Ерөнхийлөгчийн айлчлалаар шийдэгдсэн 236 сая ам долларын НЭМЭЛТ ЗЭЭЛИЙГ газрын тос боловсруулах үйлдвэрт зарцуулна

Эх сурвалж : isee.mn

Нийтлэгдсэн : 2019.09.25

Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ удаагийн Энэтхэг дэхь айлчлалаар 236 сая ам долларын зээлийг нэмэлтээр тус улсаас авахаар болсон нь онцлогдож байна.

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улсад айлчиллаа. Түүний айлчлалын гол үр дүн юу байв гэдэг нь олны анхаарлыг татаж байна.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ удаагийн Энэтхэг дэхь айлчлалаар 236 сая ам долларын зээлийг нэмэлтээр тус улсаас авахаар болсон нь онцлогдож байна.

Нэмэлтээр гэж тодотгож буйн учир нь 2015 Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди Монгол улсад айлчлах үеэрээ нэг тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Тус мөнгөөр бид Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа.

Газрын тос боловсруулах үйлдвэр 2022-2023 онд ашиглалтад орно. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Монгол улс нефть, газрын тосыг гаднаас импортлохоо больж, өөрсдөө дотооддоо шатахуунаа үйлдвэрлэдэг болох юм. Ингэснээр хэдэн зуун тэрбумаараа гадагш урсаж буй валют дотооддоо үлдээх боломжтой болно гээд эдийн засгийн болон бусад олон давуу талыг дурдаад дуусахгүй.

Тэгвэл Энэтхэгийн зээлээр барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд тус улс дахин 236 сая ам.долларын зээлийг нэмэлтээр олгох асуудлыг Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар шийдвэрлэв.

Үүнээс гадна хоёр тал бусад олон салбарт хамтран ажиллахаар болж харилцаагаа шат ахиулахаар болов. Харин бодитоор шийдвэрлэсэн ажил нь 236 сая долларын нэмэлт зээл байлаа.

Энэтхэгийн тал Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд ихээхэн анхаарал тавьж буй учир энэ удаагийн нэмэлт зээлийг шийдвэрлэж өглөө.

 

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн