Монголбанк засаглалаа өөрчлөх цаг нь болжээ

Нийтлэгдсэн : 2019.04.23

Монголбанкны засаглалыг өөрчлөхгүйгээр Улс төрчдийн ашиг сонирхолоос ангид ажиллах ямар ч боломжгүй.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дээр 2018 оны эхээр Төв банкны тухай хуулийн төслийн ажлын хэсэг дээр Монголбанкыг 5 гишүүнтэй Удирдах зөвлөлтэй болгож ээлжээр солигдож байхаар гадны Төв банк шиг хамтын удирдлагыг хэрэгжүүлдэг тогтолцоотой байх хуулийн төслийг боловсруулсан байдаг. Монголбанкны удирдлагууд дотроо хуваагдан талцаж одоогийн Ерөнхийлөгч нь эрх мэдлээ алдахаас эсэргүүцэн сайн лобби хийсний үр дүнд болиулж батлуулсан чадсан.

Монголбанкны удирдлагууд сонгуулийн мөчлөг болгонд солигддог Ерөнхийлөгчийн 1 хүний засаглалтай, тэр нь хязгааргүй том эрх мэдэлтэй. Үеийн үед төрийн эрхийг авсан улс төрийн хүчин энэ албан тушаалын төлөө өөрийн дуулгавартай хүнээ томилж сайн, муу олон зүйлийг хийлгэж ирсэн нь нууц биш болжээ. Улс төрийн томилгоогоор сонгогдсон 1 хүний засаглалтай Монголбанкны Ерөнхийлөгч нь сонгосон улс төрийн хүчиндээ үйлчилсээр ирсэн. Монголбанкыг хамтын удирдлагаар шийдвэр гаргадаг Удирдах зөвлөлтэй л болгохгүй бол хэзээ ч Улс төрөөс хараат бус байх боломжгүй юм. Монголбанк арилжааны банкуудад зээл олгодог мөн тэдгээрт хяналт шалгалт хийдэг сонирхолын зөрчил бүхий хяналт, зохицуулалт нь олон улсын нийтийн салбарын сайн засаглалын зарчимд нийцээгүй асуудал болчоод байгаа нь үнэн.

Капитал банк хүндэрсэн асуудлыг Төв банк 2 жилийн өмнөөс мэдсээр байж цаг тухайд нь арга хэмжээ аваагүй шалтгаан нь УИХ гишүүн тус банкны эзэн нь болохоор улс төрөөс хараат бус ажиллаж чадаагүй бодит байдал харагдаж байна.

Монголбанкны хяналтыг салгаж бусад улсын жишиг байдлаар мөнгөний бодлогоо л хэрэгжүүлдэг болговол банкны салбарын шударга бус өрсөлдөөнийг болиулах нөхцөл бүрдэх юм. Мөн санхүүгийн хяналтыг бодлого, зохицуулалтын чиг үүргээс салгаж Арилжааны банк, ББСБ, Даатгал, ХЗХ-ны хяналтыг нэгдсэн байдлаар хяналтыг хэрэгжүүлдэг, гадаад улс оронд хэрэгждэг Санхүүгийн хяналтыг хороог байгуулах талаар олон жил ярьдаг ч үр дүнд хүрдэггүй. Учир нь Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо нь өөрсдийн том эрх мэдлээ өгөх сонирхол байдаггүй. Монголбанкны засаглалыг өөрчлөхгүйгээр Улс төрчдийн ашиг сонирхолоос ангид ажиллах ямар ч боломжгүй юм. Монголбанк нь Мөнгөний бодлогын зөвлөл, Хяналтын зөвлөлтэй гэдэг ч удирдлагын шийдвэр гаргахад оролцдоггүй.

Иймд хугацаатай томилогддог, хугацаа нь дуусахаар жил жилээр ээлжилж солигддог байх Удирдах зөвлөл байгуулахгүйгээр улс төрөөс хараат бус байдлаар ажиллах боломжгүй юм.

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн