“ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ”: Жилдээ 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, агаарын бохирдлыг 50 хувь бууруулна

Эх сурвалж : www.medee.mn

Нийтлэгдсэн : 2018.11.23

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн харьяа “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг нээлтийн ёслолд оролцлоо.

Нээлтийн ёслолын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол хүний сайн сайхан, амт насанд агаарын бохирдол аюул занал учруулсаар байна. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар зориг гаргаж нэг шийдвэр гаргасан. Тэр нь, түүхий нүүрсийг 2019 оны тавдугаар сарын 1-нээс Нийслэлд оруулахгүй байхыг хориглосон шийдвэр гаргасан. Тиймээс 220 мянга орчим айл өрхийн хэрэглээний шахмал түлшний асуудлыг  шийдэх хэрэгтэй болсон юм.Гол нь шахмал түлшний  үнэ түүхий нүүрснээс хямд байх шаардлагатай.  Үнэ хямд шахмал нүүрс зах зээлд борлуулагдах бүрэн боломжтой. Энэ зорилгоор өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг нээж байна.  Жилд  1.2 сая тонн түүхий нүүрсийг Нийслэлчүүд хэрэглэдэг. Харин шахмал түлшээр сольсноор 600 мянган тонн болж буурах юм. Ингэснээр агаарын бохирдол 50 хувь буурна гэж тооцоолсон байгаа. Ирэх жилийн өдийд үйлдвэрийн шахмал түлш зах зээлд нийлүүлэгдэж эхэлнэ” гэж онцоллоо.

“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр нь жилдээ 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой аж. Үйлдвэрийн зүгээс “Сайн түлш” нэртэйгээр шахмал түлшээ зах зээлд гаргахаар төлөвлөөд байгаагаа тодотгосон юм. “Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс шат дараатайгаар хүчин чадлаа нэмэгдүүлж, ирэх жил гэхэд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой болох юм байна.

Энэ онд үйлдвэр шахмал түлшний нөөцийг бүрдүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулах юм. Эхний ээлжинд хэрэглээнд нэвтрүүлэх, дадалжуулах чиглэлд зорилтот ажлуудаа хийгээд явна гэж үйлдвэрийн зүгээс онцолж байлаа.

Г.ИТГЭЛ

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн