Арилжаалагдаагүй 88.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 886,639 ширхэг үнэт цаасыг бүртгэлээс хасчээ

Эх сурвалж : www.medee.mn

Нийтлэгдсэн : 2019.04.14

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр болжээ. Хуралдаанаар, “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ыг шинэчлэн баталсан байна. Уг журмаар үнэт цаасны компанид дампуурлын хэрэг үүссэн, татан буулгаж болзошгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд харилцагчийн эрх ашгийг хамгаалах харилцааг зохицуулдаг юм.

Тус хуралдаанаар “МИК ОССК” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу 10 багцын нийт 88.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 886,639 ширхэг арилжаалагдаагүй баталгаат үнэт цаасыг бүртгэлээс хасахаар шийдвэрлэлээ. Эдгээр үнэт цаас “МИК актив найм ТЗК” ХХК-аас “МИК актив найм ТЗК” ХХК-уудын нэр дээр бүртгэлтэй байсан. Хорооноос үнэт цаасыг анхлан бүртгэсэн болон тусгай зориулалтын компани (ТЗК)-ууд холбогдох гэрээ хэлцлийг эцэслэн байгуулах хүртэлх хугацаанд зээл төлөгдөх, хаагдах, багцаас хасагдах зэргээр бүртгэгдсэн үнэт цаасны тоо буурсанаас гарсан зөрүү юм.

Түүнчлэн, “Райнос эссет менежмент монгол ҮЦК” ХК-ийн үүсгэн байгуулж буй хувийн хөрөнгө оруулалтын сангийн бичиг баримтыг бүртгэж, “Сикап ҮЦК” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулжээ. Мөн “Ард секьюритиз ҮЦК” ХХК оноосон нэрээсээ “ь”-ийг хасах хүсэлт ирүүлснийг зөвшөөрч, “Ард секюритиз ҮЦК” ХХК болгон, шинэчилж бүртгэхээр болсон аж.

 

 

 

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн