Нийслэлд бүртгэлтэй иргэн Улаанбаатар, аль ч аймаг, суманд газар өмчлөх эрхтэй

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2019.10.21

Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэл хотод мөн аль ч аймаг сумдын газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй.

Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэл хотод мөн аль ч аймаг сумдын газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхлэн иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчилж эхэлсэн.

2019 оны аравдугаар сарын байдлаар 199196 иргэнд газар өмчлүүлээд байна.

МУИГӨТХуулийн 7 дугаар зүйлд Нийслэлд бүртгэлтэй иргэд 0.07 га буюу 700 м2 хүртэл, аймгийн төвд 0.35 га буюу 3500 м2, сумын төвд 0.5 га буюу 5000 м2 хүртэл газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөхөөр заажээ.

Эзэмшиж буй газраа өмчилж авснаар дараах давуу талтай. Үүнд:

  • Өмчилсөн газрыг зохих журмын дагуу Монгол Улсын иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах
  • Хууль тогтоомжинд заасан бусад эрх эдлэх боломжтой болно.

Тус хуульд 2008 онд нэмэлт өөрчлөлт орж Монгол Улсын иргэн бүр газар үнэгүй өмчлөх эрхтэй болсон бөгөөд 2003-2008 оны хооронд гэр бүлээрээ дундаа газар өмчилж авсан бол өрхийн аль нэг гишүүнд өмчилсөн газраа шилжүүлж, бусад гишүүддээ газар үнэгүй өмчлөх эрхийг нь нээж өгөх боломжтой юм байна.

2019 оны байдлаар 25771 иргэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан хамтран өмчлөгчөө хасуулж 74624 иргэнд шинээр газар өмчлөх эрхийг нээж өгчээ.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас энэ сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд Газар өмчлөлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна.

Газар өмчлөлтэй холбоотой мэдээллийг та харьяа дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандан авах боломжтой.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн