Сонгуулиар мөнгө тараасан нь тогтоогдвол СОНГУУЛИЙН хуулиар таван сая, ЭРҮҮГИЙН хуулиар таван жил хоригдоно

Эх сурвалж : www.medee.mn

Нийтлэгдсэн : 2019.03.26

-БЗД СОНГУУЛЬ: БИЕ ДААГЧ УЛАМБАЯР МАН-ЫГ МӨНГӨ ТАРААСАН ХЭМЭЭН ҮЗЭЖ ЦАГДААД ГОМДОЛ ГАРГАЖЭЭ-

Гуравдугаар сарын 23-нд буюу өнгөрөгч бямба гарагт явагдсан Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дахин сонгууль дуулиан ихтэй байна. Өнөөдөр нийслэлийн сонгуулийн хорооноос дахин сонгуулийн дүнг танилцуулж, мэдээлэл хийсэн. Энэ үеэр "Хоёр тойрогт сонгуулийн ирц хүрсэн. 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Доржпалам, 19 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Галхүү ялалт байгуулсан" хэмээсэн. Хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр батламжилж, өчигдөр түр үнэмлэх олгосон байна.

Гэвч эхлэхээсээ асуудал дагуулсан сонгуулийн төгсгөл ч цагдаа хуулийн байгууллагаар үргэлжилж байна. Сонгуульд бие даан нэр дэвшигч н.Уламбаяраас мөнгө тараасан гэх гомдол ирснийг цагдаагийн байгууллага одоо шалгаж эхэлсэн аж. Өөрөөр хэлбэл, сонгуульд нэр дэвшигчид, өрсөлдөгч намууд бие биенээ мөнгө тараасан, булхаа луйварын арга хэрэглэсэн хэмээн үзэж буй юм.

Тус сонгуулийг "Сонгуулийн тухай хууль’’-ийн хүчингүй болсон заалтаар хийж байгаа тул Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас ‘’Хууль бус сонгууль’’ гэж үзээд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байдаг. Өчигдөрхөн ч тус намын удирдлагууд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Баянзүрх дүүргийн нөхөн сонгуульд АН оролцоогүй. Хууль бус гэж үзсэн учраас шүүхэд хандахаар болсон тухайгаа хэлсэн.

Гэтэл 2019 оны гуравдугаар сарын 19-нд Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хорооноос хэвлэлийн хурал хийхдээ "Ардчилсан намаас мөнгө тарааж байна. Шат шатны сонгууль мөнгөөр явагддаг боллоо, сонголтоо хэдэн төгрөгөөр хийж байгаа нь ирээдүйгээ худалдаж байгаагаас ялгаагүй, бид ирээдүйгээ мөнгөөр худалдахгүй’’ хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Түүнчлэн МАН-аас ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, МЗХ-ын Баянзүрх дүүргийн салбар холбооны тэргүүн Ж.Энхбаатар өөрөө дүүргийн 19 дүгээр тойргийн сонгогчдод мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ, баримттайгаар баригдсан гэх мэдээлэл цахим орчинд зураг хөрөгтэйгээ цацагдаад байгаа. Энэ мэтчилэнгээр зогсохгүй өрсөлдөгч намууд, гишүүд бие биенийгээ хүн зодсон, шүүхээс ял сонссон гэсэн мэдээлэл хүртэл гараад байгаа.

Хэрэв мөнгө тараасан нь хууль шүүхийн байгууллагаар тогтоогдвол Төрийн албаны тухай хууль болон Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль зэрргийг зөрчсөн үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэлтэй. Эрүүгийн хуулиар бол таван жилийн хохир ялаар шийтгэлл бол, Сонгуулийн үйл ажиллаганы үеэр мөнгө тараасан нь тогтоогдвол Сонгуулийн тухай хуульд:

70 дугаар зүйл.Хууль бус сурталчилгааг хориглох

70.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

70.1.1.мөнгө, эд зүйл тараах;

70.15.Энэ хуулийн 70.1-д заасныг зөрчсөн үйлдэлд доор дурдсан торгууль ногдуулна:

70.15.1.иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;

70.15.2.хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн арга хэмжээ авна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн