Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
Нийтлэгдсэн : 2019.01.17 |
|
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.3 дах заалт, Сангийн Сайдын 2019 оны 02 дугаар тушаалын хавсралт “Арилжааны төлбөр тооцоо ҮЦК ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах,
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.3 дах заалт, Сангийн Сайдын 2019 оны 02 дугаар тушаалын хавсралт “Арилжааны төлбөр тооцоо ҮЦК ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх журам”-ыг тус тус үндэслэн “Арилжааны төлбөр тооцоо ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
-
Хараат бус гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-
Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан шалгуурыг хангасан иргэн;
-
Ял шийтгүүлж байгаагүй;
-
Санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн аль нэг мэргэжлийг эзэмшсэн, тухайн салбараар мэргэшсэн байх;
-
Сүүлийн 3 жил компанийн эрх бүхий албан тушаал болон зөвлөх, хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байгаагүй байх;
-
Компанийн нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;
-
Компанийн ТУЗ-ийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон хяналтын багц эзэмшигчтэй нэдмэл сонирхолтой этгээд, төрөл садангийн холбоогүй байх;
-
Компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэнэ/
-
Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байх;
-
Бүрдүүлэх материал:
-
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
-
Өөрийг тань сайн мэдэх 2 хүнээр гаргуулсан ажил байдлын тодорхойлолт;
-
Төрийн албан хаагчийн анкет;
-
Боловсролын диплом, үнэмлэх;
-
Иргэний үнэмлэхний хуулбар
-
Дээр дурьдсан шаардлагыг хангаж байгаа тухай нотлох баримтууд;
-
Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага, бодлогод өгсөн дүгнэлт;
-
Компанид сайн засаглалын зарчмуудыг нэвтрүүлэх, менежментийг өөрчлөн байгуулах төсөл;
-
Компанийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх талаарх санал /ямар шинэ арга барил, технологи нэвтрүүлэх/
-
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтанд орох иргэний материалыг 2019 оны 01-р сарын 29-ны өдрийн 12:30 цаг хүртэл компанийн байранд буюу “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 2 давхарт ТУЗ-ийн нэр дэвшүүлэх хорооны нарийн бичгийн дарга хүлээн авна.
-
Анхаарах зүйлс:
-
Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцох иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг гаргацтай бичнэ.
-
Нэг дугтуйнд нэг нэр дэвшигч материалаа хийсэн байна.
-
Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
-
Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
-
Материалын бүрдэл дутуу тохиолдолд хүлээн авахаас татгалзаж бүртгэхгүй.
-
Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.
-
Нэмэлт мэдээллийг 70110104 утсаар лавлана уу.
“Арилжааны төлбөр тооцоо ҮЦК” ХХК-ийн
ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах
нэр дэвшүүлэх түр хороо