Солонгосын Хойгийн асуудалд Монгол улс оролцох боломжтой

Эх сурвалж : www.news.mn

Нийтлэгдсэн : 2018.10.22

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов “Тасс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд ОХУ, БНХАУ, Хойд Солонгос болон АНУ, Өмнөд Солонгос, Япон гэсэн зургаан талын төлөөлөл оролцох шаардлагатай бөгөөд мөн Монгол Улс нэмэгдэх бүрэн боломжтой” хэмээн өгүүлжээ. Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хэлэлцээрийг ингэж дахин эхлүүлэх талаар ОХУ-ын албаныхан АНУ-ын Хойд Солонгос дахь онцгой эрхт төлөөлөгч Стивэн Бэйгантай ярилцсан байна.

Игорь Моргулов "Бид зургаан талт хэлэлцээрээр асуудлыг шийдэх нь илүү зохистой гэж үзэж байгаа. Үүнээс гадна хэлэлцээрийн загварт өөрчлөлт орохыг ч үгүйсгэх газаргүй юм. Хэрэв бид Зүүн хойд Азид энх тайвныг хангах талаар ярилцах гэж байгаа бол Монгол улс ч Зүүн хойд Азид байршилтай шүү дээ. Тиймээс Монгол улсыг хэлэлцээрийн тодорхой түвшинд оролцуулж, уулзалтыг долоон талын уулзалт болгон өргөжүүлэх боломжтой. Москва уулзалтын төрөл, зохион байгуулалтын ямар ч загварыг дагахад бэлэн байгаа. Ингэхдээ бүс нутаг дахь энх тайван, тогтвортой байдлыг хангах ашиг сонирхолд гол үүрэг гүйцэтгэж байгаа бүх улсуудыг оролцуулж, олон талт хамтын шийдэл гаргах хүсэлтэй байгаа.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн