Ирэх оны хоёрдугаар сард саарал жагсаалтаас сугарах боломжтой

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2019.10.22

ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага өнгөрсөн баасан гарагт бидэнд ээлжит дүнгээ тавив. Тэд Монгол Улсыг дахин саарал жагсаалтад оруулан, Монголчууд санхүүгийн гэмт хэрэгтэй хангалттай тэмцэхгүй байна гэж үзэж байгаагаа, бүр то

ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага өнгөрсөн баасан гарагт бидэнд ээлжит дүнгээ тавив. Тэд Монгол Улсыг дахин саарал жагсаалтад оруулан, Монголчууд санхүүгийн гэмт хэрэгтэй хангалттай тэмцэхгүй байна гэж үзэж байгаагаа, бүр тодруулбал сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.

Тус байгууллагын албан нэршлээр Монгол Улс өргөтгөсөн хяналтад байна. Өмнө нь эрчимтэй хяналтад байв. Харин саарал болон хар жагсаалт гэх нэршлийг эдийн засагчид өргөн хэрэглэдэг аж. Ямартаа ч бид саарал Монгол гэж цоллуулах болов.

Мөнгө угаах, терроризмтой тэмцэх зорилгоор хамгийн сүүлд л гэхэд УИХ-аас “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль”-ийг баталсан. Энэ мэт олон хууль батлав. Гэвч хэрэгжилт хангалтгүй байгааг ФАТФ  онцолжээ. Тэгэхээр баталсан хууль журмынх нь урт жагсаалтыг хараад Монгол санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцээд байгаа мэт. Харин энэ төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлт, прокурор, шүүхийн шатанд шийдвэрлэсэн байдлыг нь харахаар “мөнгө угаасан” гэх хоёр үг яллах дүгнэлтээс явцын дунд хасагдчихсан байдаг. Иймд ажлаа бүрэн дүүрэн хийсэн гэж үзэлгүй, Монгол Улсыг ццагаан биш, хар ч биш, саарал ангилалд үлдээчихлээ.         

ТББ-УУД, ХК-ИУДЫН САНХҮҮЖИЛТЭД АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ 

Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран “ФАТФ болон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гаргасан шууд хэрэгжилтийн үр дүнтэй байдлыг сайжруулах нэмэлт ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г боловсруулжээ.  Одоогоор энэ төлөвлөгөөг олон нийтэд бүрэн эхээр нь танилцуулаагүй байна.

Бид төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг богино хугацаанд хэрэгжүүлж ахиц гаргах хэрэгтэй. Ирэх оны эхний сард ФАТФ- руу дараагийн тайлангаа илгээн, хоёрдугаар сард тайлангаа биечлэн хамгаална.

Тэр хүртэлх хоёр сарын хугацаанд бид юу хийх ёстой вэ?

Юуны түрүүнд ТББ-уудын санхүүжилтийн эх үүсвэр, санхүүгийн тайланг цэгцлэх шаардлага үүсжээ. Учир нь ТББ-уудын санаачилсан ямар нэг сайн санааны үйлсэд их хэмжээний хандив өргөдөг, дараа нь тэр мөнгөөр нь урьдаас тохиролцсоны дагуу хандивлагчийн компаниас тухайн ТББ өндөр үнийн дүн бүхий худалдан авалт хийдэг гэх мэт хийдэл байж болзошгүйг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагууд анхааруулжээ. Энэ бол мөнгө угаах гэмт хэргийн ердөө нэг л жишээ. Мөн ХК-иуд хууль зөрчөөгүй, ямар нэг эрсдэлгүй гэж манай улс тайландаа дурдсан байна. Харин ФАТФ тайланг товч байна гэж дүгнэсэн нь тэдэнд итгэл төрүүлээгүйг илтгэнэ.

Дараагийн анхаарах зүйл нь хуульчид, хуулийн байгууллагууд, нотариатчид, аудитор, нягтлан бодох бүртгэл, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид юм. Тэдний харилцагчдаасаа төлбөр хураамжид авч буй мөнгө нь хууль ёсны орлого мөн эсэхийг батлах шаардлага бас л тулгарсан. Өнөөг хүртэл зөвхөн банкууд л харилцагчаа таних зорилгоор дэлгэрэнгүй маягт бөглүүлдэг байсан бол цаашид төлбөр хураамж авч буй бүх л байгууллага харилцагч, үйлчлүүлэгчээ сайтар таньсан байх, ямар нэг эрсдэл байна гэж үзвэл Санхүүгийн мэдээллийн заавал мэдэгдэх үүрэг хүлээв. Гэвч дээр дурдсан зарим мэргэжилтэн харилцагчаа зөв таних, тэдний эрсдэлийг үнэлэх нь ямар чухал, ач холбогдолтойг төдийлөн ойлгодоггүй аж.

Монгол Улс оноо алдсан бас нэг шалтгааныг мэдээлэгчийг хамгаалах хуульгүйгээс гэж зарим хүн үзэж байна. Мэдээлэгч буюу шүгэл үлээгчид нь авлига газар авсан манай нийгэмд ямар чухал болохыг бид бүгд л мэднэ. Харин тэд хуулийн байгууллагад мөнгө угаах гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө гэхэд тэднийг хамгаалах хуулийн орчин хангалтгүй байсаар байна.

Сүүлийн жилүүдэд финтек буюу санхүүгийн үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан хүргэх үйлчилгээ түглээ. Иргэд гар утаснаасаа хэдхэн минутын дотор зээл авах боломж бүрдэв. Гэвч сайн зүйл ч саар талтай байдгийн адил энэ нөхцөлд харилцагчаа таних боломж хязгаарлагдмал гэдгийг эдийн засагчид анхааруулдаг. Учир нь зээлийн үйлчилгээ үзүүлж буй компаниуд харилцагчаас аль болох цөөн бичиг баримт авахыг урьтал болгон, хэн нь хурдан зээл олгох вэ хэмээн өрсөлдөж эхлэв. Иймд цаашид улам тэлэх энэ үйлчилгээнд тавих хяналтаа сайжруулах нь Санхүүгийн зохицуулах хорооны хийх ажил юм.            

Хэрэв дээр дурдсан алдаа цоорхойг нөхөж чадвал бид олон улсын санхүүгийн зах зээлийн нэг хэсэг болно. Эс бөгөөс дахин гурван сар хүлээж, гаднын харилцагч банкууд гэрээгээ цуцлах болов уу гэсэн болгоомжлолтой үлдэх юм.     

СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСОН НЬ ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ХОЛБООТОЙ

ОУВС-гаас манай улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хуваарь ёсоор ирэх оны тавдугаар сард дуусна. Гэвч энэ төлөвлөгөө өөрчлөгдөж болзошгүй. Учир нь тус хөтөлбөр одоогоор зогсонги байдалтай байна. Өөрөөр хэлбэл түдгэлзсэн гэсэн төлөвт шилжжээ. ОУВС-гаас манай эдийн засгийн нөхцөл байдалд тогтмол үнэлгээ хийдэг. Үнэлгээнд тулгуурлан хөтөлбөрийн статусыг тодорхойлдог бөгөөд ОУВС-аас олгох зээлийг тус сангийн удирдлагууд баталдаг. Гэвч тус сангаас тавьсан зарим нөхцөлийг биелүүлээгүйн улмаас хөтөлбөр зогсонги байдалд орсон. Энэ нь саарал жагсаалтад ороход ч нөлөөлсөн гэж зарим эдийн засагч үздэг. Харин Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл хийхдээ банкуудын активын чанарын үнэлгээний мөрөөр хийсэн аудит саарал жагсаалттай ямар ч холбоогүй гэсэн юм.   

Ямартаа ч бид ФАТФ-ын өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаагаа хоёр сар тутам бичгээр тайлагнаж, гурван сар тутамд биечлэн хамгаална. Иймд эрх баригчид ФАТФ-ын хяналтаас богино хугацаанд гарах  бүрэн боломжтой гэж мэдэгдсээр байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

У. Мөнхцэцэг -ийн

Д. Бямбасүрэн -ийн

П. Энхрбаяр -ийн

Б. Жаргал -ийн

Б. Тэнгис -ийн

С. Солонго -ийн

М. Эрдэнэсувд -ийн

Д. Мөнхбат -ийн

Д. Төмөр -ийн

Э. Ундармаа -ийн