Нийтлэгдсэн : 2019.06.06 |
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн иргэдэд үзүүлж буй гемодиализийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд гемодиализийн тасаг нээн ажиллуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гемодиализийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тасаг нээлтээ хийлээ. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал Б.Даш-Яндаг, ерөнхий эмч Ө.Айгиймаа болон холбогдох албаны төлөөлөл оролцсон юм.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь шинээр гемодиализийн тасаг нээх бэлтгэл ажлынхаа хүрээнд эмч мэргэжилтнүүдээ сургаж, дадлагажуулах, өрөө тасалгаагаа тохижуулах, аппарат, тоног төхөөрөмжөө суурилуулах зэрэг ажлуудыг хийжээ. Ингэснээр тус дүүргийн бөөрний архаг дутагдалтай үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг ойртуулан, дүүргийнхээ эмнэлэгт бөөр оруулах эмчилгээг авах боломж бүрэн нээгдэж байна.
Монгол Улсад сүүлийн арван жилийн байдлаар, нийт хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгаанд бөөрний эмгэг 3-4 дүгээр байрыг тогтмол эзэлсээр ирсэн судалгаа бий. Бөөрний үрэвсэлт өвчин болон бусад эрхтэн тогтолцооны өвчин эмгэгийн улмаас үүсэх бөөрний архаг дутагдлын эцсийн үе шатанд зайлшгүй хийгдэх шаардлагатай /бөөр орлуулах эмчилгээний төрлүүд болох/ бөөр шилжүүлэн суулгах, хэвлийн диализ эмчилгээ, гемодиализ эмчилгээг монголын эрүүл мэндийн салбарт амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.
Ялангуяа сүүлийн жилүүдэд бөөр орлуулах эмчилгээний нэг болох гемодиализийн тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэдийн тоо өсч байгаагаас үүдэн эмнэлгийн байгууллагуудын ачаалал нэмэгдэж, шинээр эмчилгээнд орох иргэдийн хувьд хүлээгдэлтэй, мөн эмчилгээнд орсон иргэд стандартын дагуу эмчилгээгээ хийлгэж чадахгүй байгаа зэргээр хүндрэл бэрхшээл учирч байна.
Тиймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд анх Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд таван аппараттай тасаг нээн гемодиализийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн зургаан дүүргийн эмнэлэгт гемодиализийн тасгийг нээн, үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Багануур, Налайх зэрэг дүүргийн эмнэлэгт нийт 19 аппаратын тусламжтайгаар өдгөө бөөрний архаг дутагдалтай 80 гаруй үйлчлүүлэгч болон гемодиализийн эмчилгээ шаардлагатай буюу бөөрний хурц дутагдалтай үйлчлүүлэгчид гемодиализийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа билээ.
Цаашид гемодиализийн аппаратын тоог нэмэгдүүлэн тусламж, үйлчилгээг иргэдэд хүлээгдэл чирэгдэлгүй, хүртээмжтэй, чанартай үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |