Эх сурвалж : www.ikon.mn Нийтлэгдсэн : 2019.05.28 |
Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр санхүүгийн зах зээлийн 2019 оны нэгдүгээр улирлын үзүүлэлтүүдийг танилцууллаа.
ББСБ-ын нийт зээлийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үеэс 38% өсжээ. ББСБ-уудын олгосон нийт зээлийн 65% нь иргэдийн хэрэглээний зээл бөгөөд үүний 86.5% нь 2.5 хүртэл жилийн хугацаатай байна. Энэ нь макро зохистой бодлогын хүрээнд Монголбанкнаас хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг хязгаарлах бодлогыг 2019 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлсний нөлөөгөөр гарсан өсөлт бол нөгөө талаар ББСБ-уудын дүрмийн санг үе шаттай нэмэгдүүлж буйгаас зээлийн нийлүүлэлт нэмэгдэж байгаа гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны Банк бус санхүүгийн байгууллагын газар (ББСБГ)-ын орлогч дарга Б.Итгэлсүрэн тайлбарлав.
Нийт 492 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дүрмийн санг нэмэгдүүлэх СЗХ-ны бодлоготой холбоотойгоор 2019 оны эхний улиралд нийт актив нь 33.3%-аар өсжээ. Хадгаламж зээлийн хоршооны зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 3.4% буюу өмнөх оны мөн үеэс өөрчлөгдөөгүй байна.
Хадгаламж зээлийн хоршооны хөрөнгийн хэмжээ мөн өсөлттэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.7% өсжээ. Салбарын нийт зээлийн үлдэгдэл 33.6% өсөж, 157.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. ХЗХ-ны салбарын орлого 2019 оны эхний улиралд 29.3%-аар өссөн ч цэвэр ашгийн хэмжээ 2.0 хувиар буурчээ.
Салбарын активын бүтцээс харвал нийт хөрөнгийн өсөлтийн 77.8%-ийг зээлийн өсөлт эзэлсэн байна.
Харин санхүүгийн салбарт ажиглагдаж буй өсөлтүүдэд Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хууль маш сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо илэрхийлж байна. Тодруулбал, ББСБГ-ын орлогч дарга Б.Итгэлсүрэн“Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох нь санхүүгийн зах зээлд цохилт болно” гэсэн бол СЗХ-ны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун “Зээлийн хүүд дээд хязгаар тогтоосноор ББСБ-ын нийт харилцагчдын 80-90%-д зээл олдохоо болино” гэсэн юм.
Энэ талаар тэрбээр “Зээлийн хүү өндөр байгаа гэдэгтэй бодлого боловсруулагчид, ард иргэд бүгд санал нэгдэж байаа ч хэрхэн бууруулах вэ гэдэг дээр л асуудал яригдаж байгаа.
Өнөөгийн нөхцөлд барьцаа хөрөнгө ихтэй, орлого өндөртэй хэсэг нь арилжааны банкаас, арилжааны банкуудын шаардлагыг хараахан биелүүлж чадахгүй байгаа хэсэг нь ББСБ, тэдгээрийн шаардлагад нийцэхгүй байгаа хүмүүс ломбардаас зээл авах гэх мэт бүтэцтэй явж байна.
Гэтэл зээлийн хүүгийн таазыг хуулиар тогтоож, эдгээр бүх санхүүгийн байгууллагын хүүг адил түвшинд аваачихаар арилжааны банкууд том ААН-үүдэд их хэмжээний зээл өгөөд ард иргэдэд олгодог зээлээ хумина гэсэн үг. ББСБ зээлийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно. Гэвч зээлийн хэрэгцээ нь байсаар байна. Ийм нөхцөлд зохицуулалттай салбараасаа гараад далд хэлбэрт зээл шилжинэ гэсэн үг. Би өнөөдөр ББСБ-аас 3.4%-ийн хүүтэй зээл авдаг байсан бол магадгүй би хувь хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлэхээс аргагүй байдалд орно.
Нөгөө талаар ЖДҮ, гарааны бизнес эхэлж байгаа хүмүүст зээл олдохгүй. Тиймээс энэ хуулийн төслийг бид дэмжихгүй байгаа. Хуулийн санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөллийн талаар бид судалгаа хийж байгаа.
ББСБ-ын 3.4%-ийн хүүг өндөр л гэж байна. Хоёр жилийн өмнө 4.2% байсан гэхээр тодорхой ахицууд гарч байна. Тиймээс суурь нөхцөлүүдээ бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа” гэлээ.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |