Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд номын сангийн оруулах хувь нэмэр

Эх сурвалж : www.ikon.mn

Нийтлэгдсэн : 2019.06.17

Мэдээлэл авах боломж нэг талаас хүний эдэлбэл зохих эрх төдийгүй нөгөө талаас ядуурлын үе дамжсан тойргийг таслах, тогтвортой хөгжлийг дэмжих тулгуур юм.

Номын сан бол нийгмийн янз бүрийн бүлэг, хувь хүмүүс мэдээлэл авах боломжтой газар бөгөөд өөрийн боловсролоо дээшлүүлэх, шинэ ур чадвартай болох, ажил хайх, аж ахуйгаа төлөвлөх, мэдээлэлд тулгуурлан эрүүл мэнд, газар тариалан, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамаарах шийдвэр гаргах, байгаль орчны асуудлыг илүү таньж мэдэх боломж бүрддэг онцлогтой.
 
Номын сангийн бүх хэлбэрээр мэдээлэл түгээх, үйлчилгээ үзүүлэх, хөтөлбөр хэрэгжүүлэх онцгой үүрэг нь асар хурдтай хувиран өөрчлөгдөж, улам харилцан хамааралтай болж байгаа нийгэмд хэрэгцээтэй мэдээллийг олгохуйц хөгжлийн чухал түнш болгодог ажээ.
 
Шотландын Эдинбург хотноо 1927 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр анх байгуулагдсан, өдгөө 140 орчим улсад 1,300 гаруй гишүүдтэй Номын сангийн нийгэмлэгийн олон улсын холбооноос “Номын сан, хөгжлийн талаарх мэдэгдэл”-дээ номын сангийн үүргийг дараах байдлаар тодорхойлжээ:
 
Номын сан хүн бүрд боломж олгодог;
Номын сан хүмүүс өөрөө өөрийгөө хөгжүүлдэг болгохын тулд  мэдэлжүүлдэг (empowerment);
Номын сан дэлхийн мэдлэгт нэвтрэх гарц болдог;
Номын сан шинжээчийн зааварчилгаа олгодог;
Номын сан бол олон оролцогч талуудтай нийгмийн нэг хэсэг;
Номын санг хөгжлийн бодлогын хүрээнд хүлээн зөвшөөрөх ёстой.
Лионы тунхаглал бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) гишүүн улсуудаас хүн бүр мэдээлэл авах боломжийг хангах, тухайн мэдээлэл нь ойлгохуйц байх, тогтвортой хөгжил, ардчилсан нийгмийг хөхиүлэн дэмжихэд шаардлагатай мэдээллийг ашиглах, хуваалцахдаа хичээл зүтгэл гаргахыг уриалж, 600 гаруй байгууллага гарын үсгээ зурсан нөлөөллийн баримт бичиг билээ. Уг тунхаглалд мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх нь хүмүүсийг мэдэлжүүлж, улмаар хөгжлийг дэмждэг болохыг бүрэн илэрхийлсэн юм. Хүн бүр эрх мэдэлжсэнээр:
 
Өөрийн иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын эрхээ эдлэх;
Шинэ ур чадвар сурах, ашиглах;
Шийдвэр гаргах, идэвхтэй, оролцоог дэмжсэн иргэний нийгэмд гар бие оролцох;
Хөгжилд тулгарч байгаа асуудлыг хүй олонд (community) тулгуурласан шийдлээр шийдвэрлэх;
Эгэх хариуцлага, ил тод байдал, сайн засаглал, мэдэлжих үйл явцыг баталгаажуулах;
Тогтвортой хөгжлийн талаарх төрийн болон хувийн хэвшлийн зүгээс гаргасан хичээл зүтгэлийг хэмжих болно.
Гурван жил гаруй хэлэлцэж, 2015 оны 9 дугаар сард баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилго нь НҮБ-ын нийт 179 зорилт бүхий, эдийн засгийн, байгаль орчны, нийгмийн хөгжлийг багтаасан 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр билээ. Энэ нь Улс бүр өөрийн ард түмнийхээ төлөө дэлхий ертөнцөө сайн сайхан болгоход идэвхтэй оролцох, хэнийг ч ардаа үлдээхгүй байх төлөвлөгөөг агуулсан байдаг.
 
Номын сан бол эдгээр зорилгод хүрэхэд чухал үүрэгтэй байгууллага бөгөөд соёлын өвийг сахин хамгаалах, бүх нийтээр бичиг үсэг тайлагдах, мэдээлэлд хүн бүрийг тэгш хамруулах, мэдээлэл, харилцаа холбооны технологид (МХХТ) нэвтрэх зорилтыг хэрэгжүүлэхэд үндсэн чиг үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа 16.10 (мэдээлэл авах боломж), 11.4 (соёлын өв) 17.8 (МХХТ), 5b (МХХТ-иор эмэгтэйчүүдийг мэдэлжүүлэх), 9c (МХХТ-ийн хүртээмж) дэх зорилтдоо нарийвчлан тодорхойлсон билээ. Тэр дундаа дэлхийн хүн амын талаас илүү хувь нь цахим орчноос мэдээлэл авах боломжгүй үед өнөөгийн мэдлэгийн нийгмийн маань номын сан нь хүн бүрд мэдээлэл авах боломж, хүртээмжийг хангах болно.
 
Дэлхий дахинд 320,000 гаруй нийтийн номын сан, сая гаруй парламентын, үндэсний, их сургуулийн, судалгааны, ерөнхий боловсролын сургуулийн, тусгай номын сан нийтлэгээр мэдээлэл олж авах, түүнийг ашиглах ур чадварыг аливаа этгээдэд олгох, цахим эринд хүмүүст чухал дэмтэй байгууламж гэж тооцвол зохино. Номын сан нь МХХТ-ийн дэд бүтэц болж, мэдээллийг үр дүнтэй ашиглах хүний чадавхыг боловсруулах, дараагийн үедээ зориулан мэдээллийг хадгалж дамжуулахад гол үүрэгтэй гэж болно. Өөрөөр хэлбэл хүн амын бүх хэсэгт, нийгмийн бүхий л бүлэгт нээлттэй, хүрч чадахуйц, үр дүнтэй орон нутгийн мэдээлэл түгээх, хадгалах, дамжуулах итгэлтэй сүлжээ гэж дүгнэж байна.
 
Манай улсад 15 мянга гаруй сохор, сул хараатай хүмүүс ажил эрхлэхгүй, мэдээлэлд тэр бүр ойр байхгүй байгаа арилгах үүднээс 2010 онд Улаанбаатар хотын нийтийн номын сан, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хамтран, тоон DAISY формат бүхий номыг бүтээхээр хоёр дуу бичлэгийн студи байгуулсан ажээ. Энэ бол харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан мэдээллийн хэлбэрийг нэмэгдүүлэхээр санаачилсан нэг л санаа болно. Мөн Монголын Номын Сангуудын Консорциум хэвлэмэл бүтээгдэхүүн хүртэх боломжийг хялбаршуулах зорилготой 2013 оны Маракешийн гэрээг соёрхон батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
 
Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд номын сангийн оруулах хувь нэмэр
 
1 Ядуурлын бүх хэлбэрийг эцэс болгох
 
Номын сан нь мэдээлэл авах боломж, ашиглах ур чадвар олгосноор хүмүүсийн зүгээс өөрийн амьдралаа сайжруулах, төрийн, орон нутгийн шийдвэр гаргах үйл явц, бусдад үзүүлж байгааг үйлчилгээнд мэдээлэлтэй оролцох, ядуурлыг бууруулах, хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан тухайн хүн хувьд өсөж дэвжихэд тусалдаг.
 
2 Өлсгөлөнг эцэс болгож, хүнсний аюулгүй байдлыг хангаж, хоол тэжээл байдлыг сайжруулж, тогтвортой хөдөө аж ахуйг хөхүүлэн дэмжих
 
Газар тариалан, мал аж ахуй зэрэг төрөлжсөн номын сан, түүний иргэдэд хүрч үйлчлэх үйлчилгээ нь ургац, тариалан, бэлчээр, зах зээлийн талаарх судалгаа, тоо баримтад нэвтрэх, өөрийн арга, ухаанаа сайжруулах, илүү тэсвэртэй, мөн өгөөж сайтай аж ахуй эрхлэхэд ч тустай.
 
3 Бүх түвшинд эрүүл амьдралыг хангаж, сайн сайхан аж байдлыг хөхүүлэн дэмжих
 
Эрүүл мэндийн төрөлжсөн, эмнэлгийн, номын бусад сан нь олон нийтийн эрүүл мэндийг сайжруулахад эрүүл мэндийн судалгаа, эх сурвалжид нэвтрэх боломж олгодог онцлогтой. Бүх номын сангаар дамжуулан эрүүл мэндийн тухай мэдээллийг олон нийт авах боломжийг хангаснаар иргэд өөрийн эрүүл мэндийн талаар мэдэх, эрүүл амьдрахад дэмтэй.
 
4 Хүртээмжтэй, тэгш чанартай боловсролоор хангах, хүн бүрийн насан туршдаа суралцах боломжийг дэмжин хөхүүлэх
 
Дэлхий дээрх аливаа улсын сургууль, коллеж, их дээд сургуулийн амин зүрх нь номын сан гэж болно. Номын сангаар дамжуулан бичиг үсэгт тайлах хөтөлбөр, суралцах аюулгүй орчныг бүрдүүлж, шинэ мэдлэг бүтээхэд шаардах судалгаа, тоо баримтыг судлаачдад ашиглах боломж бүрддэг.
 
5 Жендэрийн тэгш байдлыг хангаж, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах
 
Номын сан нь уулзахад аюулгүй орон зай, мөн хүний эрх, эрүүл мэндийн талаарх охид, эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөр, МХХТ, бичиг үсэг тайлах хөтөлбөрөөр хангаж, энтерьпрёнер ур чадварыг хөгжүүлэхийг зорьдог.
 
6 Хүн бүрд ус, ариун цэврийн байгууламжийг хүртээмжтэй хүргэж, тэдгээрийн тогтвортой менежментийг хангах
 
Номын сан ус, эрчим хүчний хэрэглээ, ариун цэврийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй, чөлөөтэй түгээдэг. Нийтийн болон орон нутгийн ном сан нь дэлхий хаана ч байсан гэрэл, цахилгаан бүхий ном унших, хичээл хийх, зарын дагуу ажилд орох өргөдөл гаргах ганц газар байсаар ирсэн юм.
 
8 Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих
 
МХХТ-д олон нийт нэвтрэх боломж, мөн номын санд хийдэг сургалтууд нь хүмүүсийг ажилд орох өргөдөл бичих боломж бүрддэг. Чадвартай номын сангийн ажилтан нь цахим өргөдлийг бөглөх, ажил горилогч өөрийгөө тодорхойлоход тустай нэмэлт мэдээлэл боловсруулах, тохирсон ажлаа хайхад хүртэл тусалдаг.
 
9 Уян хатан дэд бүтцийг байгуулж, хүртээмжтэй, тогтвортой аж үйлдвэржилтийг дэмжиж, инновацийг хөгжүүлэх
 
Номын сан бол судалгаа, академик амьдралын цөм гэх боломжтой. Өндөр хурдны интернэт, судалгааны бүтээлтэй танилцах, ур чадвартай мэргэжилтнүүдтэй уулзах, танилцах нөхцөл бүрдүүлдэг. Улс орнуудад нийтийн болон боловсролын байгууллагын номын сангууд нь бага үнэтэй эсвэл үнэ төлбөргүй интернэтэд орох боломжийг нийтэд олгодог учраас холбоо харилцаа тогтоох чухал бүтэц болдог байна.
 
10 Улс орнууд хоорондын тэгш бус байдлыг бууруулах
 
 
 
Мэдээлэлд тэгш боломжтой нэвтрэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, холбоо байгуулах, хувийн нууцтай байх зэргийг хувь хүний хараат бус байдлын төв цэг гэж үзвэл номын сан аюулгүй, иргэний таатай орчныг иргэдэд нээх, хот болон хөдөө ялгахгүй хүн бүрд очих боломжтой байдгаараа бусад байгууллагаас ялгардаг.
 
11 Хот, хүн амын суурьшлыг бүх талын оролцоог хангасан, аюулгүй, эрсдэлийг даван туулах чадвартай, тогтвортой болгох
 
Номын сан бол хойч үедээ үнэлж баршгүй түүхэн өвийг хамгаалах, хадгалахад маш чухал үүрэгтэй билээ. Соёл нь орон нутгийн хүй олныг бэхжүүлж, хотуудыг илүү тэгш хамруулсан, тогтвортой хөгжихөд хувь нэмэр оруулдаг.
 
12 Тогтвортой
 
хэрэглээ,
 
үйлдвэрлэлийн
 
бүтцийг
 
бүрдүүлэх
 
 
 
13 Цаг уурын өөрчлөлт, түүний үр дагавартай тэмцэх талаар яаралтай арга хэмжээ авах
 
 
 
14 Тогтвортой хөгжлийн зорилгоор далай, тэнгис, далайн нөөц баялгийг хамгаалах, тогтвортой ашиглах
 
 
 
15 Дэлхийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, түүний тогтвортой хэрэглээг дэмжих, ойг тогтвортой ашиглах, цөлжилттэй тэмцэх, хөрсний доройтлыг зогсоох, сэргээх, биологийн олон янз байдал алдагдаж буйг зогсоох
 
 
 
Номын сан нь тогтвортой байгууллага бөгөөд нийтэд өөрийн эх сурвалжаа чөлөөтэй хуваалцаж, хүн бүр мэдээлэл авах боломжийг хангадаг.
 
Бүх номын сан тоо баримт, мэдээлэл, судалгаа, мэдлэгт нэвтрэх, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдээллийг нийтэд түгээдэг.
 
Тэр дундаа уугуул хүмүүсийн мэдлэгийг хадгалахад ч тулгуур үүрэг гүйцэтгэж, ан агнах, загасчлах, мал маллах, газар ашиглах, ус түгээх уламжлалт ойлголтыг орон нутгийн шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнүүдэд таниулахад ч үнэлж баршгүй үүрэгтэй болно.
 
 
 
16 Тогтвортой хөгжлийн төлөө аюулгүй, бүх талын оролцоог хангасан нийгмийг хөгжүүлж, хүн бүрийг хуулиар хамгаалуулах боломжоор хангах, бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, бүх талын оролцоог хангасан институтийг бий
 
болгох
 
Номын сангаар дамжуулан төр, байгууллага, хувь хүмүүс хоорондоо харилцах, зохион байгуулах, бүтэц бий болгох, мэдээллийг ашиглахад тустай ур чадвар, эх сурвалжийг олж авдаг.
 
17 Тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтийн түншлэлийг сэргээж, түүнийг хэрэгжүүлэх арга замыг сайжруулах
 
Номын сан нь орон нутгийн иргэдэд маш ойр, нэгдсэн мэдээллийн сүлжээнд холбосон бүтэц учир үндэсний хөгжлийн төлөвлөгөөгөө хамтдаа боловсруулах, цаашид шийдвэр гаргах үйл явцаа улам чанаржуулах, хүн бүрийн дуу хоолойг сонсох, шингээх, үр дүнгээ чиглүүлэхэд тустай билээ.
 
Номын санг Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхдээ татан оролцуулснаар:
 
Чин сэтгэлтэй ажилтнуудын тусламжтайгаар тоон, дамжуулгын, мэдээлэлд нэвтэрсэн байдал, ур чадвар зэрэг бүх нийтээр бичиг үсэгт тайлагдах явдлыг хөхиүлэн дэмжиж;
Мэдээлэл авах боломжгүй зааг, ялгааг улам арилгаж, төр, иргэний нийгэм, бизнесийн зүгээс орон нутгийн мэдээллийн хэрэгцээг ойлгоход улам тусалж;
Төрийн хөтөлбөр, үйлчилгээнд зориулсан мэдээлэл түгээх цахим хуудсыг нэг дор нэгтгэж, сүлжээ байдлаар хангах;
МХХТ-д нэвтрэх боломжийг улам тэлж, тоон хэмжигдэхүүнд татан оролцуулах нөхцөлийг сайжруулж;
Судалгаа, шинжилгээ, академик төлөөллийн төв байдлаар үйлчилж;
Дэлхийн өв, соёлыг хадгалах, түүнд нэвтрэх боломжоор хангах болно.
 
 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн