Эх сурвалж : www.news.mn Нийтлэгдсэн : 2018.11.14 |
Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө мэндэлсэн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр бо
-2012 оноос хойш мэндэлсэн хүүхдэд 1072 хувьцааг олгох уу. Ирэх оноос олгохгүй гэсэн мэдээлэл байна?
-Засгийн газар шийдвэр гаргана. 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд 1072 хувьцааг олгохгүй гэж шийдээгүй. Тухайн үед хувьцааг 2011, 2012, онд 536, 536-аар хувааж иргэдэд олгосон. Тасалбар олгосон нь хоёр сая 900 мянган иргэн байсан. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрөөр хувьцааг тасалсан. Засгийн газар дээрх оноос хойш төрсөн иргэдэд өөрийн эрх мэдлийн хувьцаанаасаа хувь өгөх эсэхийг шийднэ. Дахин 2019 юм уу 2020 оноор тасалбар болгон хуваана гэсэн үг. Ингэж шат дараатай шийднэ. Хугацааг хэзээ гаргах нь тодорхойгүй байна.
-“Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд иргэн бүрд эзэмшүүлсэн 1072 хувьцааны 30 хувийг худалдаж авах ажил 2016 онд өрнөсөн. Тухайн үед хувьцаагаа худалдсан иргэд одоо хэдэн ширхэг хувьцаатай байна гэсэн үг вэ?
–2016 онд “Сайн хувьцаа” нэрээр Засгийн газар иргэдийн хувьцааг худалдан авсан байдаг. Одоо иргэдийн мэдлийн хувьцаа 14.7 хувь байгаа. Засгийн газрынх 85.5 хувь. Аж ахуй нэгжийнх 0.05 хувь бий. Хэрэв та 300 мянган төгрөг авсан бол 750 ширхэг хувьцаатай гэсэн үг. Ер нь бол Засгийн газар иргэдэд өгсөн 20 хувийн эзэмшлийн хувьцааныхаа 6.3 хувийг худалдаж авсан гэсэн үг.
-Хувьцаагаа худалдсан иргэдийн зарим нь үлдэгдэл 200, 100 мянган төгрөгөө авч чадаагүй гэсэн гомдолтой үлдсэн. Энэ мөнгө хаачсан гэсэн үг вэ?
–Хэрэв 300 мянган төгрөгөө бүтэн аваагүй бол үлдэгдэл мөнгө нь хувьцаа хэлбэрээр өөрийнх нь дансанд хадгалагдаж байгаа.
-Иргэд танай төвд хандахдаа 1072 хувьцаатай холбоотой ихэвчлэн ямар асуудлаар хандаж байна вэ?
–Нэгдүгээр асуулт нь 1072 хувьцааг зарж болох уу, хоёрдугаарт нас барсан иргэдийн хувьцааг хэрхэн авах вэ, гуравдугаарт ногдол ашгаа хурдан авмаар байна гэдэг асуудлыг дэвшүүлж байгаа. Иргэд хувьцаагаа үнэ төлбөргүй олгосон гэдэг үүднээс хандаад байна. Энэ хувьцаа бол үнэ төлбөргүй биш. Засгийн газар таны өмнөөс хөрөнгө оруулж нэг сая төгрөг "Эрдэнэс Тавантолгой" компанид хөрөнгө оруулсан. Иймд та манай компанийн хөрөнгө оруулагч юм. Цаашид хувьцааны тань үнэ илүү өснө л гэж ойлгох хэрэгтэй.
-Эх орны хишгийг хүртсэн иргэд 2012 онд буюу тухайн үед брокерын компанид данс нээлгэсэн. Дараа нь эдгээр компаниуд нь дампуурсан гэдэг. Гэтэл хувьцааны данс нээлгэсэн иргэд одоо дахин данс нээлгэж байгаа нь ямар учиртай вэ. Энэ нь магадгүй хувьцааг нь худалдан авч байгаа нэг арга гэх хардлага хүмүүсийн дунд байна?
–Тийм асуудал байгаа. 50 бүртгэлтэй брокерын компани байгаа шүү дээ. Эдгээрийн ихэнх нь идэвхгүй үйл ажиллагаа явуулж байгаад сэргэж эхэлж байна. Ганц хоёр брокерын компани дампуурсан тохиолдол байгаа. Тухайн компанид бүртгэлтэй иргэдийг нэрийг нь шилжүүлж байна. Тиймээс худалдан авна гэсэн асуудал байхгүй.
-Хувьцаагаа оюутны сургалтын төлбөрт шилжүүлэхээр хүсэлт гаргасан ч суралгүй, чөлөө авсан хүмүүс нэлээд байна. Эдгээр иргэд яах вэ. Мөн шинээр данс нээлгэхэд 5000 төгрөгийн хураамж төлдөг. Энэ мөнгө юунд зарцуулагддаг вэ?
–Тухайн үедээ сураагүй асуудлууд байдаг. Тиймээс Үнэт цаасны төвд иргэний үнэмлэхтэйгээ очиж энэ асуудлаа шийдүүлэх боломжтой. Тоо нь алга байна. Иргэдээс авч буй 5000 төгрөгийн 2000 нь үнэт цаасны хадгаламжид, 3000 төгрөг нь брокерын компаниудын үйлчилгээний хөлсөнд явдаг. Зарим нь 7000 төгрөгөөр нээж байгаа. Ер нь хүн өөрийнхөө нэр дээр хувьцааны данс нээлгэснээр хөрөнгийн зах зээл дээр зөвхөн "Эрдэнэс Тавантолгойн" компанийн хувьцааг гэхгүй өөр хувьцаат компаниудад хөрөнгө оруулах боломж үүсэж байна. Тиймээс данс нээлгэх хэрэгтэй.
-Орон нутгийн иргэдэд 1072 хувьцааны данс нээлгэх нь хүндрэлтэй байгаа. Брокерын компаниуд байдаггүй гэх юм билээ?
–Аймгийн төвүүдэд брокерын компани байгаа. Гадаадад байгаа иргэд Элчин сайдын яамаар дамжуулан итгэмжлэл хийлгэж гэр бүлийн хүнээрээ хувьцааны данс нээлгэх шаардлагатай. Нас барсан иргэний нэр дээр данс нээлгэх шаардлагагүй. Хувьцаа нээлттэй болсны дараа үр хүүхэд нь өвлөж авах эрх үүснэ.
-Хувьцааны данс нээлгэсэн иргэд 1072 хувьцаагаа худалдах, зарж борлуулах сонирхол нийгмийн сүлжээнд их байсан. Хувьцаагаа зарж борлуулж болохгүй гэх сануулгыг бас өгөөд байгаа ?
–Хэрэв хүн бүр хувьцаагаа зарах гээд ирвэл хувьцааны үнэ унах эрсдэлтэй. Одоогоор хувьцаа хаалттай байгаа. 2019 оноос хувьцааны эрх үүснэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тиймээс бид иргэдэд мэдлэг мэдээллийг нь олгож ажиллаж байна. Иргэдэд энэ мэдээлэл очсоны дараа 1072 хувьцааг авах, өвлүүлэх эрх нь үүснэ. Тиймээс хувьцаагаа зарна, худалдана гэдэг бол худлаа зүйл. Иргэнээс иргэний гарт дамждаг хувьцаа гэж хаана ч байхгүй. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр бүх бүртгэл цахим хэлбэрээр байдаг
-Хувьцааны данс нээлгэхгүй бол төрөөс хурааж авна гэх яриа олон нийтийн дунд байна. Мөн танай төвд хандсан иргэний заримынх нь хувьцаа яагаад зөрүүтэй байна вэ. Тухайлбал, зарим нь 741, 850 байх жишээний. Энэ талаар тайлбар өгнө үү?
– “Сайн хувьцаа” нэрээр хувьцаагаа зарсан иргэдийн мөнгөний хэмжээнээс шалтгаалаад өөр өөр байна. Жишээ нь, хэрэв 100 мянган төгрөг авсан бол 964 ширхэг, 200 мянган төгрөг авсан бол 850 ширхэг хувьцаатай гэсэн үг. Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалд хувьцаанаас шимтгэл авснаас шалтгаалан зарим хүмүүсийн хувьцаа 741 ширхэг байгаа. Төрөөс таны хувьцааг худалдаж авна гэсэн асуудал байхгүй.
-Цэнхэр, ягаан тасалбарыг хүмүүс асуудаг. Энэ тасалбарыг нээж байгаа юм уу?
-Цэнхэр ягаан тасалбар нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй байдаг. Энэ тасалбарын ногдол ашиг таван тэрбум төгрөг төв дээрээ байна. Эзэн нь аваагүй хүлээгдсээр байна. Тиймээс хуулгаа аваад ногдол ашигаа очиж авах хэрэгтэй.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |