Эх сурвалж : www.ikon.mn Нийтлэгдсэн : 2019.10.01 |
Сингапур улс өдөрт л 430 сая галлон буюу 1.6 сая тонн ус ашигладаг бөгөөд ирэх 40 жилд хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна.
Сингапур улс өдөрт л 430 сая галлон буюу 1.6 сая тонн ус ашигладаг бөгөөд ирэх 40 жилд хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна.
Энэхүү хэрэглээ нь тус улсыг дэлхийн усны хомсдлын асуудалд анхаарахаас аргагүй байдалд хүргэжээ. Тиймээс цэвэр ус хомс болох тэр цаг үед бэлэн байх үүднээс шинэ технологи бүтээж байна.
“Сингапур үнэхээр дэлхийн усны төв болсон” хэмээн тус улсын Наньян Технологийн их сургуулийн Хүрээлэн буй орчин ба ус судлалын хүрээлэнгийн захирал Шейн Снайдер хэлээд "Гэхдээ өнөөдөр нийт усны хэрэглээнийхээ 40 орчим хувийг импортоор авч буй. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр усны импортоос улам хамааралтай болохоор байна" гэжээ.
Хурдацтай хотжилт, температурын өсөлт зэрэг нь байгалийн усны нөөцийг ашиглахад улам хүндрэл болж байна. Өнөөдөр дэлхий нийтийн дөрөвний нэг нь усны асуудалтай бүс нутагт амьдарч буй. Шинжээчдийн хэлж буйгаар хүмүүс байгалийн нөөцийг жамаараа нөхөн сэргэх хугацаанаас нь өмнө ашигласаар байгаа юм.
Гэтэл таван сая гаруй хүн амтай Сингапур улс олон тооны усан сан, оргилуур болоод дэлхийн хамгийн өндөр барилга доторх хүрхрээ, минутад 10,000 галлон буюу 37.85 тонн ус шахдаг, 40 орчим метр өндөр Усан эргүүлэг (Rain Votex) гэх мэт ус ашигласан онцгой бүтээн байгуулалт ихтэй газар.
Харин байгалийн усны нөөц хомс учраас тус улс хөрш орнуудаасаа ус импортолж, дахин ашиглах замаар хэрэглээгээ хангадаг тухай Снайдэр өгүүлжээ.
Снайдэр судалгааныхаа хүрээнд Сингапурын усны хамаарлын асуудлаар шийдэл боловсруулж, хотын хэмжээнд ашиглаж болох төслүүдийг санаачилна хэмээн найдаж байгаа аж.
“Ирээдүйн хэрэглээгээ хянаж, уснаас хамааралгүй болох нүсэр ажил бидний хөгжүүлж буй технологиос ихээхэн хамаарна" хэмээн тэрбээр хэлжээ.
Тухайлбал, нүүрстөрөгчийн мяндсан аэрогель хэмээн нэрлэж буй жижигхэн, хар порлон нь хаягдал усыг их хэмжээгээр цэвэрлэж чадна гэж үзэж байна. Тэрхүү порлон нь жингээсээ 190 дахин их хэмжээний бохирдуулагч бодис, бичил хуванцрыг өөртөө шингээдэг байна. Материалыг нь Сингапурын EcoWorth Technology компани арилжааны зорилгоор бүтээжээ. Тус компанийн Гүйцэтгэх захирал Андре Столц хэлэхдээ, уг материалыг дэлхийн хэмжээнд ашиглахын тулд компани эхлээд Сингапурын хаягдал усны зах зээлд нэвтрүүлнэ гэв. Түүнчлэн уг бүтээгдэхүүний бий болгох нөлөө асар их хэмээн үзэж байгаагаа тэрбээр хэлээд "Бидний бүтээгдэхүүн ямар нэг хаягдлыг ямар нэгэн үнэ цэнэтэй зүйл болгох боломж олгоно" гэв.
WateRoam гэх өөр нэг компани инновацыг Сингапураас эхлээд бүс нутгийн бусад хэсэгт хэдийнээ нэвтрүүлжээ. 2014 онд байгуулагдсан тус компани хөнгөн, зөөврийн шүүлтүүрийн төхөөрөмж бүтээсэн нь өдгөө Зүүн өмнөд Азийн 75,000 гаруй иргэнийг ундны цэвэр усаар хангаж байна.
WateRoam-ын СЕО Дэвид Пон хэлэхдээ уг бүтээгдэхүүний хамгийн шинэлэг зүйл нь энгийн, хялбар байдал гэжээ. Тэдний бүтээсэн усны шүүлтүүр нь унадаг дугуйны насосноос томгүй бөгөөд 100 хүн амтай тосгоныг хоёр жилийн хугацаанд цэвэр усаар хангах боломжтой гэнэ. “Амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл болох цэвэр усыг бүс нутгийн бусад хэсэгт хүргэх боломж бий болгосон нь бидний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн Понг хэлэв.
Эх сурвалж: CNN
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |