Ерөнхий сайд Казахстанд айлчилснаар хоёр орны харилцаанд шинэ хуудас нээгдэнэ

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2019.10.08

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар энэ сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар энэ сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

Уг айлчлалын хамрах хүрээний талаар Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжингөөс тодрууллаа.

-Ерөнхий сайдын айлчлалын стратегийн ач холбогдол юу вэ?
-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилж буй хоёр дахь Ерөнхий сайд болж байна. Өмнө нь 1994 онд П.Жасрай гуай айлчилж байсан бөгөөд түүнээс хойш 25 жил тасраад байсан юм. Албан ёсны айлчлал энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Нур-Султан хотод болно.

Монгол Улсын Ерөнхий сайд 25 жилийн дараа Казахстан Улсад айлчилж, өндөр түвшний айлчлалын давтамжаа хадгалж байгаа гэдэг утгаараа стратегийн ач холбогдолтой. Манай улс Төв Ази тэр дундаа Казахстан Улс руу чиглэсэн бодлогоо эрчимжүүлж, шинэ шатанд гаргахыг оролдож байна.  

Энэхүү айлчлалын үр дүнд хоёр орны харилцаанд шинэ хуудас нээгдэнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх эхний өдөр Казахстан Улсын төр засгийн удирдлагуудтай уулзаж, албан ёсны өргөтгөсөн хэлэлцээ хийнэ. Дараагийн өдөр нь Монгол, Казахстаны бизнесийн форумд оролцоно. Товч тодорхой бөгөөд үр дүнтэй, шуурхай айлчлал хийх зарчмаар бэлтгэлээ хангаж байна.  

-Айлчлалын үеэр ямар хэлэлцээ, баримт бичгүүд байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Засгийн газрын түвшний, төрийн байгууллагууд хоорондын, хувийн хэвшлийн гээд гэрээ хэлэлцээрүүд байгуулна. Одоогоор ажлын хэсгийнхэн газар дээр нь очоод текстээ тохироод байж байна.

-Монгол, Казахстаны бизнес форумын талаар мэдээлэл өгч болох уу?    
-Хоёр улсын ард иргэд, бизнес хувийн хэвшлийнхний худалдааны харилцаа сайн байж Монгол, Казахстан улсууд цаашдаа урт хугацаанд харилцаагаа хөгжүүлэх боломжтой болно. Төр бололцоог нь хангах үүрэгтэй. Тиймээс энэ удаагийн айлчлалд бизнесийн салбарынхныг өргөн бүрэлдэхүүнтэйгээр хамруулсан. Монгол Улсаас 60 орчим бизнесийн төлөөлөгчид явна. Казахстаны талаас ч гэсэн тодорхой амжилтад хүрсэн нэр хүндтэй компаниудыг форумд оролцуулахаар болсон.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн