Ардчилал тэмцлийн дүнд бий болдог, бид бэхжүүлэх, хамгаалах ёстой"

Эх сурвалж : www.gogo.mn

Нийтлэгдсэн : 2019.09.13

Олон улсын Ардчиллын өдөрт зориулсан Ардчилсан Нам, Монгол Ардын Намаас хамтран зохион байгуулж буй “Монгол Улс – Ардчиллын замаар 30 жил: Ардчилал бидэнд юу өгсөн бэ?” сэдэвтонол практикийн бага хурал эхэллээ.

 

Олон улсын Ардчиллын өдөрт зориулсан Ардчилсан Нам, Монгол Ардын Намаас хамтран зохион байгуулж буй “Монгол Улс – Ардчиллын замаар 30 жил: Ардчилал бидэнд юу өгсөн бэ?” сэдэвтонол практикийн бага хурал эхэллээ.
 
Хурлын нээлтэд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлж байна. Тэрбээр “30 жил гэдэг бол хүний ухамсартай амьдралын бараг талаас илүү хувь нь, нийгмийн агуулгаар авч үзвэл бүхэл бүтэн хоёр үе солигдох хугацаа юм. 1989 оны эцсээр Монгол оронд сэвэлзсэн ардчиллын анхны салхи Монголын нийгмийг үндсээр нь өөрчлөх, коммунист тоталитар дэглэмээс чөлөөт ардчилсан тогтолцоонд шилжих агуу хувьсгалыг эхлүүлсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол орон ардчилсан хөгжлийнхөө явцад олон саад бэрхшээлтэй тулгарч байсан хэдий ч тэдгээрийг амжилттай даван туулсаар өнөөдрийн энэ өдөртэй золгож байна. Бидний оносон маань алдсанаасаа хавьгүй илүү байсан” гэдгийг онцоллоо.
Тэрбээр мэндчилгээнийхээ төгсгөлд “төрийн эрхийг барилцаж байгаа - эрх баригч болон сөрөг хүчин хамтран сууж намын эрх ашгаасаа давсан, улс орныхоо ашиг тусын төлөө, хөгжил дэвшлийн төлөө харилцан ярилцаж, санал бодлоо солилцож чадаж байгаа нь манай Ардчилсан хувьсгалын маань бас нэгэн том ололт юм гэдгийг тэмдэглэн хэлье” гэсэн юм.

Онол, практикийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт илгээснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцууллаа. Илгээлтэд ардчиллыг байнга тордож, арчилж бай ёстойг дурдаад Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаарх ташаа ойлголт одоог хүртэл байсаар байгааг дурдлаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд амжилт, алдаа оноо байсныг Ерөнхийлөгчийн илгээлтэд дурдсан бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуульд эрх баригчид хангалтгүй ажиллаж, олигархиудын эрхийг, өөрсдийн явцуу сонирхлыг хадгалж үлдсэнийг онцоллоо. 

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын мэндчилгээг дамжууллаа. 

Мэндчилгээнд "Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа баталснаас хойш 27 жил өнгөрч улс төр, нийгэм, хүн ам зүй, эдийн засгийн олон хүчин зүйлс өөрчлөгдлөө. Эдийн засаг, иргэний нийгэм, мэдээллийн технологийн  салбарт ихээхэн дэвшил гарч нааштай үр дүн гарч байгаа ч улс төрийн салбарт асуудал бэрхшээлүүд байна. Төрийн тогтолцоон дахь хяналт-тэнцвэрийн зарчим алдагдах, шүүх эрх мэдэлтний талд үйлчлэх, улс төрийн намд итгэх иргэдийн итгэл буурах  зэрэг бэрхшээл сорилтууд Монголын ардчилалд тулгарч байна.

Тиймээс Монгол Ардын Нам 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Эрх мэдлийн харилцан хяналт, тэнцэлтэй, тогтвортой хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээн дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхээр зүтгэн ажиллаж байна.

Бүтээж бий болгосон ардчиллын үнэт зүйлсээ улам бататган, хүний эрх, ардчилал, аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглал, түүнийг баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төлөө саналаа өгнө гэдэгт итгэж байна" гэлээ.

Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн суурин төлөөлөгч Крэйг Кастанья хурлын нээлтэд үг хэлсэн бөгөөд АН, МАН хамтран энэхүү хурлыг зохион байгуулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхээр ажиллахад дэмжлэг үзүүлэдэг бөгөөд 1992 оноос хойш энэ чиглэлд олон төсөл хэрэгжүүлснээ дурдаад 2016 оноос хойш ардчиллыг бэхжүүлэх манлайлагчдын LEAD Mongolia хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаадаа баярлаж явдгаа хэлсэн юм. Дэлхийн ардчиллын өдөр болон ардчиллын 30 жил давхцан тохиож байгаа нь түүхэн үйл явдал болж байна. Өнөөдрийн үйл ажиллагаад нам, үзэл бодол харгалзахгүй оролцож байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн. 

Крэйг Кастанья "Ардчилал бодит тэмцлийн үр дүнд бий болдог, харин бид түүнийг бэхжүүлэх, хамгаалах ёстой. Дархлаатай ардчилсан нийгэм л амжилтад хүрдэг. Ардчиллыг хэн нэгэн, нэг улс, бүс нутаг өмчилдөггүй. Ардчилал бол нэг удаагийн бус тасралтгүй үйл явц байдаг. Нам хооронд, үе хоорондын зөвшилцөл туйлын чухал. Санаа бодлоороо нэгдсэн хүнтэй зөвшилцөх амархан. Харин тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө санал нэгддэггүй нэгэнтэй зөвшилцөж, нийтлэг шийдэл олох нь хамгийн амаргүй. Туйлшрал, зааглалтыг ямар ч тохиолдолд гэтлэх ёстой. Ялгаатай байдал, үл ойлголцлыг нэгтгэж нэг болгох нь бидний үеийн хийх зүйл. LEAD хөтөлбөрт хамрагдсан хүмүүстэй уулзаж ярилцахдаа Монголын ирээдүй гэгээтэй байгааг мэдэрдэг. Хэлэлцүүлэг хүндлэл, хамтын ажиллагаанд түшиглэнэ гэж итгэж байна. Бодлогын зөрүүтэй байр суурь, улс төрийн харьяалал өөр ч нэгнээсээ суралцах, хамтрах хүсэл тэмүүлэл бүхий хүмүүс цугласан гэж бодож байна" гэсэн юм. 

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн