансаа нээлгэж хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийн талаарх мэдээлэл, үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох, өөрийн эзэмшлийн хувьцаагаа хэрхэн захиран зарцуулах зөвлөгөөг авах бүрэн боломжтой юм

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн