Эх сурвалж : www.medee.mn Нийтлэгдсэн : 2018.10.02 |
Өнөөдөр 11.00-14.00 цагийн хооронд Тагнуулын ерөнхий газраас баруун дөрвөн замд байрлах “Голомт” хотхоны С блокны нэг байранд гүйцэтгэх ажиллагаа явуулж дөрвөн хайрцаг бүхий нотлох баримт бүхий бичиг баримт хураав.
Өнөөдөр 11.00-14.00 цагийн хооронд Тагнуулын ерөнхий газраас баруун дөрвөн замд байрлах “Голомт” хотхоны С блокны нэг байранд гүйцэтгэх ажиллагаа явуулж дөрвөн хайрцаг бүхий нотлох баримт бүхий бичиг баримтыг хураасан. Уг ажиллагаатай холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл өглөө.
Тодруулбал тус газраас “Тагнуулын ерөнхий газар нь тагнуулын байгууллагын хуульд заасан 10, 11 дүгээр зүйлийн дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол улсын Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлд заасан тагнуул хийх гэмт хэргийн шинж агуулсан гадаад улсын иргэний үйл ажиллагааг Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж саатуулсан. Одоогоор мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж буй учир хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 22.3-т заасны дагуу прокуророос албан ёсоор зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааны талаар албан ёсоор мэдээлэл өгөхөөс татгалзсан байдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг прокурорын байгууллагаас авч болно” гэсэн мэдээллийг өглөө.
-ТЕГ ДӨРВӨН ХАЙРЦАГТАЙ ЗҮЙЛ ХУРААН АВЛАА-
НЭМЭЛТ: 14:00 ЦАГТ
ТЕГ-аас “Голомт” хотхоны С блокын барилгад хоёр цаг орчим хугацаанд нэгжлэг хийсний дараа дөрвөн ширхэг битүүмжилсэн хайрцгийг авч гарч гарлаа. Ингээд тус байрны битүүмжлэлийг цуцалсан юм. ТЕГ-аас ажиллагааг явуулж дууссаны дараа “Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллагаа явуулсан. Нотлох баримт бүхий бичиг баримтыг хураан авсан. Өглөө 11.00 цагаас хойш гүйцэтгэх ажиллагаа явууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг Тагнуулын ерөнхий газраас аваарай” хэмээн мэдэгдлээ.
НЭМЭЛТ: 13:30 ЦАГТ
1.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ БНХАУ-ЫН ЗАРИМ
ИРГЭДИЙГ БАРИВЧЛАХ ГЭЖ БАЙНА УУ
Яг одоогийн байдлаар ТЕГ-ынхан “Голомт” хотхоны С блокын орон сууц руу ороод нэг цаг болж байна. Албан бус эх сурвалжуудын хэлж буйгаар ЦЕГ-т удирдах албан тушаал хашиж байсан этгээдийн 1.3 сая долларын авлигын байж болзошгүй хэрэгт холбогдуулан энэхүү ажиллагааг явуулж байгаа гэлээ.
Тодруулбал, Уг хэргийг АТГ-аас шалгаж байгаа хэдий ч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, улстөрчидтэй холбогдсон томоохон хэрэг учраас ийнхүү ТЕГ-аас оролцож байгаа аж.
Одоогоор манай сурвалжлах баг "Голомт" хотхонд ажиллаж байна. Холбогдох албаныхан тус үйл явдлын талаар албан ёсны тайлбар өгөөгүй хэвээр байна. Мөн тус газар ТЕГ-ын албан хаагчдаас гадна цагдаагийн албан хаагчид хотхоны орчин тойрныг хамгаалалтад аваад байна.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
13:20 ЦАГТ
ТАГНУУЛЫНХАН "ГОЛОМТ" ХОТХОНД АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
Яг одоо Тагнуулын ерөнхий газраас баруун дөрвөн замд байрлалтай "Голомт" хотхонд ажиллагаа явуулж байна. Чухам ямар асуудлаар хэнийг ШАЛГАЖ буй нь одоогоор тодорхой бус байна. Тагнуулын ерөнхий газрынхан тус байр руу ороод 40 минут өнгөрсөн байна.
Чухам баривчилгаа эсвэл шалгалтын ажиллагаа явуулж байна уу гэдэг нь удахгүй тодорхой болно. Бид энэ талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.
Т.ЭНХЭЛЭЭ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Л. Цагаандалай -ийн |
|
Б. Мөнхтамир -ийн |
|
Э. Итгэл -ийн |
|
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |