ОУСК болон ХасБанк 65 сая ам.долларын урт хугацаат эх үүсвэрийн гэрээнд гарын үсэг зурлаа

Эх сурвалж : www.ikon.mn

Нийтлэгдсэн : 2019.07.08

Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци  (ОУСК) ХасБанканд 65 сая ам.долларын санхүүжилт олгох гэрээнд гарын үсэг зурлаа. Уг санхүүжилт нь бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгч 44,000 гаруй иргэн, ААН-ийн бизнесийн үйл ажиллагаа өсөн тэлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг буй болгож улмаар ажлын байр нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх ач холбогдолтой юм.

 

Уг cанхүүжилтийг ОУСК болон Голландын Хөгжлийн Агентлаг хамтран 15 сая ам.доллар, Германы Хөгжлийн Агентлаг 20 сая ам.доллар, Францын Хөгжлийн Агентлаг 15 сая ам.доллар, Швейцарын хөгжлийн сан 10 сая ам.доллар, Финляндын сан 5 сая ам.доллар тус тус бүрдүүлж, хамтын санхүүжилт хэлбэрээр олгож байгаа бөгөөд сүүлийн 18 сарын хугацаанд арилжааны банкуудын авч буй томоохон хэмжээний санхүүжилт юм.

Гарын үсэг зурах ёслолын үеэр ОУСК-ийн Монгол, Хятад болон Солонгос улсуудыг хариуцсан захирал Рэндал Риопелл хэлэхдээ: “Одоогоор Монгол Улс дахь нийт ажлын байрны 50 орчим хувийг бичил, жижиг дунд бизнес эрхлэгчид бүрдүүлж байгаа хэдий ч тэдгээрийн дийлэнх хэсэг нь өсөж томрон, илүү их ажлын байр бий болгоход нь хэрэгцээтэй санхүүжилтийг авч чадахгүй байна”  гэсэн бол,

ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав: “Энэхүү үйл явдал нь ОУСК болон хэлцэлд оролцсон бусад олон улсын санхүүгийн байгууллагуудаас ХасБанканд итгэл хүлээлгэж байгаагийн илрэл төдийгүй Монгол Улсад хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгч буйгаараа ихээхэн ач холбогдолтой юм. Мөн тус санхүүжилт дотоодын жижиг, дунд ААН, байгууллагуудын урт хугацаат санхүүгийн хэрэгцээг хангахын сацуу эдийн засагт ажлын байр нэмэгдүүлэхэд ихээхэн дэм болно гэж итгэж байна” хэмээн онцолсон юм.

 

 

Харин ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов өгүүлэхдээ: “ХасБанканд олгож буй энэхүү хамтарсан санхүүжилт нь Монголын бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг болсноор 23,000 ажлын байр шинээр бий болгоно хэмээн бид тооцоолж байгаа. Улмаар уул уурхайгаас голлон хамааралтай тус улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд түлхэц болно” гэв.

ОУСК нь, 1999 онooc хойш ХасБанктай хамтран ажиллаж байгаа ба анх банк бус бичил зээлийн байгууллагаас арилжааны банк болон дэвшихэд зөвлөх шугамаар хамтын ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй, Дэлхийн Банк Группын гишүүн, олон улсын хамгийн том хөгжлийн байгууллага юм. 

ХасБанк нь дэлхийн түвшний санхүүгийн үйлчилгээг Монголдоо үзүүлэх зорилготой бөгөөд Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 86 салбар тооцооны төв, тэдгээрт ажиллаж буй 1300 мэргэшсэн ажилтан, 4000 гаруй мерчант, 340 гаруй АТМ, интернэт, мобайл банкны цахим сувгуудаараа дамжуулан 800 мянган харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг хурдан шуурхай хүргэн ажиллаж байна.

www.ifc.org                              www.xacbank.mn

 

 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн