Казахстанд 25 жилийн дараа хийж буй Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2019.10.10

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд 25 жилийн дараа Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлогтой. Өмнө нь 1994 онд П.Жасрай тус улсыг зорьж бай

-GoGo.mn сайтын сэтгүүлч Э.Онон Нур-Султан хотоос мэдээлж байна-

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ.

Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд 25 жилийн дараа Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлогтой. Өмнө нь 1994 онд П.Жасрай тус улсыг зорьж байв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар айлчилж байгаа бөгөөд албан ёсны айлчлал энэ сарын 10-12-ны өдрүүдэд нийслэл Нур-Султан хотод үргэлжилнэ.

Айлчлалын бүрэлдэхүүнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Д.Мурат (Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга), УИХ-ын гишүүн Г.Солтан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар багтаж байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нар Ерөнхий сайдыг дагалдан яваа юм.

Нийтдээ яам, тамгын газрын 40 орчим, бизнесийн салбарын 60 орчим төлөөлөл айлчлалын бүрэлдэхүүнд багтжээ. Мөн хэвлэл мэдээллийн есөн байгууллагын сэтгүүлч ажиллаж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Баттулга, ЭСЯ-ны дипломат ажилтнууд, Казахстан Улсын Худалдааны сайд, тус улсын ГХЯ-ны дэд сайд, БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Адилбаев нар угтан авлаа. Нисэх буудлын талбайд улаан хивсний хоёр талаар хүндэт харуулын цэрэг жагсаж, хоёр улсын төрийн далбааг мандуулсан байв.

Айлчлалын эхний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улсын төр засгийн удирдлагуудтай уулзаж, албан ёсны өргөтгөсөн хэлэлцээ хийнэ. Тэрээр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Маминтай засгийн газрын ордонд ганцаарчилсан уулзалт хийсний дараагаар албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

Хоёр улс 1992 оны нэгдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд  Монголын Улсын хувьд товч тодорхой бөгөөд үр дүнтэй, шуурхай айлчлал хийхийг зорьж байна. Манай талаас Төв Ази тэр дундаа Казахстан Улс руу чиглэсэн бодлогоо эрчимжүүлж, шинэ шатанд гаргахыг оролдож буй юм. Энэхүү айлчлалын үр дүнд хоёр орны харилцаанд шинэ хуудас нээгдэнэ.

 
 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн