Компанийн засаглал нь өөрөө өөртөө зам заагч сум мэт

Нийтлэгдсэн : 2018.06.12

Заасан сумыг зөв "уншиж" чадаж байвал тэр "сум" ямагт зөв чигт заана. Нөгөөтэйгүүр засаглал сайтай компанийг нэг тусгаар "улс орон"-той адилтгаж болохоор юм.

Өөрийн иргэд-ажилчид, гадны зочид-хэрэглэгч, үйлчлүүлэгч, гадаадын хөрөнгө оруулалт, засгийн газар-УИХ болох хувьцаа эзэмшигчдийн итгэлийг хүлээж компанийн урт хугацааны стратеги-бодлогыг тодорхойлохоор тодорхой хязгаарлагдмал эрх мэдлийн хүрээнд томилогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болж, компанийн түвшин бүрт тус тусын хууль, дүрэм журам бодлогыг сахин мөрдөж, мөрдүүлэх шаардлагатай байдаг.

Компанийн засаглал бол танай компанийн нээлттэй, хяналт-хариуцлагатай, итгэл даах байдлыг зохистой түвшинд нэмэгдүүлэхэд голчлон чиглэгддэг. Энэ нь бизнесийн байгууллагууд урьдчилан тооцоолоогүй гэнэтийн уналтад орох эрсдэлээс ангид өөрсдийгөө хамгаалах зорилготой байдаг.  

Бидний мэдэх Энрон компанийн дампуурал.

Америк улсын ТОП-10 компанид зүй ёсоор бичигдэж, эрчим хүчний салбарт манлайлж явсан компани нэг л өдөр дахиж босох тэнхэлгүйгээр санхүүгийн уналтад орсон шалтгаан юу байсан бол? Худал ташаа тайлан, мэдээлэлд тулгуурлаж гаргасан удирдлагуудын алдаатай бодлого шийдвэр..

Энрон компани нь засаглалын ач холбогдолыг өөрөөрөө амсаж дууссан, туулсан гашуун туршлагаа өнөөдөр кэйс болгон үлдээсэн олон компаниудын нэг томоохон төлөөлөл мөн.

Сайн гүйцэтгэлтэйгээр компанийг засаглах нь жишвэл Цагдаагийн ерөнхий газрын дотоод хэрэг мөрдөх газартай ихээхэн ойролцоо утгатай. Учир нь хэт хохирол дагуулсан аливаа асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэн таслан зогсоож, урьдчилан сэргийлэх, нэн шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцдог. Ийнхүү засаглалдаа онцгойлон анхаардаг компаниуд урт хугацаанд бизнесийн олон талт өрсөлдөөн, "шуурга"-нд ажралгүй тэсэж үлддэг байна.

Компаниуд эхний ээлжинд гадаад, дотоод "оролцогч талууд"-ынхаа санаа бодол, хүсэлтийг сайн сонсдог байх хэрэгтэй. Хувьцаа эзэмшигчид, зээлдүүлэгчид, ханган нийлүүлэгчид, ажилчид, харилцагчид гэх мэт танай компанийг сонирхогч бүлэг, удирдагчид гээд бүхий л оролцогч талуудыг сонсож, оролцогч талуудыг хамруулсан хурал уулзалт зохион байгуулж байх хэрэгтэй юм. Энэ бүтээлч байдлаараа компаниуд олон олон давуу тал, хэрэгтэй шийдлийг бодитоор олж авах юм.

 

 

Нийтлэлч: Г.Нандинцэцэг

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн