Чехийн Сенатын даргын албан ёсны айлчлал эхэлнэ

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2019.09.30

БНЧУ-ын Сенатын дарга Ярослав Кубера бизнесийн төлөөлөгчдийн хамт Монгол улсад албан ёсны айлчлал хийнэ. Тэрээр энэ сарын 29-нөөс ирэх сарын 2-ны өдрүүдэд айлчилна.

БНЧУ-ын Сенатын дарга Ярослав Кубера бизнесийн төлөөлөгчдийн хамт Монгол улсад албан ёсны айлчлал хийнэ. Тэрээр энэ сарын 29-нөөс ирэх сарын 2-ны өдрүүдэд айлчилна.

Айлчлалын гишүүдийн дунд Сенатын дэд дарга Ийржи Оберфалзер, сенатор Алена Шромова, Ийржи Восецкий, Карел Кратохвил, БНЧУ-ын Шинжлэх ухааны академийн дарга Ева Зажималова, БНЧУ-ын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Борживой Минаарж, Гадаад хэргийн яамны Эдийн засгийн дипломацийн газрын дарга Марек Свобода болон Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек байгаа юм.

Ирэх сарын 1-ний даваа гарагт Ярослав Кубера ерөнхийлөгч Х.Баттулга, Их хурлын дарга Г.Занданшатар нартай уулзана. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай Парламент дахь чех монголын найрамдлын бүлгийнхэн ажил хэргийн үдийн зоог барьж, Говь, Гоёо болон Яама брендийн бүтээгдэхүүнийг үзэж сонирхох юм.

Тэрээр ГХЯ-ны дэд сайд Б. Батцэцэг, Чех-Монголын эдийн засгийн хамтарсан комиссийн монголын талын дарга, Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэлтай уулзахаар төлөвлөжээ. Ярослав Кубера МҮХАҮТанхим дээр болох бизнес форумыг нээж, Чехийн экспортыг дэмжих төвийг албан ёсоор нээнэ.

Дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай, олборлолт, хууль эрх зүй, даатгал болон тээвэр логистикийн салбаруудын чех монгол компаниуд харилцан ганцаарчилсан уулзалтууд хийх юм.

 Чехийн компаниудын төлөөллийг хотын дарга С.Амарсайхан хүлээн авч, нийслэлийн хөгжлийн стратеги, бэлтгэж буй чухал төслүүдийнхээ талаар мэдээлэл өгөх юм. Худалдааны уулзалтуудаас гадна БНЧУ-ын ШУА-ийн дарга Ева Зажималова Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл болон харъяа хүрээлэнгүүдийн захиралуудтай уулзана. Дараа нь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Ярослав Кубера “Тахийг эргүүлэн нутагшуулах нь” төслийн фото зургийн үзэсгэлэнг нээнэ.

Түүнчлэн тухайн зургийн эзэн Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек хоёр долоо хоногийн турш олон нийтэд үнэ төлбөргүй дэлгэх тус үзэсгэлэнг мөн танилцуулах юм байна.

Сенатын дарга чехийн их дээд сургууль төгсөгчдийн төлөөллүүд, хоёр орны харилцаанд олон жил хувь нэмрээ оруулж байдаг монголын бизнесменүүд болон төгсөгчидтэй уулзана. Айлчлалынхаа төгсгөлд Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудалд зочилж, зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагатай ерөнхий зориулалтын агаарын тээврийн хөгжлийн чиглэлээр бэлтгэж буй төслийн талаар ярилцахаар төлөвлөжээ.      

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн