Эх сурвалж : www.gobi.mn Нийтлэгдсэн : 2014.11.05 |
“Говь” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2014 оны 04-р сарын 17-ны өдрийн 14.00 цагт компанийн хурлын танхимд 6,685,488 ширхэг саналын эрх бүхий 85.7%-ийн ирцтэйгээр болж өнгөрлөө.
Хурлаар компанийн 2013 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, компаний дүрэмд оруулах зарим өөрчлөлтийг хэлэлцэн 99.99% саналаар баталсан юм.
Хувьцаа эзэмшигчид тус онд “Говь” ХК нь техник технологийн шинэчлэлтийг хийж, бүтээгдэхүүний нэр төрөл, загвар дизайныг олшруулан, гадаад дотоод зах зээлээ тэлэх талаар тодорхой ажлуудыг төлөвлөн, амжилттай хэрэгжүүлж ажилласанд талархаж байв.
Компанийн зүгээс энэ үед хувьцаа эзэмшигчиддээ 2013 оны үр дүнгээс нэгж хувьцаа тутамд 130 төгрөг олгохоор болсон мэдээллийг хүргэж, ингэснээрээ энэ онд нийт 1 тэрбум төгрөгийг ногдол ашигт зарцуулах бөгөөд энэ үзүүлэлтээрээ хувьцаат компаниудаасаа хамгийн өндөр үзүүлэлттэй гарч байгааг онцолсон юм.
“ГОВЬ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
“Говь” хувьцаат компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2014 оны 4 сарын 17-ны өдрийн 14 цагт “Говь” ХК-ийн хурлын танхимд болно. Бүртгэх өдөр 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр. Хувьцаа эзэмшигч та бүхэн 2 дугаар сарын 28-ны өдрөөс брокер дилерийн компани дээрээ очиж хурлын материалтай танилцана уу.
ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажлын өдрүүдэд 09.30-17.00 цагийн хооронд “Говь” ХК-ийн төв байранд байрлах Төлөөлөн удирдах зөвлөлийн байранд ирж танилцаж болно.
Саналын хуудсаар урьдчилан санал өгөх хүмүүс саналын хуудсаа бөглөж харилцдаг брокер, диллерийн компанидаа эсвэл Улаанбаатар-17062, Шуудангийн хайрцаг-36/434, Говь ХК хаягаар 2014 оны 4 сарын 14-ны өдрөөс өмнө ирүүлнэ үү.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |