Сонгуулийн тухай хуулийн алдаанд БҮГД ЯЛАГДАВ

Эх сурвалж : www.ikon.mn

Нийтлэгдсэн : 2019.05.28

Цэнхэр дээлээ өмсөөд Цэнхэрмандал суманд ажиллаад ирсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн болох боломжоо алдлаа. Гэхдээ тэрбээр зөвхөн ганцаараа ч бус энэ сарын 27-ны өдрийн Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрээс үүдэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар нар адил тэнцүү өрсөлдөж, хууль тогтоох засаглалын эзэнгүй ганц суудлыг эзэгнэж суух эрхээ энэ удаад бүрэн дүүрэн хасуулав.

 

Үүний алдааг аль аль нам нь нэг нэгэн рүүгээ чихэж, шударга бус захиалгын хохирогч болсноо зарлаж буй ч яг үнэндээ бурууг бусдаас бус харин Сонгуулийн тухай хуулиасаа хайх цаг ирснийг хэн нь ч ярихыг, бүр хэлэхийг хүссэнгүй. Магадгүй энэ нь, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг цуцалсан Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн шинэ улс төрийн зам засах гэсэн цаад далд санаар-халтай нь холбоотой байж мэдэх юм.

Жишээ нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд өнөөдөр Монголын хамгийн өндөр рейтингтэй улстөрч. Яаран “Би нэр дэвшинэ” хэмээн зарлаагүй ч өнгөрсөн өдрүүдэд долоо хоногийн турш Хэнтий аймагт ажилласан нь нууц биш. Дээр нь, Хэнтий аймгийн энэхүү 42 дугаар тойрог нь түүний анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан эхлэл цэг гэдгээрээ ээлтэй санагдсан байхыг үгүйсгэх аргагүй. Эрх баригч хүчин болох МАН-ын дарга гэдэг үнэмлэхүй их хүч нь түүнийг халширч зугтахад эс бол Цэцийн дүгнэлтийн утга агуулгыг хянуулаад суух шалтгаан болох нь юу л бол.

Харин МАХН-ын дар-га Н.Энхбаярын хувьд өнгөрсөн арав гаруй хоногийн хугацаанд Хэнтий аймагт түр байршиж, намрын аппаратаа бараг л нүүлгэчхээд байсан нь үнэн. Ерөнхий сайдтай эн тэнцүү өрсөлдөх хүчтэй өрсөлдөгч гэдэгтэй нь хэн ч маргахгүй. Ардчилсан намаас нэр дэвшихээр тодорч гарсан тус аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарын тухайд ч адилхан. Орон нутагтаа тоймтой тодорхой ажил хийсэн гэдгээрээ тэрбээр олонтоо үнэлэгдэж, хүндлэгдэх нь бий. Тиймээс ирэх өдрүүдэд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг гудамжны жагсаалын сүлд тэмдэг болгох замаар 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлаа эхлүүлэхээс урьтаад Сонгуулийн тухай хуулийнхаа алдаа, оноог тойрч суугаад ярилц, улстөрчид өө.

Тэгж гэмээнэ дараа, дараагийн сонгуульд “Сонгуулийн тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн” гэдэг Үндсэн хуулийн Цэцийн өмнө намаараа ч, хүнээрээ ч сөхөрч унаж, сөгдөж ялагдах шаардлагагүй болох юм. Юун түрүүнд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээ унш. Тэгээд МАН-аас чимээ аниргүй, нам гүмхэн боловсруулж байгаа Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн төслийг олоод харчих. Түүн дээр нь санаа оноогоо шигтгэж, олон нийтийн дунд унаж бүүдгэрсэн улс төрийн намын рейтинг болоод улстөрчдийн нэр хүндийг хэрхэн эн тэнцүү сонгогчдоор дэнслүүлэх вэ гэдэг дундын хувилбараа УИХ-аар батлуулахаа бод. Эс бөгөөс ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх нам битгий хэл улстөрч ч олдохгүй байж мэдэх нь байна, энэ янзаараа.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн