Эх сурвалж : www.ikon.mn Нийтлэгдсэн : 2019.04.30 |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд яг одоо болж байна. Өдөрлөг 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үеэр иргэн Таны авч болох үйлчилгээнүүдээс заримыг нь онцлон хүргэж байна.
НДЕГ-аас иргэд тэтгэвэр тэтгэмж тогтоолгох талаар бодолт тооцооллоо хийлгэх, хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл авах, тус газраас нэвтрүүлээд буй гар утасны аппликэшний бүртгэл баталгаажуулах, сайн дурын даатгалын гэрээ байгуулж, шимтгэл төлөх, дэвтэр баталгаажуулах үйлчилгээг авах боломжтой юм байна.
Өдөрлөгт НДЕГ, Нийслэл болон төвийн зургаан дүүргийн НД-ын хэлтсийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын асраас ахмад настны амралт сувилал, хүүхдийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламж, зарим төрлийн эмчилгээний хөнгөлөлт гээд халамжийн бүх төрлийн үйлчилгээний талаар зөвлөгөө мэдээллийг авч болох нь.
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар 500 гаруй ажлын байрны захиалгатай өдөрлөгт оролцож байна. Үүнээс гадна өдөрлөгт 65 ААН 2,000 гаруй ажлын байрны захиалгатай ирснийг НХЭГ-ийн хэлтсийн дарга Г.Ганзориг хэллээ.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох дэлхийн өдөр хэмээн тэмдэглэдэг. Манай улс мөн энэ өдрийг тэмдэглэж байгаатай холбогдуулан хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх тухай мэдээллийг иргэдэд өгч байлаа.
Өнөр бүл төвөөс хүүхдүүдэд үзүүлдэг эрүүл мэндийн анхан шатны үзлэг, сэтгэлзүйн үйлчилгээнд ашигладаг тест, сорилуудыг танилцуулах, нийгмийн ажлын үйлчилгээ буюу хүүхдийг хэрхэн хүлээн авдаг талаар болон бусад мэдээлэл өгөх, хөгжлийн үйлчилгээний хүрээнд хүүхдүүдийн дугуйланд хамрагдан хийсэн зүлсийг танилцуулж байлаа.
Түүнчлэн Өнөр бүл төвд амьдардаг хүүхдүүдийн хийсэн гар урлалын зүйлс, даавуун тор зэргийг худалдаалж байна.
Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн үйл ажиллагааг танилцуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн энэ зуны улиралд тус зусланд амрах хүүхдүүдийн бүртгэл хийж, амрах эрхийн бичгийг худалдаалж байлаа. Амрах эрхийн бичгээ зөвхөн онлайнаар худалдаалдаг Найрамдал зуслан зургаадугаар сарын 3-наас наймдугаар сарын 25 хүртэл 11 ээлж хүлээн авахаар төлөвлөж байгаагаас эхний хоёр ээлжийн эрхийн бичгийг өнөөдөр төв талбай дээр худалдаалж байгааг бүлгийн удирдагч Т.Тамир хэлж байлаа.
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын асарт хүүхэд хамгаалалтай холбоотой мэдээлэл болон хууль зүйн зөвлөгөө мэдээллийг өгч байна.
Тэдний асраар зочилсон иргэдийн хувьд хүүхэд хамгааллын чиглэлээр зонхилон мэдээлэл авч байв. Тухайлбал, тэтгэвэртээ гарсан нэгэн эмэгтэй эмзэг бүлгийн хүүхдүүдэд боловсролд олгох чиглэлээр ажиллах сургалтын төв хэрхэн байгуулах талаар, бас нэг иргэн хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай яаж холбогдох талаар зөвлөгөө авч байлаа.
Өдөрлөгт оролцож буй байгууллагуудын хамгийн түгээмэл үзүүлж буй хоёр үйлчилгээ нь сэтгэл зүйн болон хууль эрх зүйн зөвлөгөө байна. Зөвлөгөө өгч буй цэгүүдээр иргэд ихээр үйлчлүүлж байгаа нь энэ талын мэдээллийн эрэлт ч мөн их байгааг харуулж байв.
Нээлттэй хаалганы өдөрлөгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны инситут, Мэргэжлийн боловрол, сургалтын үнэлгээний төв, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, “Өнөр бүл” хүүхдийн төв, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Ахмад настны үндэсний төв болон тус яамны харъяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаас гадна ОУХБ хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.
Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байна
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |