Эх сурвалж : eagle.mn Нийтлэгдсэн : 2019.01.09 |
Том зургаар нь харвал Монголын эдийн засаг 2018 онд үнэхээр сэргэжээ. Улсын төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр давж биелсэн нь үүний нотолгоо. Харин энэхүү өсөлт ирэх 2019 онд хадгалагдаж чадах уу.
Сангийн яамны тооцоолсноор Монгол Улсын эдийн засаг 2019 онд 5.8 хувь өсөлттэй байх аж. Дэлхийн эдийн засгийн өсөлт дунд хугацаанд харьцангуй тогтвортой байх хандлагатай байгаа нь эрдэс бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлнэ. Тиймдээ ч уул уурхайгаас эдийн засаг нь үндсэндээ голлон хамаардаг, төсвийнхөө орлогын гуравны нэгийг энэ салбараас бүрдүүлдэг орны хувьд эрдэс бүтээгдэхүүний ханш огцом унахгүй гэдэг таамаглал эерэг мэдээ болжээ.
Харин Монголбанк эдийн засгийн өсөлтийг 6.4 хувь гэж тооцоод байгаа юм. Эдгээр эерэг мэдээний хажуугаар эрсдэл ч мэдээж бий.
Монгол Улсын гадаад валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд түвшиндээ хүрсэн. Ийнхүү одоогийн хүрсэн түвшин нь өндөр мэт боловч эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулахад хүрэлцээтэй бус хэвээр байгааг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлж байна. Тухайлбал, Монгол Улс 27.9 тэрбум ам.долларт хүрсэн гадаад өрийнхөө дарамтыг бууруулах шаардлагатай. Гадаад валютын нөөц үүний хажууд юу ч биш гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч онцолсон нь энэ. Дээрээс нь 2020 оны сүүлийн хагасаас эхлэн гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлтүүд хүлээгдэж байгаа тул 2019 оны өсөлтийг тултал нь ашиглахаас өөр сонголтгүй болж таарлаа. Хэрэв ингэхгүй бол дэлхийн эдийн засгийн төлөв, түүнийг дагасан эрдэс бүтээгдэхүүний үнийн сэргэлт, экспортын эрэлт сайжрахыг хүлээж 2013-2016 онд их хэмжээний өр тавьсан өмнөх алдаагаа давтах эрсдэл хүлээж байгаа юм.
Эдийн засгийн өсөлт сайн, санхүүгийн салбарын зуучлал, зээл олголт хэвийн үргэлжилж, гадаад валютын нөөц харьцангуй өндөр түвшинд хүрээд буй энэ үед төгрөгийн ханш ам.долларын эсрэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд 200 орчим төгрөгөөр суларсан. Энэ нь эдийн засаг уул уурхай болон гадаад орчноос ямар өндөр хамааралтай эмзэг, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, хадгаламж эзэмшигчдийн итгэлийн дархлаа ямар сул байгааг маш тодоор харууллаа. Дэлхий нийтийн эдийн засгийн өсөлт эрчимжсэн хэдий ч 2018 сүүлийн хагасаас гадаад орчны эрсдэл нэмэгдсэн. Энэ онд гадаад орчны эрсдэл Азид нөлөөгөө үзүүлэхийг санхүүгийн шинжээчид хэлж байгаа юм. АНУ болон БНХАУын хоорондын худалдааны зөрчилдөөн гүнзгийрч буй нь хөгжиж буй орнуудын хувьд хөрөнгийн орох урсгал саарах, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулрах нийтлэг хандлагыг олон улс орон мэдрээд байна. Манай улс ч эдгээр улс орны тоонд орж байгаа гэдгийг Монголбанкны удирдлагууд тайлбарласан. Валютын орох гарах урсгал ийнхүү зөрөөтэй байгаагаас гадна улс төрийн нөхцөл байдал энэ хэвээрээ байвал гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл улам алдарна. Үүнийг дагаад төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах үзэгдэл хурдсах эрсдэл байгааг судлаачид хэлж байна. Хөрөнгө оруулагчид мэдээлэл, дүгнэлтийг нь хамгийн эхний эх сурвалжаа болгон ашигладаг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк Монгол Улсын энэ оны эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгааг хүргэе. Тэдний таамаглалаар бол 2019 онд манай улсын эдийн засаг 6.1-6.5 хувийн өсөлттэй байх нь.
ДЭЛХИЙН БАНК
ДНБ-ий өсөлт: 6.5%
Гол нөлөөлөх хүчин зүйл: Эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбарын идэвхжил голлох нөлөөтэй. Мөн худалдаа, тээврийн салбаруудын хувийн хөрөнгө оруулалтаас шалтгаална.
Инфляц: 2020 оны сонгуультай холбоотойгоор аливаа бодлогын хэрэгжилтэд эрсдэл учрах, засаглалтай холбоотой сүүлийн үеийн хямрал, зээлийн өндөр өсөлтөөс шалтгаалан инфляц өсөх эрсдэлтэй.
Хандлага: Монгол Улсын эдийн засгийн дунд хугацааны төлөв эерэг байгаа.
Зөвлөгөө: Дэлхийн банкны ахлах эдийн засагч, суурин төлөөлөгчийн түр хамаарагч Жийн Паскаль Нгану Засгийн газраас олон улсын байгууллагууд болон бусад оронтой тохирон хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн хөтөлбөрөө тууштай үргэлжлүүлэх нь чухал. Бодлогын хувьд макро эдийн засгийн бодлого, засаглалаа улам сайжруулах, ажлын байр бий болгоход чиглэсэн бизнесийн орчныг сайжруулах, ядуу, эмзэг бүлгийхэнд чиглэсэн нийгмийн халамжийн бодлогынхоо үр дүнг сайжруулах хэрэгтэй.
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК
ДНБ-ий өсөлт: 6.1%
Гол нөлөөлөх хүчин зүйл: Оюутолгойн хөрөнгө оруулалттай шууд холбоотой. Оюутолгойн уурхайн хөрөнгө оруулалт жил бүр 1.1 тэрбум ам.доллар байхаар төлөвлөгдсөн. Мөн уул уурхайг дагаад үйлчилгээ, хүнс, цемент, барилгын салбар өснө.
Инфляц: 7%
Төлөв: Монгол Улсын эдийн засаг урт хугацаандаа хэтийн төлөв сайнаар харагдаж байгаа.
Зөвлөгөө: Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Макро эдийн засгийн тогтвортой байдал, уул уурхайд суурилсан өсөлтийн зохистой байдал, хүртээмжийг хангахын сацуу эдийн засгаа төрөлжүүлж бүтээмжийг өсгөх нь зүйтэй.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |