МЦХ ХК-ийн “Үндэсний лавлах 1109” угтварт дугаар шилжиж 1900-1109 боллоо.

Эх сурвалж : www.mtcone.net

Нийтлэгдсэн : 2014.11.04

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны шийдвэрээр 2014 оны 02-р сарын 10-ны өдрөөс эхлэн 4 оронтой тусгай дугаарыг угтвартай болгож байгаатай холбогдуулан төрийн байгууллагын лавлах утас 1800 угтвартай боллоо

Тусгай дугаарыг угтвартай болгож байгаатай холбогдуулан төрийн байгууллагын лавлах утас 1800 угтвартай болж, бизнес лавлахын үйлчилгээний тусгай дугаарууд 1900 угтвартай болсон.

Энэхүү шийдвэрийн дагуу Монголын цахилгаан холбоо ХК-ийн Үндэсний лавлах 1109 нь 1900-1109 гэсэн дугаарлалттай болж өөрчлөгдлөө.        

“Үндэсний лавлах 1900-1109” нь орон даяар, 24 цагийн турш тасралтгүйгээр бүх төрлийн мэдээ мэдээллийг хүргэж байгаа бөгөөд та хүссэн цагтаа, хүссэн газраасаа манай лавлах төвтэй холбогдох боломжтой. Бид танд дараах төрлийн мэдээ мэдээлэл, үйлчилгээг хүргэх болно.

Үүнд:

  • Албан байгууллагын утас, хаяг, байршил,
  • Байр, орон сууцны төлбөрийн лавлагаа
  • Төрийн байгууллагуудын үйлчилгээтэй холбоотой мэдээллүүд,
  • Баяр ёслол, үзвэр үйлчилгээтэй холбоотой мэдээллүүд,
  • Валютын ханш, цаг агаар, зурхай болон бусад өдөр тутмын хэрэгцээт мэдээлэл,
  • Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, хот хоорондын тээврийн цагийн хуваарь, үнэ тариф,
  • Хүргэлтийн болон дуудлагын үйлчилгээ,
  • Такси дуудлага болон дуудлагын жолоочийн үйлчилгээ.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн орон сууцны корпораци, Татварын ерөнхий газар, Хөдөлмөрийн бирж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагуудтай төрийн мэдээллийг иргэдэд нээлттэй, шуурхай хүргэхэд нь хамтран ажиллахаар боллоо. Та бүхэн дээрх байгууллагуудын үйлчилгээний төрөл, холбоо барих хаяг, байршил, цахим хуудас, иргэдийг хүлээж авах цагийн хуваарь болон мэргэжилтнүүд, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэмдэгтийн хураамж зэрэг мэдээллүүдийг “Үндэсний лавлах 1900-1109”-өөс авах боломжтой боллоо.

Манай үйлчилгээний төлбөр: 1 минут нь 350 төгрөг.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн