Шонхорын төлбөр дутуу авсан гэх БОАЖЯ-ны удирдлагын хэргийг хаажээ

Эх сурвалж : www.medee.mn

Нийтлэгдсэн : 2019.05.02

Монгол орон бол шонхорын дэлхийн үржлийн популяцийн цөм нутаг. Идлэг шонхор нь манай орны хээр, ойт хээр, цөлөрхөг хээрт харьцангуй олон тоотой, харин говь цөлд цөөн тоотой амьдрах бөгөөд өргөн уудам, тал хээрийн бүс хөгжсөн Монгол орон зэрэг улс оронд үү

Дэлхийн ихэнх оронд хууль бус худалдаа их хөгжсөнтэй холбоотойгоор энэ шувууны тоо, толгой цөөрч, тархац нь хумигдсаар манай хөрш орнууд /ОХУ, Хятад, Казахстан болон бусад идлэг шонхор тархсан улсууд/ худалдаанд гаргах нөөцгүй болжээ. Монгол оронд ч мөн ялгаагүй. Сүүлийн үед идлэг шонхорын энэ төрлийн хууль бус наймаа цэцэглэн хөгжсөнөөр тоо толгой эрс цөөрсөн. Зуны дэлгэр цагт том хар машинтай Арабууд идлэг шонхор барих гэж дураараа дургиж байгаад явдаг болцгоосон.

Үүнд хууль хяналтынхан, холбогдох албаныхан дуугүй байж толгойг нь илж, энэ төрлийн наймааг өөрсдөө цэцэглүүлсэнтэй шууд холбоотой.

Үндэсний аудитын газраас төрийн бахархалт идлэг шонхор шувуу барьсан, гадаадад гаргах зөвшөөрөл олгохдоо авсан төлбөр, хураамжийн байдалд шалгалт хийж дүгнэлт гаргасан бөгөөд 2015-2016 оны тогтоолоо нууцад хамруулснаар түүнд нь шалгалт хийх боломж олгоогүй талаар аудитын тайландаа онцолсон байдаг.

Улмаар иргэдээс гаргасан гомдол, мэдээллийн дагуу сайд асан болон тус яамны Хүрээлэн буй орчин, Байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Д.Даваасамба, одоогийн дарга Г.Нямдаваа нарт хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн юм байна.

Тэднийг хууль тогтоомж зөрчин нэг шонхороос 29 423 520 төгрөгийн төлбөр хураамж авах ёстой ч "7 040 000"-ыг хураамж улсыг их хэмжээгээр хохироосон хэмээн иргэд гомдол гаргасан юм байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уг гомдлыг нягтлаад хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналаа НПГ-т хүргүүлэхээр болсон байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн