Эрх баригчид Эрдэнэт ТӨҮГ-ыг ТУЗ-тай болгох тохироог хийжээ

Эх сурвалж : www.medee.mn

Нийтлэгдсэн : 2019.05.20

Өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газраас шийдвэр гаргаж, "Эрдэнэт" үйлдвэрТӨХК-ийн /Төрийн өмчит хувьцаат компани/ статусыг ТӨҮГ Төрийн өмчит үйлчилгээний газар/ болгон өөрчилсөн.

Хуулиараа ТӨҮГ нь ТУЗ-гүй байна. Энэ дагуу Эрдэнэт үйлдвэр ТУЗ-гүй болсон. Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-д орохыг хүсэгчдийн өрсөлдөөн ширүүн болж голчлон УИХ-ын гишүүдийн "шахааны" хүмүүсээр бүрдүүлдэг байв. Зүгээр сууж үйлдвэрээс хангамж хүртэж, өндөр цалин авдаг нөхөд Эрдэнэт үйлдвэрийг ТУЗ-гүй болоход ихээхэн бухимдсан гэдэг.

Тиймээс одоо Засгийн газарт шахалт үзүүлж Эрдэнэтийг дахин ТУЗ-тай болгохоор хөөцөлдөж яваа гэх мэдээлэл байна. Энэ дагуу Эрх баригчид энэ хаврын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, ТӨҮГ ТУЗ-тай байж болно гэх заалтыг батлахаар бэлтгэсэн байна. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр дахин ТУЗ-тай болно гэсэн үг. Эрдэнэтээс мөнгө салгагчдын, ашиг хонжоо хайгчдын, амин хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэгч нарын тоо ингэж нэмэгдэхээр болжээ. Тус үйлдвэрийг ТУЗ-тай болгох нь ТУЗ-ийн гишүүнээр өмнө нь ажиллаж байсан нөхдийн захиалга гэх мэдээлэл байна. Хэдхэн хүний эрх ашгийг хамгаалахын тулд Засгийн газар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар аль хэдийн бэлтгэсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн