ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Ноён доллар “Найман шарга” валют арилжааны төвд НҮДНИЙ гэм болжээ

Эх сурвалж : www.medee.mn

Нийтлэгдсэн : 2018.10.03

-ИРГЭД ТАВАН ЗҮСЭМ ТАЛХНЫХАА ХОЁРЫГ НЬ АМ.ДОЛЛАРЫН ӨСӨЛТӨД ИДҮҮЛЖ БАЙНА-

Монголбанкнаас зарласан албан ханшаар өчигдөр ам.доллар 2550.04 төгрөгтэй дүйцсэн бол арилжааны банкуудад ам.долларыг 2558-2560 төгрөгөөр худалдан авч, 2568-2572 төгрөгөөр арилжиж байна. Харин “Найман шарга” валют арилжааны төвүүд нэг ам.долларыг 2570 төгрөгөөр авч, 2575 төгрөгөөр борлуулж байв. “Ногоон”-ы ханш өнгөрсөн дөрөвдүгээр сард 2390 төгрөгт хүрч буурсан. Ноён долларын ханш сүүлийн зургаан сард 150 орчим төгрөгөөр өсөөд буй нь энэ.

Монгол төгрөг үнэгүйдэж, дотоодын зах зээлд гадаад валютын ноёрхол тогтоод багагүй хугацаа өнгөрлөө. Есдүгээр сарын сүүл үеэс эхлэн ам.долларын ханш өдөр хоногоор бус, цаг минутаар “чангарч” байна.

Ханш өссөнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс гадна олон тулгамдсан асуудал ар араасаа үүсч буй билээ. Иргэд өнөөдөр таван зүсэм талхныхаа хоёрыг нь ам.долларын өсөлтөд идүүлж, хоосон хонох дээрээ тулж байна. Тиймээс дээр дооргүй л ам.долларыг хэрхэн аргамжих талаар ярилцаж байгаа ч  тодорхой үр дүнд хүрч чадалгүй аравдугаар сартай золголоо. Харин Төв банкнаас “Валютын орох урсгал өмнөх жилээс сайжирч байгаа боловч эдийн засгийн идэвхжил, улирлын онцлогоос шалтгаалан валютын эрэлт богино хугацаанд нэмэгдсэн нь сүүлийн саруудад валютын ханш өсөхөд нөлөөлсөн” гэсэн тайлбар хэлж байна.

Өчигдөр 10:00 цагийн үед “Найман шарга” валютын захад очиход хүн цөөн байв. Гэхдээ валют арилжааны ченжүүд аль хэдийнэ ирчихсэн, шинэ ханшаа тогтоогоод самбар дахь мэдээллүүдээ шинэчилж дуусаад, гадаа гудамжинд гарч нааш цаашаа холхин “Доллар өндөр үнээр худалдаж авна, доллар худалдаж авна” хэмээн хажуугаар өнгөрөх хүмүүсээс асууна.

Өнөөдөр 12:00 цагийн үед хөл хөдөлгөөн ихэсч гудамжинд холхиж байсан ченжүүд жижиг мухлаг руугаа орж арилжаагаа хийж эхлэв. Эдгээр газруудаар үйлчлүүлж буй иргэдийн ихэнх нь рубль, юань солиулж, эсвэл худалдан авч байв. 15:00 цагийн үед “Найман шарга” валют арилжааны бүх төвөөр орж ам.доллар зарах уу гэж асуухад “Сүүлийн 10 гаруй хоногт “Найман шарга” төвд ам.доллар нүдний гэм болсон. Бүтэн өдөр өнгөрөх гэж байхад 100 долларын ганц ч дэвсгэрт орж ирсэнгүй. Үнгэгдэж ноолорсон задгай дэвсгэртүүд барьсан хүмүүс л орж ирж байна. Үзэж байгаад гайгүй гэснийг нь төгрөгөөр сольж өгөөд гаргаж байна” гэлээ.

naiman sharga

-“НАЙМАН ШАРГА” ТӨВИЙН ЧЕНЖҮҮД ДОЛЛАР ЗАРАХГҮЙ БАЙГАА НЬ 
ҮНЭ ӨСӨХӨД НӨЛӨӨЛЖ БАЙНА-

Бид тус төвөөс сурвалжлага бэлтгэхээр явж байхдаа АНУ-аас гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирдэг нэгэн бүсгүйтэй тааралдсан юм. Тэрбээр сард нэг удаа 20 мянган ам.доллараар худалдан авалт хийдэг бөгөөд есдүгээр сард ам.долларын ханшийн өсөлтөөс болж захиалгаа хийж чадалгүй өнөөдрийг хүргэжээ.

Тэрээр ам.долларын ханш буурахыг хүлээсээр 10 хонож, доллар худалдаж авахаар “Найман шарга” төв дээр ирсэн боловч валют зарах нэг ч ченж олдсонгүй хэмээн арга ядсан өнгөөр ярьж байв. Ер нь сүүлийн хэдэн өдрүүдэд ченжүүд ам.доллар зарахгүй, зөвхөн авч байгаа аж. Энэ нь эргээд ханш өсөхөд нөлөөлж, ноён долларыг нүдний гэм болгож байна.

Гэхдээ ченжүүд Монголд ам.долларын үнэ өсөж буй шалтгааныг өмнөд хөршийн зах зээл дэх ханшийн хэлбэлзэлтэй холбон тайлбарлаж байгаа юм.  Өөрөөр хэлбэл  юанийн ханшаа ам.долларын эсрэг сулруулах БНХАУ-ын бодлого манайд зах зээлд шууд нөлөөлж байгаа гэх тайлбарыг хэлж байлаа.

Зарим ченж харин ч эсрэг үзэл бодолтой байсан юм. Тэд хэлэхдээ “Үнэн хэрэгтээ өнгөрсөн дөрөв, тав, зургадугаар сарыг бүхэлд нь улс төржиж өнгөрөөсөн монголчууд долдугаар сарыг найр наадам, амралт зугаалга, аялал жуулчлалын улирал болгов. Олон ч ой тохиож, багагүй мөнгөөр баярлаж наадав. Харамсалтай нь, ид сааль сүүний цагаар саалиа орхиод үхдэг айлын эхнэр байдаг юм уу гэгчээр хариуцах эзэд нь амралт, зугаалга морь бөх хөөгөөд одсон хойгуур ханш галзуурч, эдийн засаг дэлбэрэх нь байна.

Улс төрийн шахаагаар орж ирсэн, эдийн засаг, валют арилжаа гэж юу байдгийг ч мэдэхгүй хүмүүс Монголбанкинд ажилласны хор хөнөөл өнөөдөр л гарч байна. Ам.долларын ханш ганцхан өдрийн дотор 5-7 төгрөгөөр нэмэгдэж байхад харъяа байгууллага нь ажлаа хийхгүй дүлий дүмбэ оргиод суугаад байгааг ойлгохгүй байна. “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд ам.долларын дутагдалд орж байна” хэмээн их л бухимдангуй хариулж байлаа.  

М.АМАРЖАРГАЛ

dollar

dollar

-ИРГЭД ТАВАН ЗҮСЭМ ТАЛХНЫХАА ХОЁРЫГ НЬ АМ.ДОЛЛАРЫН 
ӨСӨЛТӨД ИДҮҮЛЖ БАЙНА-

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн