А.Билгүүн: Эрдсийн салбар манай улсын гол зэвсэг

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2019.09.27

Хөрөнгө оруулагчдад Монгол Улсыг танилцуулан, бизнесээ эхлүүлэхийг урьдаг Discover Mongolia форум 17 дахь жилдээ болж байна. Форумын эхний хэсэгт “Оюу толгой”, “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд оролцон, товч илтгэл тавьсан юм.

-Discover Mongolia форумаас-

Хөрөнгө оруулагчдад Монгол Улсыг танилцуулан, бизнесээ эхлүүлэхийг урьдаг Discover Mongolia форум 17 дахь жилдээ болж байна. Форумын эхний хэсэгт “Оюу толгой”, “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд оролцон, товч илтгэл тавьсан юм.

Форумын хоёр дахь хэсэгт уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн компаниуд төслөө танилцууллаа. Энэ хэсгийг Уул уурхайн үндэсний ассоциацын Ерөнхийлөгч А.Билгүүн хөтөллөө.

Тэрээр эрдсийн салбар манай улсын гол зэвсэг гээд ОХУ батлан хамгаалах салбараараа, урд хөрш БНХАУ сүүлийн үед мэдээллийн технологидоо ихээхэн хөрөнгө оруулж, бүтээгдэхүүний экспортоороо тэргүүлж байгааг онцлов.             

А.Билгүүн Монгол Улс газар зүйн хувьд маш ашигтай байрлалд байдаг ч хайгуулын тусгай зөвшөөрөл цөөрч, хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо тэнцсэнийг онцоллоо. Ингэснээр хоёр жилийн дараа хайгуулын ихэнх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах эрсдэл нүүрлэснийг сануулсан юм.

Хайгуул бол ихээхэн онцлог салбар. Энэ салбарт зоригтой алхам хийн, харанхуй руу үсрэн ордог хөрөнгө оруулагчид их сонин хүмүүс байдаг. Одоо би та бүхэнд тэднийг танилцуулна гэснээр А.Билгүүн үгээ дуусгав.

 

Дэвид Полл, "Аспайр майнинг" компанийн гүйцэтгэх захирал

Манай улсын урд бүс уул уурхайн гол төв болсон. Таван толгойн бүлэг орд, Оюу толгой урд бүсэд байрлалтай. Харин Монголын хойд хэсэгт буюу Хөвсгөлд байрлалтай Aspire mining компани төслөө танилцууллаа. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани Овоот, Нүүрстэйн ордыг эзэмшдэг бөгөөд эдгээр нь өндөр чанарын коксжих нүүрсний ордууд юм. Эрдэнэт хоттой ойр байрладаг тул 560 км төмөр зам шинээр тавьж, Эрдэнэтийн төмөр замтай холбогдон, улмаар ОХУ-ын Кызылын гангийн үйлдвэрүүдэд нүүрсээ худалдах юм байна.   

Нээлттэй хувьцаат компани болох “Эрдэнэ ресурс” компанийн удирдлага 6000 мянган монгол хувьцаа эзэмшигчтэй болсноо онцоллоо. Дэлхийн дундаж агуулгаас 3 дахин өндөр алтны агууламжтай, хөрсөнд ойр байрлалтай, хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхнө зэрэг давуу талуудаа ч дурдав . Орон нутгийн удирдлагуудтай арваад жил хамтран ажилласан, туршлагатай баг бүрдүүлсэн аж. Тус компанийн Баян хөндий алтны ордны дундаж агуулга тонн тутамд 3.42 грамм алт юм байна. Энэ нөөцийг ил уурхайн аргаар олборлож, уурхайг 9 жил ашиглана гэж танилцууллаа. Алтны үнэ нэг унц нь 1800 ам.доллар хүрэх сайхан ирээдүй бий. Ирэх онд уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж,  2021 оноос олборлолт эхлэх аж.        

Төгсгөлд нь 2014 оноос хойш нээсэн, зэсийн хамгийн том орд болох Кинкора копперийн удирдлага мөн төслөө танилцуулав. Энэ орд Оюу толгой, Цагаан суваргын ордуудтай зэрэгцэн оршдог давуу талтай.  

Петер Акерли, "Эрдэнэ ресурс девелөпмэнт" компанийн Ерөнхийлөгч бөгөөд захирал

Сэм Спринг, "Кинкорра коппер" компанийн Ерөнхийлөгч

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн