Бизнес эрхлэгчдийнхээ оролцоотойгоор ядуурлаас ангижирч буй БНХАУ-ын туршлага

Эх сурвалж : www.ikon.mn

Нийтлэгдсэн : 2019.10.03

БНХАУ-ын зүүн бүс нутаг ядуурлаас ангид бол баруун мужуудад байдал эсрэгээрээ байна. Тиймээс хөгжил, дэвшлээрээ дэлхийд өрсөлдөж буй зүүн бүсийн аж ахуйн нэгжүүдийг ядуурлын түвшин өндөр байгаа бүс нутагт үйлдвэрээ байгуулж, ажлын байр бий болгохыг төр з

БНХАУ-ын зүүн бүс нутаг ядуурлаас ангид бол баруун мужуудад байдал эсрэгээрээ байна.

 

Тиймээс хөгжил, дэвшлээрээ дэлхийд өрсөлдөж буй зүүн бүсийн аж ахуйн нэгжүүдийг ядуурлын түвшин өндөр байгаа бүс нутагт үйлдвэрээ байгуулж, ажлын байр бий болгохыг төр засгаас нь санал болгох болжээ. Энэ нь ядуурлыг бууруулж, хамтдаа хөгжих боломжийг эрэлхийлсэн алхам юм.

Зураг 1, БНХАУ-ын ядуурлын түвшин, 2018 оны эцсээр

 

Төрөөс төлөвлөсөн бодлого амьдрал хэрхэн явагдаж буйтай танилцахаар Монголын сэтгүүлчид БНХАУ-ыг зорьсон билээ. 

Энэхүү бодлогыг амжилттай хэрэгжүүлж буй хотуудын нэг нь Гансу мужийн Дингши хот бөгөөд хэд хэдэн үйлдвэр байгуулагдаж, иргэд тогтмол орлоготой болж, амьдралын түвшингээ сайжруулсныг тус хотын дарга танилцууллаа. Эдгээрээс жишээ болгон бид эхний удаад “Fujian Chunhui clothing technology” оёдлын үйлдвэрт зочлов.

Ууланд амьдарч байсан иргэд тогтмол орлоготойгоор ажиллаж байна

Гаднаасаа цэмцийн харагдах дөрвөн давхар барилгын хаалгаар ороход шинэхэн будаг, эмульс үнэртэх бөгөөд шатаар дээш өгсөхөд 2-3 давхрын орчмоос оёдлын машины дуу сонсогдоно.

 

Энэхүү оёдлын үйлдвэр нь 140 ажилтантай, өдөрт 1,000 гаруй хувцас оёж, бэлэн болгодог хэмээн үйлдвэрийн дарга танилцууллаа.

Тэрбээр “Манайх гурван сарын өмнө байгуулагдсан. Анх үйлдвэрээ барихдаа ажилчдын байрыг хамтад нь барьсан. Ингэснээр ажилчид маань яаж тухтай орон гэртэй болох вэ гэдэг ачаанаас хөнгөлөгдөж байгаа юм. 

Манай оёдолчид хэдийгээр өмнө нь ууланд амьдарч байсан мэргэжилгүй иргэд ч гарын дүйтэй, юмыг амархан сурдаг тул 1-2 долоо хоногийн сургалтад сууснаар ажиллахад бэлэн болсон. Цалингийн тухайд 3,000-4,000 юань бөгөөд энэ нь дундаж цалинд тооцогддог” хэмээв.

 
 

Одоогоор “Fujian chunhui clothing technology” нь голчлон автозам, төмөр замын ажилчдын хувцас үйлдвэрлэдэг. Мөн сурагчийн дүрэмт хувцас, гал сөнөөгчийн болон шатахуун түгээгчийн хувцас хэрэглэл зэрэг аюулгүй ажиллагааны чанар стандарт ихээхэн шаарддаг хувцсыг оёж, зах зээлд нийлүүлж байна.

Ийнхүү Хятадын зүүн өмнөд хязгаараас ирсэн бизнес эрхлэгч Диншги хотод ирснээр 140 хүнийг ажилтай орлоготой болгон өлсөх цангахын бэрхийг мэдрэхгүй амьдрах боломжтой болгожээ.

Үйлдвэртэй танилцах явцад Дингши хотын удирдлагууд "Ядуурлаас гарах нь зөвхөн төрийн бодлогоор хийх ажил биш. Амжилттай яваа бизнес эрхлэгчид ч өөрийн хэмжээнд хувь нэмрээ оруулах нь чухал" гэдгийг онцолж  байв.

Оёдлын үйлдвэрийн дараагаар сурвалжлах багийнхан ногооны талбайтай танилцахаар аялалдаа гарсан юм. 40 минут орчим явсны дараагаар "Super smart farm"-д ирцгээлээ.  

20-200 хүний ажлын байрыг бий болгожээ

 

Автобуснаас буугаад хармагц ногоон хөндий биднийг угтав.

Фермийн дарга зочлон ирсэнд талархаж байгаагаа илэрхийлээд газар тариалангийн ажлаа хэрхэн гүйцэтгэдэг талаараа танилцууллаа. Мөн л зүүн мужаас ирцсэн бизнес эрхлэгчид энэхүү фермийг байгуулжээ.

Техник технологийн дэвшил нь газар тариалангийн салбарт хүчээ авсныг уг талбай батлах мэт. Учир нь уг талбайг услах, бордоход ухаалаг системийг ашиглахын хамт эргэн тойрныг камержуулж, тогтмол хянадаг аж.

 
`Super smart farm`-ийн усалгаа, бордооны систем

Энд зөвхөн нийгмийн эмзэг бүлгийнхнийг ажиллуулах бөгөөд тогтмол 20 ажилтан ажилладаг. Харин ургац тарих болон хураах үед талбайд 200 хүн ажилладаг тухай фермийн дарга ярилаа. 

Түүнчлэн тэрбээр "Бид нийтдээ 5,000 мү газарт хүнсний 30 орчим төрлийн ногоо тарьж байна. Нэг мү газраас 2-3 тонн ургац хурааж, жилдээ хоёр удаа ургац авдаг ч зах зээлийн эрэлтийг бүрэн хангаж чадахгүй байгаа" гэв. (15 мү=1 га)

 
 
 

Дурдсан хоёр төслийн хүрээнд 160 хүн тогтмол орлоготой болж, үүн дээр нэмэгдэн ургац хураалтын үед 200 орчим хүн цалинжиж байна. Энэ бол зөвхөн нэг хотод бий болсон ажлын байрны тоо гэдгийг тодотгоё. Өөр олон хотод энэ ядуурлыг бууруулахаар төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд иргэд нь орлоготой болж, урд хөрш улс ядуурлаас бүрэн ангижрах нь хоосон мөрөөдөл биш гэдгийг харуулж, бодит ажил хэрэг болгож байна. 

Үүнийг төр дангаар хийгээгүй агаад бизнес эрхлэгчдэдээ татварын хөнгөлөлт олгох замаар дэмжин, баруун бүс рүү шилжүүлж буй нь ядуурлыг бууруулахын зэрэгцээ хэт төвлөрлийг сааруулахад онцгой ач холбогдолтой алхам болж байгааг албаныхан хэлж байгаа юм.

Хятадын энхтайван, хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ван Хуа “2019 оны сүүл үед ирж буй энэ цаг үед БНХАУ-д 16.6 сая иргэн ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа. Гэхдээ товлосон цаг хугацаа болоход зорьсон зорилгодоо хүрнэ гэдэгтээ манай ард түмэн итгэлтэй байна” хэмээн нэгэнтээ хэлж байв.

Зураг 2, БНХАУ-д ядуурлыг бууруулах тооцоолол, 2020 он хүртэл

 

2018 оны эцсийн байдлаар БНХАУ-ын 16.6 сая иргэн ядуу амьдарч байна хэмээх тоо гарсан бол хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн үр дүнд энэ оны сүүл гэхэд ядуурлын шугамаас доогуур амьдарч буй хүний тоог 6.6 сая болсон байх тооцооллыг Хятадын үндэсний статистикийн товчооноос гаргажээ.

Харин ирэх он буюу 2020 оны эцэст дээрх тоог 0 болгоно хэмээж буй юм.

 
 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн