"Ирээдүйн өв сан"-д 50 жилийн дараа 231 их наяд төгрөгийн хуримтлал үүснэ

Эх сурвалж : www.ikon.mn

Нийтлэгдсэн : 2019.03.13

Сүүлийн үед “Баялгийн сан” байгуулах тухай асуудал нийгэмд хүчтэй яригдаж эхэллээ. Энэ нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн “Норвегийн Тэтгэврийн сантай адилхан сан байгуулж, ирээдүйдээ зориулж хуримтлал үүсгэнэ” гэж мэдэгдсэнтэй хо

Ийнхүү Тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санг байгуулж байлаа. Тодруулбал, ОУВС-гийн шахалтын үр дүнд манай эрх баригчид 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, Тогтворжуулалтын сан байгуулсан. Гэвч энэ нь төсвийн “үрэлгэн” байдлыг бүрэн хязгаарлаж, хангалттай хэмжээний хуримтлал бий болгож чадаагүй юм. Учир нь, бодлого боловсруулагчид яаж ийгээд л орлогоосоо давсан зарлага гаргасаар байв. Харин нөгөөх нь Ирээдүйн өв сан. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2011 оноос эхлэн боловсруулж, 2016 онд УИХ-аар баталсан юм. Тус санд энэ онд 500 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх бөгөөд ирэх онд 1.5 их наяд төгрөг цуглах учиртай.

 

2075 онд 231 их наяд төгрөгийн хуримтлал үүснэ гэж хууль санаачлагчид тооцжээ. Гэтэл нөгөө талдаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” компанийг түшиглэж, Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг яаралтай байгуулах хугацаатай үүргийг өгөөд буй.

Уул уурхайгаас бүрэн хамааралтай Монгол Улсын хувьд өнгөрсөн хоёр жил ашиг орлогын хувьд маш таатай байв. Өнгөрсөн онд гэхэд л уул уурхайн салбараас улсын төсөвт 1.94 их наяд төгрөг төвлөрчээ. Энэ нь өмнөх онынхоос 37 хувиар өссөн үзүүлэлт байв. Олон хүний овоо хараанд байдаг “Эрдэнэс Тавантолгой” компани 800 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэдгээ зарлаад байгаа юм.

Ийм үед баялгийн сан байгуулах асуудлыг ярьж байгаа нь цагаа олж байна. Гэхдээ бэлээхэн “Ирээдүйн өв сан”-гийн тухай хууль хэрэгжээд үйл ажиллагаа нь жигдрээд ирсэн энэ үед дахин Норвегийн Тэтгэврийн сантай адилхан сан байгуулж, хууль боловсруулах нь нэгдүгээрт, цаг алдана, хоёрдугаарт, Монголын хөрсөнд буухгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Харин зарим нэг нь “төсвийн алдагдалтай, гадаад өр ихтэй байхад сан байгуулах нь буруу. Өрөө дарж, төсвөө алдагдалгүй болгох хэрэгтэй” гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэл “Баялгийн санг байгуулахад маш олон нөхцөл шаардагддаг. Манай улс уул уурхайн засаглалаа сайжруулж, уул уурхайн гэрээнүүдийн ил тод байдлыг хангахгүйгээр ийм байдлаар хэзээ ч “Баялгийн сан” байгуулах боломжгүй. Энэ нь эргээд л үр ашиггүй болж мөнгө хувааж идэх ЖДҮ шиг сан болох вий гэсэн болгоомжлол байна” хэмээжээ. Ер нь баялгийн санг байгуулах нь зөв үү, буруу юу. Энэ асуултын хариу болгож зарим улсын алдаа, оноог жишээ болгон хүргэе.

БАЯЛГАА ХУРИМТЛУУЛЖ ЧАДААГҮЙ НАУРУ УЛСЫН ЭМГЭНЭЛТ ТҮҮХ

Дэлхийн хамгийн жижиг арал дээр оршин тогтнодог, 9,378 хүн амтай Науру улс 50 жилийн өмнө маш чинээлэг байв. Газар тариалангийн хамгийн сайн бордоо болдог фосфатын нөөцөө 1960-70-аад онд экспортлон асар их валютын орлого олж, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийг тэргүүлж байжээ. 1981 оны улсын орлого 123 сая ам.долларт хүрч, нэг хүнд 91,400 ам.доллар ногдож байсан юм.

Нийт ажилчдын 95 хувь нь төрд ажилладаг. Боловсрол, эрүүл мэнд нь үнэ төлбөргүй. Дотооддоо эмчилгээ авах боломжгүй бол Австрали руу үнэгүй нисэж эмчлүүлдэг. Бүх төрлийн татвар авдаггүй. Бүх хар ажлыг хөрш зэргэлдээ орнуудын иргэд хийж, Науручууд амарч, далайн эрэгт нарлан суудаг байжээ. Иргэд нь тусгай онгоц хөлсөлж, Гуам, Хавай, Сингапур луу нисэж дэлгүүр хэсдэг байв.

Тэд 50 доллар хүртэлх худалдан авалтаас хариулт авдаггүй байжээ. Харамсалтай нь тэд фосфатаа борлуулж олсон мөнгөө ухаантай хэрэглэж чадаагүй, өндөр орлоготой үедээ үндсэн бизнес нь байсан загасны аж ахуйгаа ч зогсоож, сургуульд хүүхдүүдээ сургах, ялангуяа дээд боловсрол эзэмшүүлэхээ орхигдуулжээ. Мөн байгалийн баялгаа олборлох явцад газар нутгаа сэргээхгүй, том том нүх үлдээгээд хаясан учир тариалан эрхлэх аргагүйд хүрч, хүн ард нь бөөнөөрөө улс орноосоо дүрвэхээс өөр гарцгүй болсон байна. Энэ бол байгалийн баялгаас олсон орлогоо зөв удирдаж чадаагүй, мулгуу орны жишээ.

Харин одоо хамгийн ухаантай орны жишээг хүргэе. 1970-аад онд Арабын ард түмэн маш ядуу байв. Иргэд нь цалин багатай. Засгийн газар нь өртэй байж. Энэ үед шийдвэр гаргагчид нь “Баялгийн сан” байгуулах шийдвэр гаргажээ. Үүнийг нь ард түмэн нь эсэргүүцэж, тэмцэж байсан ч зорилгодоо хүртлээ ухраагүй юм. Өнөөдрийн үр дүнд 1,500 Арабын мэргэжилтнүүдийг жилийн нэг сая ам.долларын цалинтай ажил хүлээж байдаг байна. Арабчууд өнөөдөр дэлхийн чинээлэг хүмүүсийн тоонд зүй ёсоор багтаж байна.

Л.ДАШДОРЖ: НОРВЕГИЙН БАЯЛГИЙН САНГИЙН ЗАГВАР МОНГОЛЫН ХӨРСӨНД БУУХГҮЙ

Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга асан, Эдийн засагч Л.Дашдорж баялгийн сангийн тухай, түүний ач холбогдол, тогтолцоо, манай улсын хувьд хэрэгжилтэд тулгарч буй саад бэрхшээл, асуудлын талаар ярилаа. Тэрбээр өмнө нь “Ирээдүйн өв сан” байгуулах ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан хүмүүсийн нэг юм.

-“Ирээдүйн өв сан” байгуулах ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан хүмүүсийн нэг. Энэ хуулийг зургаан жил боловсруулсан юм билээ. Сүүлийн үед баялгийн сангаа хамгийн сайн хөгжүүлж чадсан Норвегийн замналаар явах тухай асуудал яригдаж байна. Та бүхэн хуулиа боловсруулахдаа аль улсын жишээг илүү харж байсан бэ?

-2011 онд төсвийн орлого хоёр дахин нэмэгдэж байлаа. Гэвч үүнийг дагаад зарлага нь өссөн. Улсын хөрөнгө оруулалт дангаараа нэг их наяд төгрөгт хүрсэн ч аймгийн төвийн спортын ордон барих ч юм уу, эсвэл нэг сургуулийн өргөтгөлийн ажил зэрэгт зарцуулаад дууссан. Тухайн үед дээрх хөрөнгийг зөв зарцуулж чадсан бол олон жил яригдаад байгаа Эгийн голын цахилгаан станцыг барьчих хэмжээний мөнгө байлаа шүү дээ.

Нийтийн санхүү, төсвийн менежмент, бодлогыг тодорхойлж байгаа шийдвэр гаргагчид анхаардаггүй. 76 тойрогтоо цацахаас биш нийтийн эрх ашгийн төлөө юу ч хийдэггүй. Төсвийн удирдлага шаардлага хангахгүй байна. Засгийн газрын тусгай 29 сан байсан. Бүгд зөрчлүүдтэй байсан. Ихэнхдээ популист арга хэмжээнд анхаарал хандуулдаг. Тиймээс улс төрөөс ангид баялгийн сан байгуулах ёстой гэдэг шийдэлд хүрсэн юм.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн ажлыг хэсгийг 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулсан. Тал талаас мэргэжлийн хүмүүс оролцоод хууль дээр ажилласан л даа. Бид Норвеги Улс руу явж туршлага ч судалсан. Сангийн менежментийг Төв банк нь удирддаг. Төв банкных нь ерөнхийлөгчийг Сангийн сайд нь томилдог. Хэдийгээр Төв банкны Ерөнхийлөгчийг Сангийн сайд нь томилдог ч гэсэн дүрэм журмынхаа дагуу үйл ажиллагаа нь явдаг. Ямар нэгэн нөлөөнд автдаггүй юм билээ. Үүн дээр ойлголтын маш том зөрүү байгаа. Норвегичууд библидээ үнэнч, этиктэй хүмүүс. Хэзээ ч хуулиас гадуурх зүйл хийхгүй. Энэ талаасаа монголчуудад таарахгүй байгаа юм. 

Монголын хөрсөнд буухгүй. Хуулийг нь библи зохицуулдаг. Хоорондын харилцаа, этик нь маш өөр. Тиймээс бид өөр зарчмаар хуулиа боловсруулсан юм. Ингээд бид Сингапурын загварыг ашиглахаар шийдсэн. Сингапурын зарчмаар удирдах зөвлөл нь хараат бус байдлаар бусдын нөлөөлөлд автахгүй байх нь хамгийн зөв гэж харсан. Монголын баялгийн сан Төв банк, Сангийн яаманд харьяалагдахаасаа илүү бие даасан корпораци байдалтай ажиллавал, улс төрийн нөлөөлөл, популизмаас хол байна.

-Ирээдүйн өв санд 500 тэрбум төгрөгийн орлого орно гэж байгаа. Дараа жил 1.5 их наяд төгрөг цуглах учиртай. 2075 онд 231 их наяд төгрөгийн хуримтлал үүснэ та бүхэн тооцсон. Ирээдүйн өв сангийн орлого, зарлагын дүрэм юу вэ?

-1.1 их наяд төгрөгийг сонгуулийн өмнө зээлж аваад нийтэд тараачихсан шүү дээ. Энэ онд өр нь дуусаад 500 тэрбум төгрөгийн хуримтлал энэ онд орж ирэх юм. Ирээдүйн өв сангийн корпораци 2019 онд байгуулагдана. 2030 он хүртэл ямар нэгэн зарцуулалт хийхгүй. 2030 оноос хойш цэвэр орлогын 10 хувийн төсвийн зориулалттай зарцуулж болно. Энэ мөнгөө гадаадад хувьцаа худалдаж авах мэтээр байршуулна.

Дараагийн хойч үедээ тодорхой хувийг үлдээх ёстой юм. Энэ санд хөрөнгө хуримтлаагүй тохиолдолд 2075 онд улсын нийт орсон орлого 108 их наяд төгрөг байх боловч зарлага нь 108 их наяд төгрөг байна. Хуримталсан тохиолдолд 2075 онд нийт орсон орлого 108 их наяд төгрөг, нийт зарлага 52 их наяд төгрөг байх болно. Хуримтлал нь 231 их наяд төгрөг байх бөгөөд үүнээс уул уурхайн орлого 56 их наяд төгрөг, хуримтлалаас орох өгөөж 175 их наяд төгрөг байх юм. Дэлхийн баялгийн сангуудын наймдугаарт орно гэж төсөөлсөн.

-Сангийн үйл ажиллагааг яаж зохицуулж байгаа вэ?

-Бие даасан менежментийн зарчмаар явна. Нэр дэвшүүлэх хороо байгуулна. Нэр дэвшүүлэх хороонд бүртгэж авах хүмүүсийн шаардлагыг нийтэд зарлана. Тэр шаардлагыг хангасан хүмүүс анкет бөглөөд Сангийн яаманд хүргүүлнэ. Шаардлага хангасан хүмүүсийг нэр дэвшүүлэх хороонд оруулна. Таван хүнийг санамсаргүй байдлаар сугалаагаар сонгож авах юм.

Энэ таван хүн нь Төлөөлөн удирдах гишүүн сонгох хурлаа ажлын найман цагт багтааж хийгээд шийдвэрээ Сангийн сайдад танилцуулсны дараа Нэр дэвшүүлэх хороо татан буугдана. Таван гишүүнийг Сангийн сайд татгалзахгүйгээр батлах үүрэгтэй гэж хуульд заасан. Ингэснээр ямар нэгэн бүлэглэлээс ангид эрүүл тогтолцоо бүрдэж байгаа юм. Таван хүн нь ТУЗ-ийнхөө даргыг дотроосоо томилно.

Сангийн сайд энэ таван хүнтэй таван жилийн хугацаатай гэрээ байгуулна. Удирдах зөвлөл нь Ирээдүйн хөгжил сан корпорацийн бүх бодлогыг тодорхойлж явахаар хуулийн заалт бий.

-Ирээдүйн өв сангийнхаа хөрөнгийг гадаадад байршуулна гэж байгаа. Ингэснээр ямар сайн талтай юм бэ?

-Хөрөнгийг гадаад улсын зах зээл дээр байршуулахын давуу тал бол дотоодын зах зээлээс илүүдэл мөнгөний урсгалыг хязгаарлах, дотоодын зах зээл, эдийн засаг, валютын эрсдэлээс ангид байх, улс төрийн нөлөө, шахалтаас ангид байх, эрсдэлийн түвшин, өгөөжийн түвшин болгонд нийцсэн санхүүгийн хэрэгслүүдийн сонголт өргөн, гүйлгээний хэмжээ болон хөрвөх чадвар өндөр байх юм.

Монголоос хэчнээн хэмжээний мөнгө гадагшаа гардаг талаар судалгаа хийдэггүй юм билээ. Жилдээ 800 сая еврогийн хөрөнгө Монголоос гарч байна гэсэн гадаадын судалгааг харж байсан юм байна. Уул уурхайн орлогын 20-70 хувь нь Монголд орж ирдэггүй гэсэн ч судалгаа байдаг. Тиймээс сангаа гадаадад байршуулах нь зүйтэй юм.

-Ийм сан бэлэн байсаар байхад дахиад шинээр хууль боловсруулах талаар яриад байгаа шүү дээ?

-Ирээдүйн өв сангийн тухай хууль хэрэгжээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ онд корпораци нь байгуулагдаад үйл ажиллагаа нь жигдрээд явах гэж байхад дахин хууль боловсруулах асуудал ярьж байна л даа. Норвегийн загвар Монголд таарахгүй гэдгийг бид судлаад Ирээдүйн өв сангийн тухай хуулийг боловсруулсан шүү дээ. Манай шийдвэр гаргагчид үүн дээр эргэж харах байх аа.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн