ТАНИЛЦ: Ашигт малтмалын 10 ба түүнээс дээш тооны, 100,000 ба түүнээс дээш га талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигчид

Эх сурвалж : www.ikon.mn

Нийтлэгдсэн : 2019.08.15

Монгол Улсад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн тоо энэ оны долоодугаар сарын 3-ны байдлаар 2,945 байна.

 

Эдгээр тусгай зөвшөөрөлд хамаарах газар нутгийн талбайн хэмжээ Монгол Улсын нийт газрын нутгийн 5.2 хувийг эзэлж байгаа юм.

Энэ нь 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаарх тоотой харьцуулбал нийт лицензийн тоо 635-р буурч, газар нутагт эзлэх хэмжээ 3.4 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Тэгвэл өчигдөр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод хяналт тавих, лиценз олгохдоо хууль зөрчсөн эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулахаар болсноо Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдэгдсэн.

Нийт 2,945 тусгай зөвшөөрлийг шалгах тус ажлын хэсэгт:

  • Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд,
  • ЗГХЭГ-ын дарга,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан хүмүүс ажиллах юм байна.

2,945 тусгай зөвшөөрлийн:

  1. 1,684 нь ашиглалтын,
  2. 1,261 нь хайгуулынх байгаа юм.

Хэдийгээр тооны хувьд ашиглалтын лиценз нь олон ч Монгол Улсын нийт газар нутагт эзлэх хувиараа:

  • Ашиглалтынх 1.1%,
  • Хайгуулынх 4.1% байгаа юм.

Засгийн газрын өчигдрийн шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн орон нутагт эзлэх хувь, тоо, хэн хамгийн ихийг нь эзэмшдэг зэрэг мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын сар бүрийн гаргадаг статистикаас тоймлон хүргэе.

График 1, Лицензийн тоо аймгуудаар,

(Компьютерийн хулганаа график дээгүүр гүйлгэж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой)

Төв аймаг хамгийн олон лицензтэй, ашиглалтын 299, хайгуулын 109, нийт 408 лицензтэй байна.
 

 

График 2, Лицензтэй талбайн хэмжээ, аймгуудаар

Дорноговь аймагт нийт 1.4 сая га талбай газар лицензтэй, үүнээс хайгуулынх нь 1.2 сая га.

Манай оронд нийт 8,135.3 мянган га газар лицензтэй (хайгуулын + ашиглалтын) байна.

Энэ нь Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудыг нийлүүлсэнтэй ойролцоо хэмжээний газар нутаг гэсэн үг.

Монгол орны нийт газар нутагтай харьцуулбал 5.2% болж байна.

 

 

График 3, Хамгийн олон лицензтэй ААН-үүд, 

Монгол, Японы хамтарсан "Чингис ворлд майнинг" ХХК нийтдээ 43 лицензтэй, эдгээр нь нийт 142,116.2 га талбайг хамарч байна.

 

 

График 4, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 100,000 ба түүнээс дээш га талбай эзэмшигчид, 2019.VII.03

Тусгай зөвшөөрөл эзэмшлийн тоогоороо "Чингис ворлд майнинг" ХХК хамгийн их байгаа ч хамрах газар нутгийн хэмжээгээр "Цайна инвэстмент монголиа" буюу 100 хувь Сингапурын хөрөнгө оруулалттай компани нэгт жагсаж байна.

100,000 ба түүнээс дээш га талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт дөрвөн ААН байгааг Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлэлд дурджээ.

 

 

Хүснэгт 1, Ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо, (Ашигт малтмалын төрлөөр, 2019.VII.03)

Ашигт малтмал Ашиглалтын тусгай зөвшөөрөл Талбайн хэмжээ
  Тоо Хувь Га Хувь
Нүүрс 308 18.3% 868,118.4 га 51.5%
Алт 553 32.8% 238,550.7 га 14.1%
Зэс 20 1.2% 88,746.4 га 5.3%
Алт, зэс 14 0.8% 85,749.4 га 5.1%
Уран 7 0.4% 76,866.1 га 4.6%
Барилгын материал 110 6.5% 58,517.2 га 3.5%
Төмөр 71 4.2% 41,234.1 га 2.4%
Жонш 183 10.9% 27,739 га 1.6%
Холимог металл 12 0.7% 26,326.3 га 1.6%
Бал чулуу 7 0.4% 23,893.9 га 1.4%
Барилгын материал, түгээмэл 203 12.1% 20,322.3 га 1.2%
Хром 1 0.1% 15,805.8 га 0.9%
Mолибден 7 0.4% 10,146.4 га 0.6%
Mолибден, Зэс 4 0.2% 9,342.5 га 0.6%
Гянтболд 29 1.7% 8,741.8 га 0.5%
Манган 4 0.2% 7,507 га 0.4%
Алт, Мөнгө 2 0.1% 6,699.9 га 0.4%
Ховор металл 8 0.5% 5,236.3 га 0.3%
Mолибден, Алт, Зэс 1 0.1% 5,236 га 0.3%
Гөлтгөнө 16 1.0% 5,199.1 га 0.3%
Литий 1 0.1% 4,720.2 га 0.3%
Тугалга 9 0.5% 4,192.3 га 0.2%
Цайр 6 0.4% 4,057.3 га 0.2%
Алт, Холимог металл 3 0.2% 3,578.5 га 0.2%
Полиметалл 4 0.2% 3,269.2 га 0.2%
Зэс, Цайр 1 0.1% 2,899.3 га 0.2%
Mолибден, Гянтболд 2 0.1% 2,862.3 га 0.2%
Цахиур 2 0.1% 2,673.5 га 0.2%
Өнгөт чулуу 2 0.1% 2,618.6 га 0.2%
Вольфрам, Цагаан тугалга 1 0.1% 2,316.2 га 0.1%
Алт, Мөнгө, Холимог металл 1 0.1% 2,007.4 га 0.1%
Цагаан тугалга 3 0.2% 1,812.1 га 0.1%
Шохойн чулуу 5 0.3% 1,792.4 га 0.1%
Mолибден, Вольфрам 1 0.1% 1,616.9 га 0.1%
Лантан, Цери 1 0.1% 1,561.3 га 0.1%
Хөнгөн цагаан 3 0.2% 1,370.9 га 0.1%
Төмөр, Холимог металл 1 0.1% 1,257.3 га 0.1%
Бусад 78 4.6% 12, 282.2 га 0.7%
Нийт 1,684 100% 1,686,866.1 га 100%

 

Статистикийн эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн