Шахмал түлштэй холбоотой хэд хэдэн хэрэг зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Аравдугаар сарын 22-ны байдлаар 500 гаруй иргэнээс дуудлага ирж, 48 иргэн эмчилгээ хийлгэж, найман иргэн нас барсан байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллага дараах чиг үүрэгтэй ажиллаж байна. Хэрэг зөрчлөөс сэргийлэх талаар олон нийт, төрийн болон ТББ, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллаж байна.
Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхгүй. Цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын бүрэлдэхүүнтэй хяналтын баг ажиллаж байна. иргэд түүхий нүүрс оруулах оролдлогууд гарч байна. улаанбаатар хотын утааж бууруулахын тулд хүний ухамсрын түвшин ч сайн байх хэрэгтэй.
10-р сарын 22-ноос эхлэн Улаанбаатар хотын өндөрлөг цэгүүдээс хяналт тавьж байна. Түүхий нүүрс хэрэглэж, утаа гаргаж байгаа яндангуудыг ажиглаж байна. Яндангаас хар утаа гарч байвал 70128012, 77775000 утсаар мэдээлэл өгөхийг хүсэж байна. Аравдугаар сарын 21-ний оройн мэдээгээр агаарын орчны хяналт, тандалт хийхэд, түүхий нүүрс хэрэглэсэн 36 зөрчил илрүүлсэн гэв.
Түүхий нүүрс хэрэглэсэн тохиолдолд иргэнд 300 мянгаас 1 сая төгрөг, ААН 3-10 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авах хуулийн заалт бий гэж НМХГ-ын дэд дарга мэдээлэв.