Хан-Уул дүүргийн ЗДТГ ажилтнууддаа хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгоно

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2019.10.04

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас ажилтан, албан хаагчиддаа хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгодог болжээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас ажилтан, албан хаагчиддаа хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгодог болжээ.

Тодруулбал, тус дүүргийн Засаг даргаар ахлуулсан Хүүхэд, залуучуудын салбар зөвлөлөөс арван санаачилга дэвшүүлсний нэг нь байгууллагууд албан хаагчдаа хүүхдийнх нь төрсөн өдрөөр нэг өдрийн цалинтай чөлөө олгох байсан бөгөөд энэхүү санаачилгаа ажил хэрэг болгоод байгаа аж.

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар дэргэдэх хэлтэс, албууддаа уг шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн бол тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд энэхүү уриалгаа хүргүүлээд байгаа юм байна.

Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, Усан спорт сургалтын төв, Цагдаагийн хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүд дэмжин тушаал шийдвэрээ гаргасан байна.

Энэхүү шийдвэр, уриалга нь тодорхой судалгаа болон санал асуулгын дүнд хэрэгжиж эхлээд байгаа гэдгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан мэдээлсэн юм.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн