Эх сурвалж : www.updown.mn Нийтлэгдсэн : 2018.10.19 |
АНУ-ын Сангийн яамны валютын ханшийн бодлогын хагас жилийн тайланд дурьдсанаар
АНУ-ын Сангийн яамны валютын ханшийн бодлогын хагас жилийн тайланд дурьдсанаар Хятад улс валютын ханшийг тогтоох замаар, худалдааны шударга бус давуу тал бий болгоход оролцоогүй гэж үзжээ. Уг тайланг энэ сарын 17-нд гаргасан байна. Трамп ерөнхийлөгч болсноос хойш АНУ-ын Сангийн яам 4 дэх удаагаа ийм нотолгоо гаргаж байна хэмээн cri.cn онцоллоо.
Мөн АНУ-ын Сангийн яамнаас худалдааны гол түншид чиглүүлсэн “Олон улсын эдийн засаг, валютын ханшийн бодлогын тайлан”-г гаргахдаа АНУ-ын худалдааны гол түншүүд валютын ханшийг тогтооход оролцоогүй гэж үзсэний зэрэгцээ Хятад, Япон, Герман, БНСУ, Швейцарь, Энэтхэг гэсэн зургаан орныг валютын ханшийн бодлогын хяналтын жагсаалтад хамруулжээ. АНУ-ын Сангийн яам “Өрсөлдөөний чанартай ханшийг бууруулахгүй гэж Хятадын өгсөн амлалтыг Америкийн тал онцгойлон авч үзэж, Хятадын Ардын банктай харилцаа холбоогоо баталгаажуулна” гэжээ.
БНХАУ зах зээлжсэн эдийн засгийн өөрчлөлтийг ахиулах нь юаньд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлнэ гэж Америкийн тал үзэж байгаа юм байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |