Монгол иргэдийг НҮБ-ын Женев дэх төвд ажиллахад дэмжиж өгөхийг хүсэв

Эх сурвалж : www.ikon.mn

Нийтлэгдсэн : 2019.10.14

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирлаар шинээр томилогдсон Татьяна Валоваятай уулзав.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирлаар шинээр томилогдсон Татьяна Валоваятай уулзав.

 

Т.Валовая Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн сайдын хувиар, мөн Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсад тус тус айлчлах үеэр манай улс мартагдашгүй сэтгэгдэл үлдээснийг уулзалтын үеэр онцлов.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар танилцуулахын зэрэгцээ Хархорин хот байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд “Монголын Эзэнт Гүрний шашны талаар явуулсан бодлого” сэдвээр ирэх 5 дугаар сард НҮБ-ын Женев дэх төвд гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Энэхүү үзэсгэлэн бусад шашинд хүлээцтэй хандах үзэл, шашин хоорондын яриа хэлэлцээг хөхиүлэн дэмжих НҮБ-ын зорилтод шууд нийцэж буйг онцоллоо.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн уулзалтын үеэр зохих түвшний мэдлэг, боловсролтой монгол иргэдийг НҮБ-ын Женев дэх төвд ажиллах өргөдөл өгөхөд дэмжиж ажиллахыг Т.Валоваягаас хүслээ.

Ерөнхий захирал Т.Валовая Монгол Улс олон талт хамтын ажиллагааны чиглэлээр идэвхтэй ажилладаг болохыг тэмдэглээд, Хархорин хот байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд НҮБ-ын Женев дэх төв байранд гэрэл зургийн үзэсгэлэн гаргахыг дэмжив.

НҮБ-ын Женев дэх төвд монгол иргэдийг ажиллуулах тухайд монголчууд мэргэжлийн болон гадаад хэлний өндөр ур чадвартай болохыг онцоллоо.

 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн