Эх сурвалж : www.bataar.mn Нийтлэгдсэн : 2019.10.09 |
Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.8 их наяд, зарлагыг 7.1 их наяд төгрөг байхаар УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар батлав.
Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.8 их наяд, зарлагыг 7.1 их наяд төгрөг байхаар УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар батлав.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 828 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 4439 төсөвт байгууллагад, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг хамруулсан юм. Уг асуудлыг УИХ-ын бүх байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороо энэ долоо хоногт хэлэлцэж, дэмжсэнийг чуулганы өнөөдрийн хуралдаанаар батлав.
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд Монгол Улсын төсөв 27 тэрбум төгрөгийн ашигтай гарсан, төсвийн тодотгол хийгээгүй зэрэг эерэг үзүүлэлт гарсныг онцолж байлаа. Мөн цаашид анхаарах шаардлагатай хэд хэдэн зүйлсийн талаар гишүүд саналаа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, “Монгол Улсын нийт гадаад өр 27.9 тэрбум ам.доллар болсон. Засгийн газрын гадаад өр бол 9 тэрбум болж буурлаа. Цаашдаа өрийн менежментийг сайн хийх хэрэгтэй” хэмээсэн юм. Мөн тэрбээр Худалдааны бодлого боловсруулж, дотоодын зах зээлээ хамгаалах, шинэ үйлдэрүүдийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох шаардлага тулгарч байгааг онцолсон юм. Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төрийн аудитын байгууллага зөвхөн дүгнэлт гаргаад өнгөрөх бус төсөв, орон тоо хэмнэх талаар зөвлөгөө, зөвлөмж, шийдвэр гаргадаг байх ёстой гэсэн санал хэллээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |