НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сонгогдлоо

Эх сурвалж : www.ikon.mn

Нийтлэгдсэн : 2019.10.17

НАМЭХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар нэр дэвшин өрсөлдсөнөөс 75.4 хувийн саналаар Д.Сарангэрэл сонгогджээ.

НАМЭХ-ны ерөнхийлөгчийг сонгох санал хураалтын дүн гарчээ. Энэ тухай УИХ-ын гишүүн М.Оюунчимэг жиргэсэн байна. 
 
М.Оюунчимэг
@M_Oyunchimeg
НАМЭХ-ны 7-р тх хурал нээлттэй, ил тод, ажил хэрэгч, ардчилалтай болж байна. 2 хүн нээлттэй өрсөлдөж Д.Сарангэрэл гишүүн 75.4% -ийн саналаар яллаа. Сараа сайддаа болон ардчиллын зарчаар хүч үзсэн Булгантуяа даа баяр хүргэж амжилт хүсье!
 
 
Ийнхүү НАМЭХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар нэр дэвшин өрсөлдсөнөөс 75.4 хувийн саналаар Д.Сарангэрэл сонгогджээ. 
 
 
МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж байна.
 
Энэ удаагийн хурлаараа тус холбоо Ерөнхийлөгчөө сонгох юм. Нийт 317 төлөөлөгчөөс 296 нь хуралд оролцож байгаа аж. 
Намын дүрмийн дагуу МАН-ын дарга У.Хүрэлсүх НАМЭХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн нэрийг дэвшүүлжээ. 
 
Харин дөнгөж сая Сангийн дэд сайд Х.Булгантуяа заалнаас өөрийн нэрийг дэвшүүлсэн байна. Одоогийн ерөнхийлөгч Ц.Цогзолмаа дахин нэг удаа улиран сонгогдох боломжтой ч өөрөө нэрээ дэвшүүлээгүй аж. Ийнхүү Д.Сарангэрэл, Х.Булгантуяа хоёр НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна.
 
Яг одоогоор НАМЭХ-ны хурал зөвхөн дотоод хэвлэл мэдээллийн байгууллагууддаа нээлттэйгээр хуралдаж, хоёр нэр дэвшигчийн танилцуулга, асуулт хариултаар үргэлжилж байгааг намын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан хэллээ. 
 
НАМЭХ-ны ерөнхийлөгчийг сонгох санал хураалт үдээс хойш болох юм байна. 
эрэл зургийг mpa.mn
 
              
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн