“Сайн Засаглал” хөтөлбөрт ОюуТолгойн ажил гүйцэтгэгч “НБИК” ХХК хамрагдлаа

Нийтлэгдсэн : 2018.01.30

ОюуТолгой төсөлд ажил гүйцэтгэгч компаниуд гэрээний үүргээ чанартай биелүүлэхийн тулд компанийн засаглал сайжирч эрсдэлээ удирдах, дүрэм журам, гэрээний хэрэгжилтийг хангах комплаенс удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэх шаардлага нэмэгдэж байна.

НБИК компани бол 2010 онд барилга угсралт, зөвлөх үйлчилгээ болон ханган нийлүүлэлтийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан одоогоор 600 гаруй инженер, техникийн ажилчидтай томоохон компани юм. 

 

Тус компани нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан компанийн засаглалыг сайжруулах зорилтын хүрээнд Засгийн газрын “Нээлттэй Засгийн Түншлэл” үйл ажиллагааны хөтөлбөр, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн “Засаглалын шинэчлэлийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж байгаа “Сайн Засаглал” хөтөлбөрт хамрагдан 2018 оны 1-р сарын 29-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Компанийн засаглалын үндэсний зөвлөл нь төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан компанийн засаглалыг сайжруулах замаар ил тод байдлыг хангуулах, Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн зорилтод заасны дагуу компанийн засаглалын түвшний үнэлгээ хийх, хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид болон бусад оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн хоорондох маргааныг зохицуулах, эвлэрүүлэн зуучлах оновчтой механизмыг бүрдүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд НБИК ХХК-д компанийн засаглалын үнэлгээ хийж засаглалыг сайжруулах зөвлөгөө өгөх, холбогдох төсөл хэрэгжүүлж дүрэм журмыг сайжруулах, хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулж байгууллагын соёлыг сайжруулдаг олон улсын Комплаенс удирдлагын ISO 19600:2014 болон Эрсдэлийн удирдлагын ISO 31000:2009 стандартыг нэвтрүүлж GRC (Compliance-Risk-Governance) нэгдсэн удирдлагын тогтолцоог үе шаттай хэрэгжүүлэх юм байна.

ОюуТолгой төсөлд ажил гүйцэтгэгч компаниуд гэрээний үүргээ чанартай биелүүлэхийн тулд компанийн засаглал сайжирч эрсдэлээ удирдах, дүрэм журам, гэрээний хэрэгжилтийг хангах комплаенс удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэх шаардлага тавигддаг юм байна.

Компанийн засаглалын сургалтанд шинээр хамрагдсан хүмүүс
Сургалтанд хамрагдагсдын нэрс Тийм

Л. Цагаандалай -ийн

Б. Мөнхтамир -ийн

Э. Итгэл -ийн

Б. Сансар -ийн

О. Оюунхүү -ийн

Э. Баярмаа -ийн

О. Оюунцэцэг -ийн

Т. Сэржмядаг -ийн

Б. Түвшинбаяр -ийн

Б. Баярмаа -ийн