СУДАЛГАА: Ядуу ангилал руу шилжих эрсдэлтэй олон хүн байна

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2019.10.15

Тогтвортой хөгжлийн зорилго гэх ойлголт зөвхөн НҮБ эсвэл улс орнуудын засгийн газруудын нэр доорх асар том нэршил бүхий зүйл биш. Эрдэмтэн, судлаач, эрх баригчдын шийдвэрээр биеллээ олох ёстой зүйл ч биш. Энэ бол эх дэлхийн хүн бүрийн дагаж мөрдөн биелүүл

Тогтвортой хөгжлийн зорилго гэх ойлголт зөвхөн НҮБ эсвэл улс орнуудын засгийн газруудын нэр доорх асар том нэршил бүхий зүйл биш. Эрдэмтэн, судлаач, эрх баригчдын шийдвэрээр биеллээ олох ёстой зүйл ч биш. Энэ бол эх дэлхийн хүн бүрийн дагаж мөрдөн биелүүлэх ёстой зүйл юм.

Тогтвортой хэмээн орчуулдаг “Sustainable” гэх үгийн утгыг Кембриджийн толь бичигт “урт хугацааны туршид үргэлжлэх, уламжлан хадгалах, тасралтгүй орших, огцом бус ижил түвшинд үргэлжлэх боломжтой” гэсэн өргөн утга илэрхийлдэг хэмээн тайлбарласан байдаг.

Анх 2012 онд Рио Де Жанейро хотод дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийг санаачилсан байдаг. Энэ нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болсон “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.

Одоогоос дөрвөн жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган болж, 17 зорилго, 169 зорилтыг баталж, 244 шалгуур үзүүлэлт бүхий “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ)-ыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүнд улс орон бүрийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэн эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилсан тогтвортой хөгжилд хүрэх дэлхий нийтийн урт хугацааны бодлогыг тусгасан. “Хэнийг ч орхигдуулахгүй байх” гэсэн уриатай. Монгол Улс нь ТХЗ-ыг нутагшуулсан анхны улсуудын нэг юм.

  • Ядуурал болон өлсгөлөнгийн бүх хэлбэрийг эцэс болгож, хүний эрхийг дээдлэн эрх тэгш байдлыг хангана
  • Эх дэлхийнхээ байгалийн нөөц, уух амьсгалыг хойч үеийнхээ төлөө хамгаална
  • Дэлхийн түвшний нягт хамтын ажиллагаагаар дамжуулан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Энх тайван, шударга, хүртээмжтэй нийгмийг бэхжүүлнэ
  • Элбэг хангалуун, эх дэлхийтэйгээ зохицон амьдрах байдлыг хангана гэх үндэслэлүүдээр ТХЗ-ыг илэрхийлж болох юм.

НҮБ-ын суурин зохицуулагчийн газрын дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо”-ноос санаачлан “Тогтвортой хөгжлийн зорилтыг сурвалжлах нь” сэдэвт сэтгүүлчдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Тус сургалтын үеэр Байгаль орчны мэдээлэл, сургалтын төвийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг “Эдийн засгийн хүчин зүйлийн төлөө байгалийн баялгийг үнэгүйдүүлсэн муйхар үйл ажиллагаа их болдог. 1977-2017 хүртэлх 30 жилийн хугацаанд дэлхийн хүн ам 2 дахин, эдийн засаг 4 дахин их өсчээ. Энэ эдийн засгийн өсөлтийн ард байгаль орчны асуудал байнга хөндөгдөж байдаг. Түүнчлэн хүн төрөлхтөн дэлхийн нөөц баялгийн стандартаас 1,6 ихийг ашигласан байна. Энэ нь яг л банкны хадгаламж дахь мөнгөнөөсөө зээлж хэрэглэж байгаатай адил” хэмээсэн юм.

“Манай улс “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-ийг 2015 онд УИХ-ын 105 дугаар тогтоолоор баталсан. 2016 онд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ыг УИХ-ын 19 дүгээр тогтоолоор баталсан. Үүнд 4 чиглэл, 14 салбарын хүрээнд 44 зорилтыг 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ хэмээсэн байдаг. Нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсөж байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно хэмээн алсын хараандаа тусгасан байдаг” хэмээн Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Должинсүрэн өөрийн илтгэлдээ дурдаж байлаа.

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ивээл дор жил бүр улс орнууд өөрсдийн ТХЗ-ын хэрэгжилтийг тайлагнадаг байна. Энэ жил 51 улс илтгэлээ танилцуулах бөгөөд үүнд манай улс багтсан байна. Тухайлбал ТХЗ-ын 17 зорилго тус бүр манай улсад ямар шатанд хэрэгжиж байгааг судалгаанд суурилан авч үзсэнээ бусад улс орнууд болон НҮБ-д албан ёсоор тайлагнах юм. Манай улсын тус тайланд дурдсан онцлох судалгаа, тоо баримтыг хүргэе.

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн тайлан дахь эерэг үзүүлэлтүүд

  • Монгол Улсын 15 болон түүнээс дээш насны нийт хүн амын 98 гаруй хувь нь бичиг үсэгт тайлагдсан.
  • Хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргахаар ажиллаж байна.
  • Манай улс хүн амынхаа мах махан бүтээгдэхүүн (98.8 хувь), төмсний (99.6 хувь) болон гурил,  гурилан  бүтээгдэхүүний (82.0хувь) хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. 
  • Монголчуудын дундаж наслалт нэмэгдэж байна.
  • Хүүхдийн эндэгдэл буурч байна. 20102017 онуудад 1.000 амьд төрөлтөд ногдох 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 25.6оос 16.7, нялхсын эндэгдэл 20.2-оос 13.6 болж тус тус буурсан үзүүлэлттэй байна. 
  • Эхчүүдийн амаржих үеийн эх барихын мэргэжлийн тусламж үйлчилгээний чанарт анхааран ажиллаж байна. 
  • Байгаль орчны салбарт хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлж байна. 
  • Монгол Улс тогтвортой хөгжлийн төлөөх олон талт түншлэлийг бэхжүүлж байна. 

Сөрөг үзүүлэлтүүд

  • Тэгш бус байдал гүнзгийрч, ядуурлын түвшин нэмэгдсэн. Уул уурхайн салбарт түшиглэн эдийн засаг эрчимтэй өсөж байгаа боловч энэхүү өсөлт нь тогтворгүй, бүх хүнд хүртээмжтэй байж чадахгүй байна. Мөн уг өсөлт нь салбарууд, бүс нутгийн түвшинд жигд бус байна. 2014 онд ядуурлын түвшин 21.6 хувь байсан бол 2016 онд 29.6 хувь болж, 8 пунктээр нэмэгдэж Монгол Улсад гурван хүн тутмын нэг нь үндэсний ядуурлын түвшнээс доогуур амьдарч байгааг илтгэж байна. Үүнээс гадна үндэсний ядуурлын шугамд тун ойрхон, ядуу ангилалд шилжин орох эрсдэл өндөртэй олон хүн байна.
  • Нялхсыг эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлт буурч байна. 2012 онд 0-5 сартай нийт хүүхдүүдийн 65.7 хувь нь дан эхийн сүүгээр хооллож байсан бол энэ үзүүлэлт 2018 онд 50.2 хувь болж буурчээ.
  • Хүн амын нас баралтын 85.9 хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа нь манай улсын өмнө тулгамдаж байгаа томоохон асуудлын нэг болж байна.
  • Засгийн газрын бодлого тогтворгүйгээс сургалтын хөтөлбөрүүд ойр ойрхон солигдож байна. Хүн амын төвлөрөл нэмэгдсэнээс шалтгаалан Улаанбаатар хотын зарим сургуулиудын бүлэг дүүргэлт үндэсний стандартаас 1.5-2.0 дахин өндөр байна.
  • Шийдвэр гаргах дээд түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөн байсаар байна.
  • Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж хот, хөдөөд ялгаатай байна. 2015 оны байдлаар хот суурин газрын хүн амын 94 хувь, хөдөөгийн хүн амын дөнгөж тал хувь нь баталгаат ундны усаар хангагдсан байна.
  • Монгол Улсын эдийн засгийн өсөлт тогтвортой бус байна. Дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнийн огцом хэлбэлзэл болон уул уурхайн салбарын хэт хараат байдлаас шалтгаалан манай улсын эдийн засгийн өсөлт тогтворгүй байна.
  • Бүс нутгийн жигд хөгжлийг хангах замаар хот суурины төвлөрлийг сааруулах боломжтой. Монгол Улсын эдийн засгийн үйлдвэрлэлийн 65 орчим хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байгаагаас боловсруулах үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 60 хүртэлх хувь, барилгын салбарын 90 хүртэлх хувь, бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарын 85 хүртэлх хувь, мэдээлэл харилцаа, холбооны салбарын 98 хүртэлх хувь нь нийслэл хотод тус тус үйлдвэрлэгдэж байна.
  • Монгол Улсад сүүлийн жилүүдэд төв суурин газрын хог хаягдлын хэмжээ өсөн нэмэгдсээр байна. Улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн 390 хог хаягдлын төвлөрсөн цэгт нийт 3.4 сая тонн хог хаягдал тээвэрлэн зайлуулжээ. Нийт зайлуулсан хог хаягдлын 91.8 хувь ахуйн, 8.2 хувь үйлдвэрийн хог хаягдал байна.
  • Мэдээлэл холбооны сүлжээ Монгол Улсад хурдацтай хөгжиж байгаа хэдий ч хот, хөдөөд ялгаатай байна. 

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн