Уналт доройтлын ирмэг дээр Монгол Улс байна

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2019.10.15

Улс орнуудын уналт доройтлын шалтгааныг эрэмбэлж үзвэл засаглал болон өрийн хямрал түүчээлж байна. Энэ нь баялгийн тэгш бус хуваарилалтыг гааруулж, улмаар ядуурал, ажилгүйдэл хавтгайрах, нийгмийн тогтворгүй байдлыг алсуур өдөөн хатгана.

Улс орнуудын уналт доройтлын шалтгааныг эрэмбэлж үзвэл засаглал болон өрийн хямрал түүчээлж байна. Энэ нь баялгийн тэгш бус хуваарилалтыг гааруулж, улмаар ядуурал, ажилгүйдэл хавтгайрах, нийгмийн тогтворгүй байдлыг алсуур өдөөн хатгана. Тэгвэл өрийн эрсдэл манай улсад хэдийн биеллээ олжээ. Төгрөгтэй харьцах ам.долларын ханшийн өсөлтөөс үүнийг хялбархан харж болно. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2669 төгрөгтэй тэнцэж, бүх цаг үеийнхээ хамгийн дээд түвшинд ирлээ.

Үйлдвэрлэгч бус хэрэглэгч оронд валютын ханш ингэж огцом өсөх нь ядуурлыг эрчимжүүлж,
өрхийн амьжиргааг доройтуулдаг. Энэ шинж тэмдэг манай эдийн засагт аажмаар ноёрхлоо тогтоож, хүмүүсийн өдөр тутмын амьдрах наад захын хэрэглээний зардал жилийн дотор 30 хүртэлх хувиар нэмэгдэж байна.

Инфляц 2019 оны хувьд тасралтгүй өслөө. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш гэхэд сүүлийн хоёр жилийн хугацаанд 32 хувиар суларсан бөгөөд гадаад зээлийн өр төлбөр барагдуулах дарамт тэр хэрээр зузаарч, овоорч эхэллээ. Өрийн хямралд унасан орнууд газар нутаг, орд баялгаа хүртэл бусдад бадар барин өгөхөд хүрч, дотоодын улс төрийн хямрал нь гүнзгийрч, улс орноосоо дүрвэн гарах хүмүүсийн цагаачлал хүсэх нь олширдог.

Латин америк, Өмнөд африкийн орнууд чухамдаа өрнөөсөө болж улс шиг улс байхаа больж, их гүрнүүдийн хэт нөлөөнд улам автах болсон. Тухайлбал, Өмнөд Африкийн орнуудын цаашдын хувь заяаг БНХАУ тодорхойлох хэмжээнд иржээ. Өөрөөр хэлбэл, өр зээлийн хамаарал нь ийнхүү дэлхийн хоёр дахь эдийн засгаас тэднийг үлэмж уяатай болгож орхисон байна.

Монгол улсын гадаад өрийн нөхцөл байдал хамгийн өндөр хэмжээнд хүрч очсон. Тийм атал эрх баригчид зөвхөн 2020 оны сонгуульд зориулж эдийн засгийн хамаг нөөц боломжоо шавхаж байгааг ирэх оны улсын төсвийн жолоогүй зарлага илтгэнэ. Их өр эргэн төлөх жилийн өмнөх төсвийн зарлага 13 их наядыг давжээ. Өмнөх жилүүдэд ийм хэмжээний төсвийн төсөл УИХ-д Засгийн газар өргөн барьж байсангүй.

Эдийн засаг жилд хоёр оронтой тоогоор өсөж байсан жилүүдэд ч төсвийн зарлага үрэлгэн байдлаас ямагт сэргийлж байлаа. Харин өнөөдөр хөрөнгө оруулалт нэрээр эдийн засагт ихээхэн уршиг дагуулах төсөв батлуулахаар байгаа нь ахиад л өрийн эрсдэлийг нэмчихлээ.
Өрийн хэмжээ тасралтгүй нэмэгдэж байна. Засгийн газар төсвөөр дамжуулан эдийн засагт өөрсдөө эрсдэл бий болгож байна гэсэн эдийн засагчдын хатуухан байр суурь энэ өдрүүдэд тод сонсогдох болов.

Дэлхийн банкны мэдээлснээр, Монголын эдийн засагт гэнэтийн эрсдэл бий болоход хүн амынх нь 25 хувь ядууралд нэрвэгдэхээр байгааг өнгөрсөн долоо хоногт анхааруулсан. Үндэсний статистикийн хорооны албан ёсны тайланд өгүүлснээр, улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн, бүртгэлтэй ажилгүй хүний тоо 30 мянгыг давжээ.

Бүртгэлгүй өчнөөн мянган залуус байна. Хөдөлмөрийн насны хамгийн идэвхтэй нөөц боломжоо бид алдсаар. Монгол улсын гадаад өр дэлхийн дунджаас тав дахин өндөр байгааг оувс мэдэгдсэн. Засгийн газрынх нь өр төлбөр 7.2 тэрбум ам.доллар. Харин улсаараа авч үзвэл гадаад өрийн хэмжээ 29.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Нийт өрийн дийлэнх хэсгийг Засгийн газар, хувийн хэвшлийн өр төлбөр эзлэх аж.

Хувийн хэвшилд тулгуурласан эдийн засагтай, төсвийн орлого нь мөн л баялаг бүтээгчдээсээ шууд хамааралтай болсон оронд манай улс тооцогддог. Уул уурхай, хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн суурь хэдий ч хувийн хэвшил гол тоглогч хэвээр байна. Ийм байхад хувийн хэвшлээ нухчин дарах, улс төрийн үзэмжээр хандах, ялган гадуурхах, хүнд суртлаар шахан дарамтлах үзэгдэл цаашид улам лавширсаар байвал дээр дурдсан өрийг хэн төлөх вэ, олон улсад эцэстээ Монгол гэсэн ганцхан нэр л гарна гэдгийг манай төр засаг толгойлох эрхмүүд оройтоогүй дээрээ санах цаг нэгэнт болсон билээ. 2021 оноос өрийн эргэн төлөлт илүү хүчтэй яригдаж эхэлнэ. Үүнд бэлтгэх хугацаа улам давчуу болж байна.

Ирэх дөрвөн жилд 14.5 тэрбум ам.долларын өр төлбөр барагдуулах тооцоо гарсныг төв банк мэдээлсэн. Улсын гадаад валютын нөөцөө авч үзвэл дөнгөж 3.7 тэрбум ам.доллар байж жишээтэй. Нөөцөө шавхаад ч цаана нь 10 гаруй тэрбум ам.долларын цэвэр өр үлдэнэ.
Импортын хэрэглээтэй орон дор хаяж дотоодын гурван сарын хэрэгцээгээ хангах хэмжээний
бэлэн валют тогтмол байлгах учиртай. Тайвшрах цаг өдийд лав биш ээ. 

  • Улс орнуудын уналт доройтлын шалтгааныг эрэмбэлж үзвэл засаглал болон өрийн хямралаас болж байна.
  • Уул уурхай, хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн суурь хэдий ч хувийн хэвшил гол тоглогч хэвээр байна.
  • Энэ оны байдлаар зөвхөн зээлийн хүүгийн төлбөр нь Монголын төрийн албан хаагчдын цалингийн зардлын 41 хувьтай тэнцэх төлөвтэй байна.

​Бодит утгаар нь авч үзвэл зөвхөн Засгийн газрын өр сүүлийн хоёр жилийн хугацаанд 24 хувиар нэмэгджээ. Сангийн яамны өөрсдийнх тооцоолсноор Засгийн газрын өрийн нийт хэмжээ 2022 он гэхэд энэ оныхоос 15 хувиар нэмэгдэхээр байна. Өрийн хэмжээ нэмэгдэх хэрээр хүүгийн төлбөрийн дарамт томорч байгаа. Энэ оны байдлаар зөвхөн зээлийн хүүгийн төлбөр нь Монголын төрийн албан хаагчдын цалингийн зардлын 41 хувьтай тэнцэх төлөвтэй байна. 2017 оны байдлаар Монгол улсын нийт өглөг ДНБ-ий 300 хувьтай тэнцэх аж. Өр зээлийн сунжирсан дарамт улс орныг ядуурлын ангал руу түлхдэг байна.

Өнөөдөр иргэний дайн самуунтай, засаглал нь хэд хуваагдсан орнуудад олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрсэн үндсэн шалтгаан нь ядуурал байжээ. Засаглал сул байгаагаас өрийн хямрал газар авч, улмаар иргэдийнхээ боломжийг төр засаг нь татвар нэрээр хулгайлах болсноор уналт доройтол эрчимждэг байна. Манай улсад ч ялгаагүй 2018 оноос татвар, хураамж олон төрөлд нэмэгдэж, хувь хэмжээг нь эрс өсгөх болсон.

Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ өсөхөд хүргэж, улмаар зарлагаа гүйцэхгүй орлоготой өрхүүдийн амьжиргааг доройтуулсаар. Уналт доройтлын замаар орсон Венесуэл, Зимбабве цөм өрийн хавханд орж, өдгөө баларч гүйцэж байна. Айл өрх хүртэл өрийн дарамтад орж, улмаар хамаг өнгөтэй өөдтэй байдгаа тавиад туухад хүрдэг. Улс орон ч үүнтэй адилхан билээ.

Тархай бутархай болсон Испани, санхүүгийн хямралд хөл алдсан Итали, эдийн засагт нь эвгүйтсэн бразил зэрэг орнууд цөм л уналт доройтлоос замаас гарах гэж тамираа барж байна. Тэд өр зээлээ тэвчиж, өөрсдийн боломжоо эрэлхийлэх болов. Харин Ази, Номхон далайн бүст багтах Монгол яах бол. 2020 оны сонгуулийн өмнө өрөө хэрхэн дарах төлөвлөгөөгөө долоо хэмжихгүй бол нөхцөл байдал туйлын амаргүй байна.

Б.Баяртогтох
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн