Эх сурвалж : Олон улсын Сэтгүүлчдийн төв Компанийн засаглалын олон улсын форум Олон улсын санхүүгийн корпораци Нийтлэгдсэн : 2018.09.27 |
Компанийн засаглалын талаарх сурвалжлах удирдамж -1
Сайн сэтгүүлчид нь хамгийн мэдээлэлгүй хэвлэлийн мэдээгээр ч сайн мэдээ бичиж чадна.
Дэлхийн олон улс оронд тогтоож хэрэглэж байгаа удирдамж, стандарт болон шилдэг арга практик нь сайн засаглалыг юу бүрдүүлдэг болохыг тодорхойлдог бөгөөд энэ талаар ойлголт сайтай бизнесийн сэтгүүлчид нь сайн болон муу засаглалын хоорондох ялгааг хурдан сурч мэдэж болно. Аль ч тохиолдолд энэ нь сайн мэдээ болох боломжтой.
Олон сэтгүүлчид компанийн засаглалын талаар ойлгож мэдэлгүйгээр энэ талаар хэдийнээ сурвалжилж мэдээлсэн байдаг. Удирдлагын өөрчлөлт, эсвэл компанийн шинэ худалдан авалтын талаарх мэдээ нь энэ талаарх үгсийг дурдаагүй ч компанийн засаглалыг илтгэсэн мэдээлэл болдог. Сэтгүүлчдийн зүгээс мэдээнд голчлон анхаарах ёстой зүйлс нь компанийн стратеги, хяналт болон ил тод байдлыг ухаж мэдэх явдал юм. Сайн компанийн засаглал нь судалгаагаар баримтжуулсан илүү өргөн цар хүрээний нөлөөтэй байна. Учир нь:
Нийгэмд ихээхэн нөлөө үзүүлдэг томоохон бизнесийг тэнцвэржүүлж, хяналт шалгалтын нэг хэсгийг бүрдүүлэх. Компанийн өсөлт нь ялангуяа гадны санхүүжилтаас хамгийн их хамааралтай салбар, чиглэлүүдэд хүчтэй илэрдэг болохыг судалгаагаар харуулжээ. Мөн компанийн засаглалын чанар нь эдийн засгийн шоконд байх үед компанийн зан төлөвт нөлөөлж болно. Сайн засаглалтай компаниудын хувьцааны үнэ нь хямралын үед хэлбэлзэл багатай байдаг. Сайн компанийн засаглал нь гэр бүлийн болон гэр бүл зонхилсон удирдлагатай компаниудад энэ төрлийн ихэнхи компаниудыг сөнөхөд хүргэдэг өв залгамжлахын төлөөх тэмцэлийг амжилттай даван туулах арга зам болдог байна.
Сургалтанд хамрагдагсдын нэрс | Тийм |
Б. Сансар -ийн |
|
О. Оюунхүү -ийн |
|
Э. Баярмаа -ийн |
|
О. Оюунцэцэг -ийн |
|
Т. Сэржмядаг -ийн |
|
Б. Түвшинбаяр -ийн |
|
Б. Баярмаа -ийн |
|
Э. Төгсжаргал -ийн |
|
А. Баасандагва -ийн |
|
Г. Хонгор -ийн |