Эх сурвалж : www.ikon.mn Нийтлэгдсэн : 2018.01.09 |
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн нээлтийн ёслол өчигдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт идэвхтэй өрнөж, дээд түвшний харилцан ай
БНХАУ-ын Засгийн газар хөрш орнууд, тэр дундаа Монгол Улстай харилцах харилцаандаа онцгой ач холбогдол өгч, “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй хандан, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах” бодлого баримталж байгаа нь харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх боломж гэж үздэгээ илэрхийлэв.
Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгатай уялдуулах, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн кориодорын бүтээн байгуулалтын хүрээнд томоохон ажлуудыг эхлүүлэхээр ажиллаж байгааг тэмдэглэв.
Ёслолын үеэр “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол-Хятадын найрамдал” цомог ном, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд БНХАУ-аас манай улсад үзүүлсэн зээл, тусламжаар байгуулсан томоохон барилга байгууламж зэргийг энд толилуулсанбайна.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээ бүтэн жил үргэлжилнэ.
Нээлтэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайман болон албаны бусад хүн оролцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд энэ онд тохиож буй Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг тохиолдуулан хэрэгжүүлэх 70 төслийн талаар санал солилцов.
Мөн Тяньжин хотын 10 бодит ажил санаачилгын хүрээнд нягт хамтран ажиллаж байгаа нь үр дүнтэй байгаа, Ганц модны боомтоор дамжин өнгөрөх автомашины тоо хэвийн болж 1,000 болсон зэрэг үр дүн гарч байгааг талууд сайшаав.
Тяньжин хотоор үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгж, компаниуд гааль, хорио цээрийн болон холбогдох бусад бүрдүүлэлтийг Улаанбаатар хотод хийдэг болох талаар судалж хамтран ажиллахаар төлөвлөж буй юм. Энэ нь цаашлаад Улаанбаатар хотод орчин үеийн технологиор хүнсний ногоо тариалах хүлэмж байгуулж, нийслэлийн хүн амыг ханган, улмаар гадаад зах зээлд нийлүүлэх судалгааг холбогдох байгууллагууд хийж Улаанбаатар хот орчимд хүлэмжийн цогцолбор байгуулах ажлыг судалж, төлөвлөж буйг ч онцолсон юм.
Уулзалтын үеэр талууд хэрэгжиж буй томоохон төсөл болох Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг товлосон хугацаандаа хэрэгжүүлж дуусгах, тодорхой асуудлууд дээр хуулийн хүрээнд хамтарч ажиллах талаар санал нэгдэв.
Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хүмүүнлэгийн солилцооны механизмын 2 дугаар уулзалт удахгүй БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох аж
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |