Хайр шингэсэн гар урлал “Italian elegance shoes & bags”

Эх сурвалж : www.biznes.news.mn

Нийтлэгдсэн : 2014.11.04

000 жилийн түүхт Италийн уран дархчуудын 100% гараар бүтээдэг гоёмсог арьсан гутал, цүнхний үзэсгэлэн худалдаа Монголд анх удаа Улсын Их Дэлгүүрийн 2-р давхрын үзэсгэлэнгийн танхимд 9-р сарын 25-аас 28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Итали уран дархчууд багаараа нэг гутлыг  3 цаг гаруй хугацаанд хийдэг бол Итали гутал нэрээр  3 цагт сая сая гутал үйлдвэрт үйлдвэрлэгдэж байгаа. Энэ хоёр гутлын хийц, хэв материал, үнэ цэнэ, эдэлгээг харьцуулшгүй  гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Үүнд ялангуяа 3000 жилийн туршлагаар бүтээсэн гутлын хэвний нууц, өндөр технологиор бүтээдэг дээд чанарын арьсан материал,  химийн найрлагагүй арьсны будаг, чийгтэй алчуураар зүлгэх тусам улам өнгө орох жинхэнэ арьсны гайхалтай эдэлгээ, хэмжээ алдалгүй хийдэг нарийн эсгүүр, гар оёдол  зэргийг юутай ч харьцуулшгүй учраас хайр шингэсэн гар урлал гэж дэлхий дахинд нэрлэж байна. Харахад үйлдвэрийн гутлаас ч илүү чамин, нарийн хийцтэй байх бөгөөд энэ нь  Итали уран дархчуудын маш олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнгээр бий болсон алтан гар урлал юм.
Тэгэхээр жилдээ 40,000  ихгүй хос гутал л Италийн уран дархчуудын гараар бүтдэг байх нь. Тэдний ихэнх нь Европ руу, цөөхөн нь Америкийн Нью Йоркийн  топ дэлгүүрүүдийн захиалгаар хийгдсэн байдаг. Европод 600-1000$ худалдаалагддаг эдгээр гутлыг та энэхүү үзэсгэлэнгээс 699,990-999,999 төгрөгөөр авах боломжтой.  Мөн гутал худалдан авалт бүрт Германы Collonil брэндийн гутал арчилгааны бүтээгдэхүүн бэлэглэж, гутал, цүнх худалдан авалт бүрт дараагийн худалдан авалтын 20% хөнгөлөлтийн картаар урамшуулж байна.
100% Handmade designer shoes from Italy Fabi
60 жилийн түүхтэй FABI брэндийн эрэгтэй, эмэгтэй гутлууд илүү гоёмсог, загварлаг чанараараа ялгардаг. Тусгай арга хэмжээ, үдэшлэгийн гоёлд  хамгийн төгс зохицно. FABI өнөөдөр гутал, цүнхнээс гадна хувцас, гоёл чимэглэлийн салбарт нэр хүнд нь улам өсөж байгаа бөгөөд 5 жилийн дараа гэхэд Louis Vuitton, Prada-тай эн зэрэгцэх энэхүү брэндийн гутлын үнэ улам л өсөх нь тодорхой болж байна.
Antonio maurizi
60 жилийн түүхт энэхүү эрэгтэй  гутлын брэнд нь сонгодог Оксфорд болон элгэн гутлын классик загвараар дагнадаг.  Өөрөөр хэлбэл загвар нь  төдийлөн шинэчлэгдээд байдаггүй хэрнээ гоёмсог арьс, хатуу ширэн ул, арьсан эмжээр нь энэхүү гутын хамгийн гол онцлог.
Vittorio Virgilli
Франц дизайнерын гараар бүтсэн сонгодог хэв маяг энэхүү брэндэд нэвт шингэсэн. Харахад тийм онцлогтой гэж хэлэхийн аргагүй ч энэхүү гутлын эмэгтэйлэг шинж чанарыг тодотгох арьсан материалыг ихэд болгоомжтой сонгож, нарийн оёдлуудаар чимэглэсэн байдаг.
Giovanni Giusti
Дундаж насны эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой  хөлд эвтэйхэн дундаж өсгийтэй, бүдүүн шилбэтэй чамин загварууд голлоно. Гутлын брэндийн гоёмсог логог гол чимэглэлээ болгон сонгосон байдаг.
Sartore
Франц сонгодог загварын гутал. Урт нарийхан шилбэтэй бүсгүйчүүдэд гайхалтай зохидог морины гэх загваруудыг энэхүү худалдаанд танилцуулж байна. 
Coccomatto
Гараар хийсэн Итали арьсан цүнх Coccomatto нэртэй гэр бүлийн хоёр дизайнерын бүтээл юм.  Италийн алдарт зураачын уран зургийг албан ёсоор хуулбарлан хийсэн энэхүү цүнхний 1 загвар нь ердөө 300 ширхэг хийгдсэн бөгөөд дэлхийн алдартнууд ихэвчлэн худалдан авсан. Учир нь арьсанд будгийг уустал нь зүүгээр уйгагүй шивж бүтээсэн ховор бүтээл юм.
Бэлэг урамшуулалтай Үзэсгэлэн худалдаа 9/28-ныг дуустал үргэлжилнэ. Үлдсэн гуталнууд цаашид Номин Фейшн-ий тасаг дээр худалдаалагдана.
Хаяг: УИД-ын 2-р давхарт Номин Фейшн-ий эмэгтэй гутлын тасаг, 3-р давхарт Номин Фейшн-ий эрэгтэй гутлын тасгуудад худалдаалж байна.
 
 
 
 
 
 
 
 
Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн