2019 нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ОНЦЛОХ ХУУЛЬ, ЖУРМУУД

Эх сурвалж : www.ikon.mn

Нийтлэгдсэн : 2019.01.02

2019 оны эхний өдрөөс иргэдийн тэр дундаа төрийн албан хаагчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хуулиуд хэрэгжиж эхлэх нь. Тэдгээрт Төрийн албаны тухай болон Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль багтаж байна. Мөн Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэг

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЦОЛНЫ, УР ЧАДВАРЫН, ОРОН НУТАГТ АЖИЛЛАСНЫ НЭМЭГДЭЛ АВЧ ЭХЭЛНЭ

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар сард баталсан.

Уг хуулиар төрийн албаны стандарт бий болгох, төрийн албанд шатлан дэвшүүлэх зарчим, мэргэшүүлэх багц сургалтад заавал хамрагдах шаардлага, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх, байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн чухал үзэл санаанууд тусгагдсан  байна.

Хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Засгийн газраас доорх таван журмыг батлаад байна. Тодруулбал,

  • Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс
  • Докторын зэрэг, профессорын цолны нэмэгдэл
  • Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл
  • Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл
  • Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг баталлаа.

Төрийн үйлчилгээний албан хаагчид олгох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон нэмэгдэл хөлс олгох журмыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх юм. Бусад журмыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэжээ.

БАГШИЙН МЭРГЭЖЛЭЭР ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨН БОЛ БАГШЛАХ ЭРХИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО

Багш бэлтгэх, багшийн хөгжил, оролцоог дэмжих, ёс зүй, нэр хүнд, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой уг хуулийг 2018 оны зургаадугаар сард УИХ-аас батлан гаргасан.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал "Багшийн хөгжлийн тухай хуулийг баталчихвал багш нар ажлын байрандаа хөгжих боломжтой, цалин хөлс, урамшууллынх нь механизм нь шийдэгдчихэж байгаа.

Мөн багш нар орон сууцны зээлд хөнгөлөлттэй хамрагдах, МУБИС-ийг төгссөн залуу боловсон хүчин заавал багшлах эрхийн гэрчилгээ авах шаардлагагүй болно" хэмээн тайлбарлаж байв.

Энэ хууль нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны албан болон албан бус боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа багшид үйлчлэх юм байна.

СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ХҮНИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧИЛНЭ

Согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтан доор захиргааны журмаар албадан эмчлэхтэй холбогдсон харилцааг уг хуулиар зохицуулна.

Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жилхүртэл хугацаатай хийнэ хэмээн хуульд заажээ. Ингэхдээ жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглосон байна.

Уг хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн 2000 онд баталсан Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийг хүчингүй болох юм.

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 320 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЭВ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтооно гэсэн хуультай. Уг хуулийн заалтын хүрээнд оны эхний өдрөөс цалингийн доод хэмжээг 320,000 төгрөг болгох шийдвэрийг энэ оны наймдугаар сард гаргасан.

2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 болгож байсан юм.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо хэд хэдэн хүчин зүйлийг харсан. Нэг цагийн 1,904 төгрөг сард 320 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоолоо.

Торгуулийн хэмжээг тодорхой нэгжээр заадаг болсон. Өнгөрсөн жил тодорхой хуулиудад өөрчлөлт оруулснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль автоматаар нэмэгдэхээргүй болсон" гэж байв.

Улсын хэмжээнд 1.1 ажиллагсад байгаагийн найман хувь буюу 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг юм байна.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НЭГ ХУВИАР НЭМЭГДЭНЭ

2017 оны дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтад оруулсан өөрчлөлт болон УИХ-аас баталсан 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогын хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл  нэг хувиар нэмэгдэнэ. Нэмэгдэж буй нэг хувийн шимтгэлийг ажил олгогч, ажилтан хоёроос тэнцүү хуваан гаргуулах бөгөөд тус бүр 0.5 хувийн шимтгэл нэмж төлнө гэсэн үг.

Тус бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос 2 хувь, 2019 оноос 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан.

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан 11 хувь, ажил олгогч 12-14 хувийн шимтгэл/ямар үйл ажиллагаа явуулж буйгаас хамаарч/ төлж байгаа бол 2019 оны нэгдүгээр сараас ажилтан 11.5, ажил олгогч 12.5-14.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөх юм.

 

МОНГОЛБАНКНААС ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ, ХУГАЦААНД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ ЖУРАМ БАТЛАВ

2018 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг гаргасан.

"Энэ тогтоолын дагуу 2019 оны дүгээр сарын 1-ний өдрөөс хойш шинээр олгох, нөхцөлийг нь өөрчлөх иргэдийн хэрэглээний зээлийн хувьд сарын зээлийн болон үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй гэсэн үг. Уг шийдвэр одоо зээлтэй байгаа хүнд хамаарахгүй. Анх зээл авахад банктай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө үргэлжлүүлэн төлнө" хэмээн Монголбанкны мөнгөний бодлогын газрын мөнгөний бодлого төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд тайлбарласан.

Хэрэглээний зээл авахыг хүссэн иргэний татварын дараах орлого нь 500 мянган төгрөг байвал түүний сард төлөх зээлийн үндсэн болон хүүний нийт төлбөрийг 350 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй.

Мөн Монголбанкнаас иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар тогтоож, ирэх оноос мөрдөхөөр шийдвэрлэв.

Эдгээр шийдвэрүүд нь иргэд орлогынхоо тодорхой хувийг амьжиргааныхаа наад захын хэрэгцээг хангахад зарцуулах, өрхийн өрийн дарамтыг цаашид нэмэгдүүлэхгүй байх, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чухал нөлөөтэйгөөс гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бизнесийн зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй гэж Монголбанк үзжээ.

Энэхүү шийдвэр нь ипотекийн зээлээс бусад иргэдийн зээлд хамаарах юм.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн