Я.Эрдэнэсайхан: “Монгол Хятадын экспо-2019”-д Монголын 400 ААН-ийг оролцуулахаар БНХАУ-тай тохиролцсон

Нийтлэгдсэн : 2019.08.07

“Монгол Хятадын экспо-2019” арга хэмжээ есдүгээр сарын 05-10-ны хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанцав хот, Тонляо хотод зохион байгуулагдах гэж байна.

Анхны арга хэмжээнд Монгол Улсаас 251 ААН нийт 1.2 сая юанийн борлуулалт хийсэн бол хоёр дахь удаагийнхад 400 ААН оролцож нийт 6.2 сая юанийн борлуулалт хийж байсан билээ.

 

“Монгол Хятадын экспо-2019” нь Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр орны засгийн газар 70 томоохон ажил хийхээр төлөвлөсний нэг болж буйгаар онцлог аж. 

“Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Тэр утгаараа “Монгол Хятадын экспо-2019” арга хэмжээ нь тус зорилтыг биелүүлэхэд том түлхэц болно гэдгийг ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан онцлов.

Уг арга хэмжээний үеэр үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн хурал, худалдаа хөрөнгө оруулалтын хэлэлцээр, соёл урлаг, шинжлэх ухааны ололт хуваалцсан форум, хоёр улсын стандартын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээ болон ноос ноолууран бүтээгдэхүүний загвар зохион бүтээгч нарын танилцуулах загварын шоу зэрэг томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.

ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ ААН-ҮҮД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ ШОШГО, ЗААВРЫГ ХЯТАД БОЛОН АНГЛИ ХЭЛ ДЭЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

 

 

ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан “Нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд дөрвөн хөтөлбөрийн дагуу 13 арга хэмжээ зохион байгуулагдана.

Тухайлбал, бизнесийнхэн шууд уулзалт, гэрээ хэлэлцээр хийж хамтарч ажиллах боломж бүрдэнэ. Энэ үеэр Монгол Улсаас 60 бизнес эрхлэгч урилгаар оролцоно.

Мөн хоёр улсын стандартын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс манай улсын стандартын байгууллагын 20 төлөөлөл оролцоно. Монгол, Хятад, Оросын боловсролын форум, ноос ноолууран бүтээгдэхүүний загварын шоу зэрэг онцлох арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Түүнчлэн Улаанцав хотод аялал жуулчлал , хөдөө аж ахуй, уул уурхай гэсэн гурван үндсэн чиглэлээр Монгол Улсын дүр төрхийг харуулсан үзэсгэлэн болно. Манай талаас ХХААХҮЯ,  ГХЯ,  БОАЖЯ, МҮХАҮТ голлон зохион байгуулах юм.

 “Монгол Хятадын экспо-2019” арга хэмжээнд нийт 11,000 м.кв талбайд Монголын 400 ААН-ийг оролцуулахаар БНХАУ-ын талтай тохиролцсон. Нэг ААН-д 9 м.кв талбайд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах, борлуулах боломж олгогдоно. Мөн  бас нэг зүйл нь оролцож буй ААН-үүд бараа бүтээгдэхүүнийхээ шошго, зааврыг хятад болон англи хэл дээр гаргах хэрэгтэй гэдгийг зөвлөх байна” гэлээ.

БНХАУ-ЫН ТАЛААС СҮҮ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН, ГАХАЙН МАХ, ӨӨХ ОРСОН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ЗӨГИЙН БАЛЫГ ХИЛЭЭРЭЭ ОРУУЛАХЫГ ХОРИГЛОСОН

 

 

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Оролцох ААН-үүдийн бүртгэлийг МҮХАҮТ, Мишээл экспо, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо наймдугаар сарын 2-12-ны хооронд зохион байгуулна.

Өнөөдрийн байдлаар 200 гаруй ААН бүртгүүлээд байна. БНХАУ-ын талаас сүү сүүн бүтээгдэхүүн, гахайн мах, өөх орсон хүнсний бүтээгдэхүүн, зөгийн балыг хилээрээ оруулахыг хориглосон. Бусад бараа бүтээгдэхүүнүүдээр ААН-үүд оролцох боломжтой. Бүртгэл Мишээл экспо болон МҮХАҮТ-ын цахим хуудсаар хийгдэнэ. 

Энэ жил төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд илүү дэвшилттэй, хяналттай, нээлттэйгээр зохион байгуулж буйгаар онцлог юм“ хэмээв.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн